Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ТББХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.15) хуралдаан 11 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

    Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалтыг зөв зарчимд оруулах шаардлага бий гэдгийг Д.Хаянхярваа гишүүн хэлж байв. Түүнчлэн эрх мэдлийг орон нутагт шилжүүлээгүй улмаас төсвийн гүйцэтгэл хангагддаггүй шалтгааныг тайлбарлав. Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах нь оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, энэ талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаж буйгаа танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, шинээр байгуулах агентлагийг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

    Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь дэмжив. Ингээд  “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.03.23
БСШУС-ын яаманд АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
2
2020.03.16
УИХ-ын дарга Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ё...
3
2020.03.05
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогт...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.