Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тансаг зэрэглэлийн брэндүүд залуусын анхаарлыг татахын тулд солонгос драмаг түлхүү ашиглаж байна


Тансаг зэрэглэлийн брэндүүд загварын долоо хоногоос эхлээд улаан хивсний ёслол хүртэл төрөл бүрийн арга хэмжээгээр дамжуулан бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Харин энэ жил цар тахлын улмаас алдартай брэндүүд Солонгосын олон ангит кинонуудыг сурталчилгааныхаа гол "зэвсэг" болгон ашиглаж байна. Учир нь, Өмнөд Солонгост л гэхэд цар тахлын үеэр олон ангит киноны үзэлт 17 хувиар нэмэгджээ. Мөн Өмнөд Солонгосоос 2019 онд 1.5 сая хэрэглэгч шинээр Netflix-д бүртгүүлсэн төдийгүй тус платформ дээр тавигддаг Солонгосын олон ангид кинонууд Ази төдийгүй Америк, Европт ч хүчээ авч байгаа юм. 

Сунь Е-жинь Tod брэндийн цүнх барьжээ. 

Иймд дэлгэцийн ард олон цагийг өнгөрөөдөг зэт, миллениалын үеийн залуусын анхаарлыг татахад энэ нь хамгийн тохиромжтой стратеги гэгдэж байгаа аж. Тухайлбал,  энэ жил хит болсон Хосуудын ертөнц (A Couple’s World),  Хайрын ослын буулт (Crash Landing on You), Хаан: Мөнхийн Эзэн (The King: Eternal Monarch) гэх мэт кинонуудын гол дүрийн жүжигчид бүхэлдээ алдартай брэндүүдийн хувцас, гоёл чимэглэлээр гангарчээ. Кино цацагдаж эхэлмэгц л жүжигчдийн өмссөн хувцас, барьсан цүнх, гоёл чимэглэл үзэгчдийн анхаарлыг татдаг бөгөөд брэндүүд энэ мотивацийг ашиглан бүтээгдэхүүнээ амжилттай таниулдаг байна. 

The King: Eternal Monarch кинонд гол дүрийн эмэгтэй жүжигчин Roger Vivier брэндийн гутлаар гангарчээ.

Хятадын олон ангит кинонууд ч бүтээгдэхүүн байршуулах аргыг түгээмэл ашиглаж байна гэж The South China Morning Post мэдээлжээ. Өнгөрсөн зун гарсан Return the World to You драмад л гэхэд 120 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг сурталчилжээ. 

Crash Landing on You киноны үеэр жүжигчин Сунь Е-жинь Jimmy Choo брэндийн цүнх барьсан байгаа нь

 Alaia bag брэндийн цүнх

The King: Eternal Monarch кинонд Salvatore Ferragamo -гийн цүнх барьжээ

A Couple’s World кинонд жүжигчин Ким Хи Э Alexander McQueen-ий хослол өмссөн байгаа нь

Эх сурвалж: The South China Morning Post 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
2
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.07.09 172.69.110.141

Ийм болоод Монгол битгий хэл дэлхийн хүмүүс солонгос кино болон бусад урлагийн төрлийн жанрыг нь шимтэн харж бна гэж бодож бна. Зүгээр л жишээ хувцас гутал нь загварлаг чанартай гоё.

0 Хариулах


Unsh 2020.07.08 162.158.7.26

Za bolij uz! Ugasaa engiin duuchid n hurtel luxury brandiin huvtsas umsdug. Zara, mango, h&m umsuhgui shdee setguulchee. Gaihah zuil bish

0 Хариулах


KDrama 2020.07.08 172.68.146.155

dandaa aldaatai buruu medeelel bichih yuma

0 Хариулах