Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тэжээвэр амьтдын 'өхөөрдөм' зургийг зурж 5800 долларын хандив босгожээ


Их Британид амьдардаг Фил гэх залуугийн санаачилга санаад оромгүй байдлаар олон хүний анхаарлыг татаж, улмаар орон гэргүй хүмүүст туслах хандивын аян болж хувирчээ. Тэрбээр "зураач Геркуле Ван Вулфвинкл" гэх нэрээр ажилладаг бөгөөд хүүтэйгээ хамт зураг зурж суухдаа энэ санааг олсон гэнэ. 

Фил тэжээвэр муур, нохдын зургийг зурж, хөгжилтэй тайлбар бичин Фэйсбүүктээ оруулжээ. Тэр эл зургуудыг 299 фунтээр худалдана хэмээн тоглоом шоглоомоор бичиж орхисон аж. Гэтэл маш олон хүнээс зургуудыг худалдаж авах, тэжээвэр амьтныхаа зургийг зуруулах хүсэлт ирсэн байна. 

"Яг одоогоор хүмүүст инээх шалтгаан бага байна. Тиймээс би хөгжилтэй байх болов уу гэж бодоод л зургийг оруулсан юм. Би хүмүүсийн санал болгосон мөнгийг аваагүй. Энэ бол зүгээр л сараачиж орхисон зургууд шүү дээ. Тиймээс би Turning Tides сайтад хаяг үүсгэж, хандив цуглуулж эхэлсэн" гэж Фил ярьжээ.

Тэрбээр ердөө нэг сарын дотор 4,903 фунтын (5,811 доллар) хандив цуглуулж чадсан байна. Одоо тэр долоо хоногт 150 зураг зурж байгаа бөгөөд 600 хүн хэдийн зураг зуруулах хүсэлтээ ирүүлжээ. Тиймээс Фил фэйсбүүк пэйждээ тайлбар оруулжээ. Хүмүүс хүссэн хэмжээгээрээ хандив өгч болох бөгөөд ингэхдээ түүний пэйж рүү тэжээвэр амьтныхаа зургийг явуулах ёстой гэнэ. Фил бүгдийг нь иллюстрэшн хэлбэрээр зурж амжихгүй учраас сугалаагаар зурах амьтнаа сонгохоор болжээ. 

"Орон гэргүй хүмүүсийн асуудал бол нийгмийн тулгамдсан асуудал. Амьдрах орон гэр, идэх хоолтой байна гэдэг бол хүний суурь эрхүүдийн нэг шүү дээ" гэж 38 настай зураач ярьжээ. 

Одоо Фил 10 мянган фунт цуглуулж, орон гэргүй хүмүүст тусалдаг байгууллагад хандивлах зорилготой ажиллаж байгаа гэнэ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.