Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны сэтгэлийг хөдөлгөж бас гунигт автуулан уйлуулах "сэтгэлд ойр" 18 комик


"Webtoons" гэх сайт дээр байршсан энэхүү комик зургуудыг "A Mouthful of Silence" гэдэг. Та бүхэндээ "Bored Panda" сайт дээрээс хүргэж байна. 

1. Бэлэг 

Энэ бол миний авч байсан хамгийн сайхан бэлэг. Маш их баярлалаа хайрт минь. Дахин уулзах хүртлээ...

2. Санахгүй 

Чиний минь оюун тархи үүнийг санахгүй байгаа. Гэвч зүрх сэтгэл чинь санаж байгааг би мэднэ ээ. Ойн баярын мэнд хүргэе, үзэсгэлэнт минь!

3. Үзэсгэлэнтэй

Өдөр хоногууд үнэхээр гайхалтай бас хурдан өнгөрлөө. Гэвч чи минь үзэсгэлэнтэй хэвээрээ л байна.

4. Төрсөн өдөр

Хэзээ нэгэн өдөр, миний үхэх цаг ирэхээс өмнө хэн нэгэн төрсөн өдрийг минь санаасай гэж бид хүсэж байна. Би бялуу хүсэхгүй ээ. Харин хүмүүс намайг оршиж байсанд талархаж аз жаргалтай дуу дуулаасай л гэж хүсэж байна.

5. Худал

Тэр надаас сүүлийн удаа асуусан. "Би тантай дахиж тоглохгүйгээр яваад өгчихвөл та зүгээр байх болов уу?" Миний зүрх өвдөлтөөс болон шархирч, би түүнд "Зүгээр ээ" гэсэн. Энэ бол миний хэлж байсан хамгийн хэцүү худал үг байсан юм.

6. Ганцаардал 

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрлөө. Би хэзээ ч ингэж ганцаардаж үзсэнгүй. Гэхдээ чи дэргэд минь байгаа нь ямар их аз вэ.

7. Зүрхнүүд

Бид үнэхээр жаргалтай байсан ч тэр үе хаашаа одоо вэ? Би ээж аав хоёртоо зориулж цаасаар зүрхнүүд хийж өгнө. Энэ удаа би илүү сайн хийнэ ээ. Магадгүй энэ зүрхнүүд бүгдийг эргүүлээд сайхан болгох ч юм билүү.

8. Нуга 

Энэ миний хамгийн дуртай хэсэг. Үзэсгэлэнтэй нугын дунд суугаад шувууд болон солонгыг хараад л. Нар жаргахыг хүлээнгээ цагийг сайхан өнгөрүүлцгээнэ.

9. Инээмсэглэл

Чамайг инээмсэглэхэд би одоо ч дуртай. Би инээмсэглэх шалтгаан чинь байхаа больсон ч гэсэн.

10.  Мөрөөдөл

Та бусад бүхнээ золиослон байж миний мөрөөдлийг биелэхэд тусалсан. Та над руу огт харамсах зүйлгүй инээмсэглэсэн. Баярлалаа, аав аа! Таныг хүлээсэн цаг хугацаа тань шиг үнэ цэнэтэй байлаа.

11. Эр зоригтой 

Хүү минь, хэрэв би төрсөн өдрөөр чинь очиж чадаагүй бол, санаж яваарай... Чиний минь мэндэлсэн өдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр байсан юм шүү. Намайг цааш өдөр болгон гайхшруулсан хэвээр байгаарай. Би чамайгаа харж байх болно оо, миний эр зоригтой байлдагч.

12. Дуу

Тандаа зориулаад сүүлийн удаа дуу дуулж өгөх гэсэн юм. Та минь ямар зоригтой тэмцэв ээ, ээж ээ! Одоо тайван амар даа.

13. Үнэ цэнэтэй

Цаг хугацааны машин гэж байхгүй. Гэвч дурсамж бүдгэрч эхлэх үед бидний хайр сэтгэл үнэ цэнэтэй цаг хугацаа руу минь эргүүлэн аваачих болно.

14. Диваажин 

Тэр үед энэ газар ямар сайхан байсан юм бэ. Шувууд хэрхэн жиргэж, моддын навчис салхинд яаж бүжиглэдэг байсныг би санаж байна. Энэ газар диваажин байсныг би санаж байна.

15. Холбоо

Бидний нэгэнтэйгээ тогтоосон холбоо гайхалтай. Бүх зүйлд төгсгөл ирэх хүртэл энэ холбоо онцгой хэвээр байх болно.

16. Хүсэл тэмүүлэл

Хүсэл тэмүүллээ дагах зоригтой байсан бол магадгүй би хангалттай хугацааг аз жаргалтай, дүүрэн өнгөрүүлж чадах байсан байх.

17. Гэрэлтүүлсэн

Урьд шөнө бид гар гараасаа хөтлөлцөн алхаж байсан. Чамайг ямар жаргалтай болгосныг чи хэлсэн. Чиний үгс миний царайнд аз жаргалыг гэрэлтүүлсэн. Дараа нь би сэрж орхисон. Энэ бол миний хамгийн сайхан зүүд байлаа.

18. Хавх

Тэр шөнө миний бүх итгэл найдвар, мөрөөдөл замхарсан. Олон жил өнгөрсөн ч айдас дотор минь оршсоор. Хэн нэгэн энэ түүхийг сонсоод намайг ойлгож байна гэж хэлээсэй. Би хавханд орчихсон...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
20 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
21 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.