Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Тариалангийн талбайдаа 2 сая ширхэг наранцэцэг тарьжээ


Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ хүнд цаг үеийг туулж байна. Тэгвэл АНУ-ын Висконсин мужид амьдардаг фермер хүмүүст эерэг энерги, аз жаргал түгээх зорилгоор тариалангийн талбайгаа наранцэцгээр дүүргэжээ. 

Скотт Томпсоны гэр бүл Кеноша хотоос холгүй орших Бристолд 70 гаруй жил газар тариалан эрхэлж, аж төрсөөр иржээ. Тиймээс Томпсоны талбай зундаа гүзээлзгэнэ, намар нь бөөрөлзгөнө, хулуугаар дүүрдэг аж. Харин энэ жил Томпсоны гэр бүл тариалан эрхлэлтээ түр зогсоож, оронд нь наранцэцэг тарихаар шийдсэн байна. Ингээд тэд нийтдээ 22 акр талбайд 2 сая ширхэг наранцэцэг, цинния, зэрлэг цэцэгс ч тарьсан байна. 

Өдгөө үзэсгэлэнт наранцэцэгийн талбай ойролцоох хотод амьдардаг хүмүүст гэр бүлээрээ салхинд гарах, байгалийн сайхныг мэдрэх боломж олгож байна. Цар тахал, эсэргүүцлийн жагсаалаас холдохыг хүссэн хүмүүс ч Чикаго гэх мэт холоос зорин ирж байна гэж Томпсоны гэр бүл ярьжээ. 

"Хамгийн гайхалтай нь хүмүүс маш баяртай байгаа. Үүнийг хийсэнд баярлалаа. Надад энэ л хэрэгтэй байлаа гэх мэтээр олон хүн фэйсбүүкээр талархлаа илэрхийлсэн" гэж Томпсон ярьжээ. 

Томпсоны гүзээлзгэний талбайн вэб хуудастай ЭНД дарж танилцаарай.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.