Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

"TENET" бүтээлийн тухай Монголын кино сонирхогчдын 13 сэтгэгдэл


Кристофер Ноланы шинэхэн уран бүтээл нээлтээ хийгээд долоо хоног ч болоогүй байна. Гэсэн ч Монголын кино сонирхогчдыг шуугиулж, үзсэн хүн бүрийн сэтгэгдэл янз бүр байгааг та сошиал орчноос анзаарсан уу? Та бүхэндээ тус киноны тухай хүмүүсийн сэтгэгдлийг хүргэх гэж байна. Та өөрт төрсөн сэтгэгдлийг ч бас хуваалцаж болох юм шүү.


13. Б.Мөнхдорж: 

Ойрд гараагүй сайн эйкшн кино болсон байна лээ. Эхэн хэсэгтээ нойрсуулагч газтай танхимд аврагдаад зугтах гэсэндээ шил хагалж орсон хүн баггүй байж яагаад унтахгүй байгааг ойлгоогүй ээ. Бусад цаг хугацаагаар аялдаг эйкшн кинонууд шиг л байсан. "Reverse" хийдэг нь шинэлэг содон байсан.

12. М.Элбэгсайхан:

Кино эхлэл хэсгээсээ авахуулаад л цочирдом, толгой эргүүлэм байсан. Ойлгох гэж оролдох тусам улам зангилагдаж, сүүлдээ ядраад ч гэх юм уу, шантраад бүх бодлоо зүгээр хаясан. Тэр нь ч дээр юм билээ. Зүгээр л мэдрээд үзэх хэрэгтэй кино. Хэт их ойлгох гээд хэрэггүй. 

11. (Нэрээ нууцалсан):

Ойлгоогүй мөртлөө гоё байсан. Бараг л "хүчиндүүлчхээд таашаал аваад, тэр хүндээ дахиад хэзээ уулзах уу гээд байгаа юм шиг" байсан.

10. Холли:

Манай найзууд намайг спойл хийхгүй ямар сайн байна аа гээд байсан. Гэтэл киногоо бүрэн ойлгоо ч үгүй би:

9. 

8.

7. С.Эрдэнэ:

Кино театрууд түр хугацаагаар хаагдсанаас хойш ийм зүйлийг маш их үгүйлж байлаа. Зөгнөлт, фантази кинонд дуртай хүний хувьд "Tenet" бол цоо шинэ өнцгөөс бүтээсэн, шинжлэх ухаан, хүн чанар, эрхэм чанаруудыг хослуулан харуулсан маш шинэлэг кино болжээ.

6. Марал:

Би энэ сүүлийн үеийн Роберт Паттинсонд дурлаад ханахгүй нь ээ. Зүгээр л төгс. Гол дүрийн залуу хэд хэдэн удаа "Би үүний гол дүр" гэх утгатай үгийг киноны явцад хэлдэг шүү дээ. Надад бол Роберт Паттинсон л гол дүр байлаа. Бэтменийг хүлээх хүлээлт минь тэнгэрт тултал нэмэгдээд байна. Арван хэдхэн настай, өрөөгөө баахан зургаар дүүргээд, шүтээнээ харахаар уйлаад байдаг фэн охин болчихсон юм шиг л санагдаж байна.

5. Book and Movieholics

Tenet (2020)
Найруулагч: Кристофер Нолан

Спойлдох учраас үзээгүй бол үргэлжлүүлээд скроллд.
Зарим үед Ноланы орон зай, цаг хугацааны тоглоомоос бас толгой эргэм шугаман бус үйл явдлын дарааллаас залхах шиг санагдах юм. Сүүлээ үмхсэн могой шиг энэ киноны эхэнд (магадгүй төгсгөлд) "Ойлгох гэж битгий хичээ, зүгээр л мэдэр" хэмээн хэлэгдсэн нь киноны тухайн дүрд бус, харин үзэгч бидэнд зориулагдсан байж ч мэдэх юм.

Бусад оронтой харьцуулахад Монголд кинотеатрууд нээгдээд тодорхой хугацаа өнгөрсөн боловч өдийг хүртэл гарсан кинонуудаас Ноланы киног үзэж байж л энэ айхтар үед дэлхий зогсчхоогүй байгаа юм байна гэдэг мэдрэмжийг авлаа. Тиймээс дан ганц киноноос авсан мэдрэмжээс гадна энэ олон мянган хүнийг амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавин байж кинотеатр руу зүглэх шалтгаан нь болж, кино салбарыг албан ёсоор дахин амилуулж байгаад нь баяр хүргэх ёстой байх (Уучлаарай, "Peninsula" and "Waiting for the Barbarians")

Эхх, өнөө л палиндром. Киноноос квадрат хэлбэрийн эртний палиндромыг олох боломжтой.
SATOR
AREPO
TENET
OPERA
ROTAS

Хөндлөн болон босоо чиглэлд уншихад яг адилхан уншигдах энэ палиндром ямар нэршлүүд болохыг үзсэн хүмүүс нь мэдэж байгаа учраас тайлбар илүүц байх. "Ноланы кинонд палиндром байж л байдаг шүү дээ, Нолан дүрүүдийнхээ нэрээр тоглож л байдаг шүү дээ" гэж хэлмээр санагдаж байгаа биз? Гэхдээ энэ удаад өөр байлаа. Учир нь зүгээр нэг нэр биш, бүхэл кино нь тэр чигтээ палиндром байлаа. Киноны эхний хагаст болсон үйл явдал нь хоёрдугаар хагаст ч бас өрнөнө, гэхдээ эсрэг чиглэлээсээ. Нолан зөвхөн нэрэн дээр л палиндром зохиодог найруулагч биш, бүр палиндромон кино хийж чаддаг гэдгээ баталлаа. Тиймээс ийм гоё зүйлийг дуу дүрс, өнгө зураглалын асар өндөр чанартай хослуулан үзэхэд мэдээж таашаалтай байлаа. Палиндромыг нь мэдэж байгаа үед үйл явдлын зангилааг олох нэг их хэцүү биш байсан юм байна лээ.
Мөн огтоос хаяж болохгүй нэгэн санаа байсан нь: Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн том аюул бол хүн төрөлхтөн өөрөө юм гэх санаа. Магад, би хэтрүүлж байж ч болно. Гэхдээ "Сөнөж байгаа дэлхийд хүүхдээ төрүүлсэн нь миний буруу" гэх үгийг сонсоод юм бодохгүй өнгөрч үнэхээр чадсангүй. Тэднийг өсөж том болоход далайн түвшин ихсэж, гол мөрөн ширгэнэ. Тиймээс тэр хэцүү цаг үеэс өмнө бүгдээрээ хамт үхчихье гэж бодох нь тийм муу зүйл гэж бас бодсонгүй. (Okay, хүн болгон өөр өөрөөр бодох байх, гэхдээ Танос талынхан маань ойлгох байх гэж найдаж байна) Ямартай ч хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн том аюул бол хүн төрөлхтөн өөрөө. Харин бид дэлхий ертөнц хүн төрөлхтөнд заналхийлээд байгаа мэтээр дэлхийг сөнөөж хаячхаад, өөр гараг руу нүүх талаар судалдаг ухамсаргүй оюун ухаант амьтад. Хамаг юмны зангилаа нь эцэстээ манай гол дүр байдаг нь ч бас энэ санааг нэг талаас илтгэж байгаа мэт. Чи дэлхийг асуудал, аюулаас хамгаалж, эргэн тойрон дахь үйл явдлуудыг цэгцлэх гэж оролдовч асуудал, аюул нь эцэст нь чи өөрөө л байдаг.

Харин энэ кинонд нэг дутагдал байв. Тэр нь хэт их харилцан яриа. Угаас амар ойлгогдохгүй кино хэрнээ үзэгчид анализ хийх, бага зэрэг бодох завдал өгөхөөргүй их яриа агуулжээ. Харилцан яриа, Уилер-Фейнманы онол, физикийн хууль, парадоксууд. Ийм зүйлийг завсаргүй яриад явчхаар үзэгч киноны тодорхой хэсгээс гээгдэх магадлал ихсэж байна гэж болно. Энэ янзаараа яваад байвал Нолан үзэгчид ойлгогдохгүй байгаагаасаа таашаал авдаг болчих вий гэж бага зэрэг айлаа. Би хувьдаа дэлгэцийн урлагт Жеймс Жойс амилаасай гэж нэг их хүсэхгүй л байна.

Энэ киног хэдэн удаа үзэх хэрэгтэй вэ? Минийхээр, хамгийн багадаа 3 удаа. Гэхдээ энэ киног үзсэний дараа хэзээ дахиад үзмээр санагдах вэ? 3 минутын дараа.

4. 

3.

2. Киног үзээгүй хүний сэтгэгдэл:

Яагаад орчин үед кино 2 цаг 30 минут гарангийн урттай болоод байгаа, яагаад хүмүүс ер ойлгосонгүй гэнгүүт "За ёстой үзнэ ээ" гэлцээд байгаа, "Ер ойлгосонгүй, гэхдээ үнэхээээээээр лаг" гээд буйг гайхаж байна.

1. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
7
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dr mari 2021.08.17 197.210.70.124

(Нараяна эмнэлгийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай) (700,000.00 доллар). Хэрэв та 1 бөөр зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой ([email protected]) Бөөр нь хүний амийг аврахад шаардлагатай байдаг. Хүний амь аврахыг хүсч байгаад баярлалаа.

0 Хариулах


Астра 2020.09.17 172.69.252.139

Америкт "20 ба өмнө" нэртэй нууц хөтөлбөр явагдаж бсан юм билээ. Тэр хөтөлбөрт оролцогчыг цаг хугацаагаар аялуулж байсан гэж уншсан юм бна. Нолан үүнээс л санаа авсан болов уу. Бүх юм үнэний ортой гэдэг. Нисдэг таваг, гараг хооронд шилжүүлэх хаалга, мөнх наслах, гээд бүгд л байх боломжтой болов уу гэж боддог.

0 Хариулах


Зочин 2020.09.17 172.69.252.151

Ёооё зүгээр алаад ураад хаясан. хичнээн ч цаг хугацаа зэрэг яваад байгаан. Сүүлдээ Патинсон бараг 3 цагаар гараад байгаа юм уу хаашаа юм. Mad Max-аас хойш ийм цаг хугацааг мэдрэхгүй кино үзээгүй юм байна.

0 Хариулах