Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

The New York Times | 2019 оныг тодорхойлсон онцлох гэрэл зургууд


Dean Baquet / The New York Times 

Жил бүрийн өдийд "The New York Times"-ийн фото эдиторууд 365 хоногийн архиваа шүүж, тухайн жилийг тодорхойлох гэрэл зургуудыг сонгох их ажилд дарагддаг. Тэдний энэ жилийн сонголтуудаас онцлон, албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. 


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг Шведийн парламентийн ордны гадаа хичээлээ орхин тэмцэл өрнүүлж буй сурагчид дээр ирж байгаа нь. 2019.02.15

Калифорнийн ойд дэгдсэн галыг унтраахаар ажиллаж буй гал сөнөөгчид. Энэ түймрээс болж 200,000 хүнийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрсэн юм. 2019.10.27

АНУ-ын Конгрессын шүүхийн танхимын тэргүүн Жеролд Надлер гишүүд, хуульчдын хамт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг албан тушаалаас нь огцруулах тухай бичгийг олон нийтэд зарлахаас өмнө уншиж танилцаж байгаа нь. 2019.12.10 

Австралийн Күйнслэндэд болж буй Хуцны парад, хонь хяргах ёслолыг жуулчид сонирхож байгаа нь. 2019.01.16

Мороккогийн Сахарын цөлд болсон зургаан өдрийн марафоны тамирчид барианд ирж буй нь. 2019.04.17 

Есөн настай Денис Каррана хүү 14 насандаа амиа алдсан эгчийнхээ булшны дэргэд гашуудаж сууна. Хондурас өдгөө ч эмэгтэйчүүдэд хамгийн аюултай орны нэг хэвээр. 2019.01.18 

Реппер Нипси Хасселийн агсаны Лос-Анжелес дэх дэлгүүрийн гадаа гашуудагсад зогсоо нь. Тэрбээр яг энэ дэлгүүрийнхээ гадна буудуулж амиа алдсан билээ. 2019.04.02 

Венесуэлийн дүрвэгсдийг суулгасан ачааны машин Колумбын Кукута уулаар өнгөрч байгаа нь. Венесуэлийн эдийн засгийн хямрал энэ жил дээд цэгтээ хүрсэн. 2019.02.04 

Висконсин мужид Д.Трампыг дэмжигчид түүний зургийг дарахаар зэхэж буй нь. Тэрбээр 2016 оны сонгуулиар энэ мужид ердөө нэг хүрэхгүй хувийн илүүгээр ялалт байгуулж байсан билээ. 2019.04.27

Хонконгийн тэмцэгчид цагдаа нартай нүүр тулахдаа зэхэж буй нь. 2019.08.25 

Иракийн Багдадын гудамжинд нулимс асгаруулагчид өртсөн тэмцэгч нүдээ амрааж байгаа нь. 2019.10.28 

Европыг хамарсан их халууны үеэр Парисын Трокадеро усан оргилуурт сэрүүцэж буй иргэд. 2019.07.25

Манхаттений Метрополитан дуурийн театрт найруулагч Антони Мингелагийн найруулгаар “Эрвээхэй хатан” дуурь эргэн ирэв. 2019.10.18 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Панмунжом боомт дахь цэрэггүй бүсэд хилийн зурвасыг давж алхахын өмнө. 2019.06.30 

Бээжингийн Хориотой хотод болсон гэрлийн шоуны үеэр. Хориотой хотын хаалгыг 1925 оноос хойш анх удаа шөнийн цагаар олон нийтэд нээсэн нь энэ билээ. 2019.02.19 

ОХУ-ын Куриль нуурын эрэг дээр зэрлэг салмон загасаар хооллохоор ирсэн хүрэн баавгайн сүрэг. 2019.08.20  

Молдавын Добруса дахь гэртээ амарч буй Гриза Мунтин. Тэр тосгондоо үлдсэн цорын ганц оршин суугч юм. Гэхдээ тэр ганцаараа биш, тахиа, нугас, олон тооны зөгийтэйгөө амьдардаг.  2019.07.04 

c.2019 The New York Times Company

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
3
0
0
0
1
0