Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"The Hu" хамтлагийн "Чингис хаан" дуу маргааш цацагдана


Хүннү рок урсгалаар бүтээлээ туурвиж, дэлхий нийтийг доргиож буй "The Hu" хамтлагийн анхны "Гэрэг" цомогт багтсан "Чингис хаан" дуу маргааш буюу наймдугаар сарын 23-нд олны хүртээл болох гэж байна. 

“The Hu” хамтлагийн “Чонон сүлд” дуу өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын "ITUNES"-д “US TOP” 100 дууны  30 дугаарт, шилдэг 40  рок  дууны  нэгдүгээр  байрт тус тус жагсаж  байв.  Хамгийн гайхалтай нь монгол хамтлагийн дуу, дэлхийн хэмжээний од Лэйди Гагагийн “Always remember us this way”, “Queen”  хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг  хит дуунуудын өмнө бичигдэж байсан юм. Мөн тухайн үед “Чонон сүлд” дуу нь Billboard-ын “Хүнд рок” дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн анхны монгол дуу болсон бол “Yu ve yu ve yu” бүтээл нь мөн "Billboard"-д эхний 10-т багтаж байлаа. 

Мөн тэд өнгөрсөн зургаа, долдугаар саруудад Европ тивээр аялан тоглолтоо хийгээд ирсэн билээ. Тус хамтлаг ээлжит аялан тоглолтоо ирэх есдүгээр сарын 11-ээс 12 дугаар сарын 7-ны хооронд Европын улсуудаар хийх гэж байна.  

Сонирхуулахад, "The Hu" хамтлаг хөх, улаан морин хуур, цуур хөгжмөөр тоглодог. Хуучир, ятга, ёочин гэх мэт өөр улс үндэстний ардын хөгжим ороогүй гэдгээрээ онцлог юм.

холбоотой мэдээ
1
Уржигдар
Б.Алтанжаргал: Эмээ, өвөө минь арваад ач, зээдээ дээл, эмээлийг нь зэхчихсэн л хүлээдэг...
2
3 өдрийн өмнө
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
3
2020.02.13
Лана Дель Рей "NME 2020" ёслолоос дэлхийн ШИЛДЭГ ЦОМОГ шагналыг хүртлээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Хүн аалзны багтай эр Индонезийн үндэсний баатар болж байна
2
11 цагийн өмнө
Б.Очирхуяг: МУИС-ийн 700 гаруй багш 7 хоногт 4800 гаруй цахим хичээлийн материалыг бэлт...
3
17 цагийн өмнө
Гэрээсээ ажиллах нь БҮТЭЭМЖТЭЙ байгааг батлах монголчуудын 15 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.