Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

The Big Ideas: Агуу санааны эзэдтэй танилцъя (№3)


Арванхоёрдугаар сарын 25-нд уншигчдын гарт хүрэх "Гэрэг" сэтгүүл, "The New York Times"-тай хамтарсан "The Big Ideas" сэтгүүл энэ шинэ жилийн баяраар өөртөө өгөх хамгийн гоё бэлэг болох болно. Тус сэтгүүлээс дэлхийн алдартай эрхмүүд хэрхэн үзэл бодол, "агуу санаа"-гаа хуваалцсаныг олж уншаарай. Тус 13 эрхэм, 13 агуу санааг цувралаар та бүхэндээ танилцуулж байна.

Хамгийн гоё нь та хөл хорионы энэ цаг үед "The Big Ideas" сэтгүүлээ шууд хүргүүлээд авах боломжтой юм шүү. Та урьдчилан захиалж, хүргүүлэн авахыг хүсвэл ЭНД дарахад л хангалттай.

1. Сонни Роллинс (Грэммийн шагналт саксофонч, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүн, 2010 оны Үндэсний Урлагийн медалийн эзэн)

Урлаг хэзээ ч мөхдөггүй

Хамгийн анхны хөгжимчин хэн бэ? Хэн ямар урсгалыг үүсгэсэн бэ? Хөгжмийн хэсгээс хулгайлчихвал хэн хариуцлага тооцох вэ? Энэ бол технологижсон ертөнцөд хэт улстөрийн асуулт мэт санагддаг.  Бүтээлээрээ жилд 100 долларын, эсвэл сая долларын ашиг олдгоос үл хамааран хар, цагаан арьстнуудыг харьцуулах асуудал нэгэнтээ улиг болсон. Элдос Хүксли “Технологи бол тоомжиргүй зүйлсийг түргэтгэх арга” хэмээсэн нь бий. Технологи бидний аврагч биш. Идэх, унтах, дэлгэц ширтэх, мөнгө олох зэрэг хүний хэрэгцээнээс өөр зүйл бидэнд хэрэггүй гэсэн үг биш. Урлаг үүний эсрэг. Урлаг эцэс төгсгөлгүй, бас түүнгүйгээр дэлхий ертөнц өөрийн дүр төрхөө олох нь үгүй. Урлаг бол оюуны ертөнцийн төлөөлөл, сэтгэл зүрхэндээ мэдэрч буй зөн сэрлийн биелэл. Улс  төрөөр өнгөлсөн энэ сөргөлдөөнийг даван туулах боломжийг урлаг л юу юунаас илүү өгч чадна. ... Музейд ямарваа нэг бүтээл үзэхдээ би өөр цаг үе рүү хөрвөдөг. Хэрхэн, хэзээ гэдгийг мэдэхгүй ч ямар нэг материаллаг бус ертөнцийн хэсэг болж буйгаа мэдэрдэг. Энэ бол орчин цагийн соёл, улстөр, технологиос ч ангид зүйл. Бид мөнх амьдрахаар ирээгүй. Хүн болон бодит зүйр сарнин одно. Харин урлаг мөнх.


2. Ириш Ван Херпен (Дизайнер)
Дамиен Жале (Бүжигчин, бүжиг дэглээч)

Урлаг болон хүний мөн чанарт бидний зөн билиг, оюун санааны хувьсал хамгийн их нөлөөлсөн

Ириш Ван Херпен, Дамиен Жале нар бол урлагийн дээд оюун санааны зөгнөлийг уран бүтээл болгон хувиргаж, загварын болон бүжгийн ертөнцөд амилуулж буй гайхалтай бүтээлчид юм.
Голландын загвар зохиогч хатагтай Ван Херпен уламжлалт гар урлалыг орчин цагийн технологитой хослуулан, сийлсэн баримал лугаа маш нарийн хийцтэй загварууд бүтээдэг. Тэр Бейонсе, Бьорк зэрэг онцгой имижтэй алдартнуудыг хувцаслахаас гадна Парисын дуурийн театр, Нью-Йорк хотын балетын компанид хувцас урладаг билээ.

Харин ноён Жале бол Белги, Францаас гаралтай бүжиг дэглээч. Замбараагүй ч юм шиг, уламжлалт бус бүжгийн илэрхийллүүдийг визуал арттай нэгтгэн дэглэж, урлаг бүтээдгээрээ алдаршсан нэгэн. Тэр Том Йорк, Мадонна, Пол Томас Андерсон гэхчлэн сор болсон уран бүтээлчтэй ажилласан туршлагатай.
Тавдугаар сарын эхээр бид энэ эрхмүүдийг өөрсдийн бүтээл туурвих явц, урлагийн жинхэнэ эх чанар буюу бусдаас хуулбарлаагүй шинэ санаа хэрхэн төрдөг, тэр нь хэр чухал зүйл болох, мөн орчин цагт урлаг бидэнд ямар ач холбогдолтой зэргийн талаар хоорондоо харилцан ярилцахыг хүссэн юм. Дараах харилцан яриа нь уншигчдад зориулан хянан тохиолдуулсан хувилбар болно.

3. Дэвид Звирнер (Уран зургийн диллер)

Урлаг бол амьдралын амин сүнс

Урлаг бол хүний оюун санааны мухрын мухар дахь харанхуй нугачаанд хүрч гэрэлтүүлж, цаашлаад бүр гэгээрүүлэх ч шидтэй. Тэр биднийг чанадад хүргэх хүчтэй. Түүний эцсийн зорилго хүн биднийг одоо буйгаасаа илүү дээр нэгэн болгож хувиргах хүсэл эрмэлзэл мэт. ... Ирээдүй бидэнд юу бэлдсэнийг тааж хэлшгүй. Гэвч хэрэв хомосапиенсчууд бидэнд ямар нэг саад тотгор, аюул учирвал энэ нь неандарталчууд биш, бас өөр төрөл зүйлийн бодгаль ч биш, харин бидний өөрсдийн гараар бүтээсэн машинууд л байх вий. Ийм тулаан тулгарвал ялж гарах хамгийн том зэвсэг маань бидний соёл урлаг, бүтээлч сэтгэхүй байх болно. Урлагийн бүтээлүүд ертөнцийн мэргэн ухааныг өөртөө тээдэг биш үү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

MONGOLIA NEWS 2022.11.02 155.133.84.128

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид ([email protected]  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй [email protected] хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

0 Хариулах