Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

The Big Ideas: Агуу санааны эзэдтэй танилцъя (№4)


Арванхоёрдугаар сарын 25-нд уншигчдын гарт хүрэх "Гэрэг" сэтгүүл, "The New York Times"-тай хамтарсан "The Big Ideas" сэтгүүл энэ шинэ жилийн баяраар өөртөө өгөх хамгийн гоё бэлэг болох болно. Тус сэтгүүлээс дэлхийн алдартай эрхмүүд хэрхэн үзэл бодол, "агуу санаа"-гаа хуваалцсаныг олж уншаарай. Тус 13 эрхэм, 13 агуу санааг цувралаар та бүхэндээ танилцуулж байна.

Хамгийн гоё нь та хөл хорионы энэ цаг үед "The Big Ideas" сэтгүүлээ шууд хүргүүлээд авах боломжтой юм шүү. Та урьдчилан захиалж, хүргүүлэн авахыг хүсвэл ЭНД дарахад л хангалттай.


1. Дорис Салседо (Колумбын дүрслэх урлагийн уран зураач, уран барималч)

Урлаг үхэгсдийг амьдруулна

Би хилийн зурваст, үхэл амьдралын зааг, гамшгийн ид дунд байгаа хүмүүсийн амьдралыг бүтээлээрээ харуулдаг. Философич Эммануэл Левинасын хэлсэнчлэн утсан чинээ аминаасаа өөр юмгүй хүмүүст бүтээлээ зориулдаг юм. Эсхүл, найрагч Пауль Целаны хэлсэн шиг “Диваажингийн тухай төсөөллөөр элгээ дэвтээж ч чадахгүй” хүмүүст. ... Улс төрийн сэдвээр бүтээл урлана гэдэг ганцаар мөргөл үйлдэхтэй адил. Тэсвэрлэшгүй, тааварлашгүй, гашуун бүхнийг түүгээр зөвшөөрч, тэр бүхнийг хүний амьдралын түүх өгүүлэх дүрс зураг болон нэгтгэдэг. Урлагийн бидэнд дэлгэсэн зурагт гагц дарангуйллын дуртгал л буудаг юм биш, урлагт өнө эртнээс илэрсэн мөн чанарын гэгээн өнгө туяарч байдаг юм. Ийм л болоод урлаг үнэ цэнтэй.

2. Уэс Стюди (Жүжигчин, 2019 онд Америкийн уугуул жүжигчдэд олгосон анхны Оскарын хүндэт Академийн шагналын эзэн)

Бид бүгдээрээ бүтээгчид

Уран бүтээлч гэхээр би бүтээгч гэсэн үг. Энэ үгийг ашиглахаар нэг тийм тухгүй мэдрэмж төрөх юм. “Бүтээгч” гэдэг үгийг би бүхий л амьдралынхаа турш Бүхнийг бүтээгч гэсэн утгаар хүлээж авч ирсэн учраас тэр байх; индиан соёл ёсоор бол бүр ч бурханлаг ойлголт. Бүтээж туурвих гэсэн өчүүхэн оролдлогоо бурханы бүтээлтэй адилтгах санаа ер үгүй юм шүү.

Гэхдээ урлаг гэдэг бүтээхүй мөн. Бүтээх нь гарцаагүй урлаг юм.

Урлагийн бүтээл гэдэг гурван зүйлийн нийлмэл байдаг: ухаан, сэтгэл ба туршлага. Жүжигчин, сийлбэрч, зохиолчийн хувиар би энэхүү нэгдмэл шинж нь урлагийн үнэ цэнийг бүрдүүлэгч томоохон хэсэг гэдгийг мэдэрсэн билээ.  

3. Кэт Бланчитт (Продюсер, хүмүүнлэгийн үйлстэн, Академийн шагналт жүжигчин)

Үл мэдэх айдсыг даван туулахуй

Баримт, судалгаа гэдэг шинжлэх ухаанд ямар чухаг шиг харилцаа, ойлголцол гэдэг нийгэмд биднийг нэгэн цул байлгах гол цавуу юм байна. Мэдээж бас урлаг. Урлаг бол нийгэм судлал, түүний үр нөлөө хэмжээлшгүй их. Бид хэн бэ гэдгээ гүнд нь хүртэл ойлгож, хүнлэг хариу үйлдэл үзүүлэх чухам тэр л ойлгоцолд урлаг биднийг хөтөлдөг. ... Улс төр, нийгмийн зэрэг хуваагдлын том ай савууд биднийг гүүр бариад гэтлэх биш, хөл хориод хойш суухыг “ятгана”. Гэхдээ айдсыг давж, хуваагдлыг сарниулах гүүрийг урлагийн тусламжтай л бид барьж чадна. Урлаг биднийг үргэлж ойлго, мэдэр гэж урьдаг. Ойлгосон, мэдэрсэн хүн дайсныхаа суудал дээр тайван тухлах хүчтэй болно. Ийм л учраас урлаг биднийг сэтгэл зүйн болоод мэдрэмжийн хувьд нэгтгэж чаддаг. Уур бухимдлаас илүү бусдыг ойлгоход уриалдаг.

Айдсыг ялж, хуваагдмал байдлыг даван туулж, хамтдаа илүү аюулгүй, илүү утга учиртай холбогдох гүүр болдог учраас урлаг бидний амьдралд хамгийн чухал гэдэг нь юутай үнэн билээ.

4. Жүди Чикаго (Зураач, зохиолч, феминист, сурган хүмүүжүүлэгч)

Хүн төрөлхтөн төөрөхөд урлаг биднийг чиглүүлнэ

Гүн гүнзгий утга учиртай урлагийг үзэгчид соён гэгээрч, урам зориг авч, хүчирхэгждэг. Чингээд бидэнд ус агаар мэт хэрэгтэй тэрхүү өөрчлөлт шинэчлэлт өрнөдөг билээ. ... Бидэнд учраад буй цар тахалтай уг бүтээлүүд ямар холбоотойг уншигчдын зарим нь гайхаж мэднэ. Хариулт нь бидэнд тулгараад буй асуудлыг урлагаар дамжуулж улам олон хүнд хүргэхэд л оршино. ... Гагцхүү өөрчлөлт авчрахын тулд ажлаараа дамжуулж үзэгчдийг хөгжүүлж, зоригжуулж, тэдэнд зорилгодоо хүрэхэд нь туслахыг оролдож буйгаа л хэлэх гэсэн минь энэ. Хийсэн үйл хэрэг болоод хэн гэдгийг маань бидэнд харуулах зоригтой уран бүтээлчдийн бүтээлд нийгэм даяараа анхаарал хандуулсан тохиолдолд л мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Уран бүтээлч Гояагийн суут бүтээл “Дайны хор уршиг” бол бусдынхаа хийсэн үйлдлийн эсрэг юу ч хэлж эс чадах бүлэг хамгийн аймшигтай хохирдгийг харуулсан том сануулга юм. Эсвэл ажилчин ангийнхан хэрхэн ядууралд өртдөгийг тод томруунаар харуулсан Кате Колвизийн хөрөг бүтээл орлогын тэгш бус байдлын тухай хэлэлцүүлэгт дэлгэх зураг мөнөөс мөн. ... Хүн төрөлхтөн ухамсартай амьдрах цаг болсон. Цар тахал бидэнд туулсан замаа эргэн нэг харах боломжийг олгож байна. Энэ л замаар яваа удирдагчид цаг уурын өөрчлөлт, эсвэл амьтадтай хэрхэн харьцаж буйг өөрчлөх байтугай тэдгээрийг бодитоор хүлээн зөвшөөрөх ч чадваргүй болоод байна. Энэхүү замын төгсгөлд эцэс төгсгөлгүй гай зовлон л бий. Хүн төрөлхтнийг зөв замаа олоход уран бүтээлчид өөрсдийн авьяасаа өргөх аваас урлаг чухал хэвээр үлдэх юм.


Шинэ сэтгүүлийн захиалгыг та ЭНД дарж өгөөрэй. 12 сарын 25-нд бид шиэн сэтгүүлээ өлгийдөн авч та бүхэндээ хүргэж эхлэх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.