Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Танилц: "НордАрт" үзэсгэлэнд оролцоход бэлэн болсон монгол уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүд


ХБНГУ-д зохион байгуулагддаг “НордАрт” Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Манай уран бүтээлчид 2015 оноос тогтмол оролцож ирсэн бөгөөд энэ жил өөрсдийн уран бүтээлийн дээжээс толилуулахаар болжээ. Олон Улсын шүүгчдийн сонгон шалгаруулалттай НордАрт2019-д манай үе үеийн 23 уран бүтээлчийн 53 бүтээл шалгарчээ. Тухайлбал, Төрийн Соёрхолт уран барималч Л.Ганхуяг, Урлагийн гавъяат зүтгэлтэн, МУЭ шагналт уран бүтээлч С.Дагвадорж, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, МУЭ шагналт, МУСТА, НордАрт2015 үзэгчдийн шагналт уран барималч А.Очирболд, МУСТА, МУЭ шагналт уран бүтээлч Л.Амарсанаа, О.Энхтайван, МУЭ шагналт зураач Булгантуяа болон бусад залуу уран бүтээлчдийн төлөөлөл оролцож байна.  

Үзэсгэлэнд тавигдах 50 гаруй бүтээлийг ХБНГУ-ын тээвэр зуучлал "Милитцер & Мюних" концерний 40 тонны даацтай ачааны машинаар тив дамнуулан тээвэрлэхэд 16 хоног зарцуулагдсан байна. Ачаа маань Белорусийн хил дээр улаан өндөгний баярын улмаас дөрвөн хоног саатсан гэж Монголын үзэсгэлэнг хариуцсан куратор, соёлын элч О.Оюунтуяа ХБНГУ-ын Шлесвиг Холсштайн мужийн өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. НордАрт 2019-д оролцох Монгол уран бүтээлчдийн бүтээлүүд 06 сарын 01-ний өдрөөс 10 сарын 13-ны хооронд үзэсгэлэнгийн танхимд олон улсын дүрслэх урлагийн содон бүтээлүүдтэй зэрэгцэн орон орноос хүрэлцэн ирэх урлаг сонирхогчдын мэлмийг баясгах нь ээ.  

Зургийн тайлбарууд:

Уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнэ "Артист ин Резидэнс" урлаг соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд НордАртын урланд бүтээсэн "Аав" тосон зургийнхаа өмнө.

Монгол Улсын Соёлын Элч, Монгол Улсын павильоныг хариуцсан куратор Оюунжаргалын Оюунтуяа (зүүн гар талаас) болон НордАртын Ко-Куратор Инга Ару, ерөнхий куратор Фолфганг Грамм, уран бүтээлч А.Очирболд, Ц.Ган-Эрдэнэ, залуу уран бүтээлч А.Жавхлан, Б.Намуун нар Бюделсдорфийн үзэсгэлэнгийн танхимд.

Аюурзанын Очирболд төмөр утсаар хэв гарган бүтээсэн "Дэгрээ" нэртэй баримлын инстоляци бүтээлийнхээ өмнө. (баруун гараас талаас) уран бүтээлч А.Очирболд, ноён Алманн, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ нар.

Батмөнхийн Намуун “Араг” бүтээлээ хүлээн авсан нь.

Залуу уран бүтээлч Д.Дөлгөөн, уран бүтээлч С.Дагвадоржтой хамтран бүтээсэн "Аяны шувууд" бүтээлээ Монголын павильонд байршуулан өлгөж буй нь. 

Шлесвиг- Нолштайн мужийн өдөр тутмын сонины нийтлэл

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Антони 2019.05.28 110.70.56.247

Английн Антони Гормле очиж үзвэл манайхан яадаг бол. Асуудал ч үүснэ дээ. Зүгээр л байгаа даа

0 Хариулах