Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

The New York Times | Нийгмийн сүлжээ, популизмын хамаарал


Ross Douthat/The New York Times

Сошиал медиа хүмүүст, сэтгүүлчдэд, ер нь мөн амьтай бүхэнд муу нөлөөтэй. Гэхдээ ядаж л сонирхолтой харьцуулалт хийсэн нийтлэл бичихэд хэрэгтэй эд л дээ. Жишээ нь, сошиал медиаг хэт их анхаарч үзэх нь либерализмын дэлхий ертөнцийг ойлгох ойлголтод хор учруулж байгаа тухай нийтлэл байж болно. 

Өнгөрсөн баасан гаригт твиттер ухаж байхдаа нэг жиргээнээс үүдэн дээрх сэдэвтэй холбоотой нэгэн харьцуулалт хийв. Олон retweet авсан тэр жиргээ нь нэгэн цагт хуурамч сэтгүүлч Боратын дүрээрээ алдаршсан жүжигчин Саша Барон Коэнийх байсан юм. Тэрээр “цөөн хэдэн интернет компаниуд” -ыг “түүхэн дэх хамгийн том суртал ухуулгын машин” -ыг бүтээсэнд болоод авторитаризм, популизм, ялгаварлан гадуурхал газар авахад түлхэц болсон хэмээн буруушаасан байв. 

Үүнтэй давхацаад твиттер мөн Франц, Их Биртани, АНУ-дах популизмын дэмжлэг ба сошиал медиа дахь мэдээллийн бөмбөлөг хоорондын харилцан хамаарлыг судалсан Франц, Канад мөн АНУ -ын эрдэмтдийн судалгааг нийтлэв. Судлаачид нэг бол ямар ч харилцан хамаарал байхгүйг эсвэл баримт судалгааны сэдвийн эсрэг байгааг олж мэджээ. Популист сонгогчид өөртэйгээ ижил төстэй уг гаралтай эсвэл ижил нийгмийн ангийн хүмүүстэй онлайнаас гадуур уулзах, нийлэх магадлал илүү өндөр байсан боловч тэдний интернет мэдээллийн бөмбөлөгт үзэл бодлоо цуурайтуулах магадлал нь бусад сонгогчдоос өндөр байсангүй. Харин эсрэгээрээ сошиал медиа хэрэглээ нь Ерөнхийлөгч Доналд Трампын улс төрийг эсэргүүцэгчдийн хүчтэй тодорхойлогч болдог байна.

Энэ нь сошиал медиа улс төрийн барууны үзлийн популизмын жүжигт гол үүрэг гүйцэтгэж буй эсэхийг судалсан анхны судалгаа биш юм. Трампыг сонгогдсоноос хойш удалгүй Браун болон Стэнфордын эдийн засагчид мэдээг онлайнаар авдаг америкчуудын дунд Трамп Митт Ромни, Жон Маккейн гэх мэт өрсөлдөгч нараасаа бага санал авсан болохыг олж мэдсэн ба түүнд саналаа өгсөн сонгогчид ихэвчлэн интернетээс маш гадуур хүмүүс байжээ.

Иймэрхүү төрлийн баримт нь онлайн хуйвалдааны онолууд популизмд ямар ч нөлөө үзүүлдэггүй гэсэн үг мэдээж биш. Ховорхон интернет ашигладаг хүмүүс онлайн ертөнцөөр аялахдаа хуурамч мэдээний гарчигт амархан хууртана. Ердийн партизанууд харин нижгээд миймний байнгын нөлөөн дор этгээд нэгэн болцгооно. Бас Коэний хэлсэн зүйлс ч зөв, насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгчдээс авахуулаад еврейчүүдийг үзэн ядагч гээд бузар хүмүүсийн жижиг бүлгүүд онлайн платформыг гаж буруу аргаар ашигладаг нь, мөн технологийн том корпорацууд гаж буруу зүйлсийг үл орогнуулах үүргээсээ бултахын хажуугаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэг уриалдаг нь үнэн.

Гэхдээ бид уг дэвшилтэт үзэлтнүүдийн дунд түгээмэл байдаг Коэний ярианы цаад санаанд илүү нухацтай хандах хэрэгтэй. Энэ санаа, өгүүлэмж нь уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэхээс авахуулаад цагаачлалын эсрэг хандлага хүртэлх бүхий л зүйлийг тайлбарлахын тулд сошиал медиа хэмээх "муу усны суваг" -ийг буруутгаж, Оросын тролл болон YouTube-ийн оддыг популист эриний гол үүрэг гүйцэтгэгчид болгон дүрсэлж, онлайн харилцаа, үзэл бодлын илэрхийллийг зохицуулж чадвал либерал дэг журам сэргэнэ гэж итгэдэг үзэл юм.

Эсрэгээрээ, дээр дурдсан баримтууд нь нөхцөл байдал өөр байгааг харуулж байна. “Боловсролтой либерализм” нь улам бүр онлайн ертөнцөд нэмэгдэх болсон тул өөрөө өөрийгөө баталгаажуулсан мэдээллийн бөмбөлөгтөө тухлан суух болж, анализ нь илт дутагдалтай байсан ч гэсэн либералууд популизмыг зөвхөн өөрсдийн дижитал туршлагаараа дамжуулан дүгнэдэг болжээ.

Boston Review сэтгүүлийн саяхны дугаарт гарсан эсээнд Tufts их сургуулийн улс төр судлаач Эитан Хэрш хэлэхдээ Америкийн олон либералууд улс төрд оролцохдоо хэт онлайн “улс төрийн хобби” байдлаар, бодитоор, газар дээр нь зохион байгуулалттайгаар оролцохын оронд “утасны эсвэл компьютерийн дэлгэцийн араас” байнгын хандалт авахын тулд оролцдог гэв.

Энэхүү хоббигоо хөөгчийн ертөнцөд эдгээр дэлгэцүүд голлох байр суурь эзлэх нь гарцаагүй. Бүх цагаа Твиттер, Фэйсбүүк дээр өнгөрөөгөөд байвал Твиттер, Фэйсбүүк нь хэт барууны үзэлтнүүдийн хувьд чухал мэт санагдаж эхлэх ба илүү дээр сошиал медиа экосистемтэй байсан бол Трампын учрыг олох, Марин Ле Пенийг дарж авах эсвэл Найджел Фарагийг зайлуулахад хангалттай байх байв.

Гэхдээ эсрэг тал чинь үнэндээ өөрөөс тань хамаагүй бага онлайн байгаа бол энэ таамаглал хоёр алдаа гаргахад хүргэнэ. Нэгдүгээрт, та популизмыг өдөөж буй бодит хүчин зүйлсийг үгүйсгэж, эдийн засгийн зогсолт, нийгмийн хямрал гэх мэт хуурамч мэдээ байсан байгаагүй орших гүнзгий асуудлуудыг сайтын алгоритмыг бага зэрэг л засчихвал эсвэл илүү дээр fact-checking хийдэг болчихвол шийдэж болно гэж өөртөө итгүүлнэ.

Хоёрдугаарт, та өөрийн мэдээллийн бөмбөлгөөс гарах гарцаа олж чадахгүй болох бөгөөд энэ нь радикалчлагдах хүчин зүйл болж өгнө. Гадна талаас ажиглах энгийн хүнд хүртэл либерал улс төрийн үзэл нь ямар ч амьгүй хэт боловсорсон үзэл сурталчдаар дүүрсэн зүйл мэт санагдах ба ингэснээр мөн тэднийг ч бас радикал болоход хүргэнэ. Ардчилсан Намын сошиал медиа хөөсөнд зориулсан мэт дотоод урьдчилсан сонгуулийг авч үзвэл үнэхээр л тийм байна. Энэ нь тасралтгүй эргэх онлайн харилцаагаар мөн радикалчлалын цуваагаар сүлжигдэж буй либерализм юм.

Энэ нь мэдээж одоогийн байдлаар консерватизм эргүүлэгт ороогүй эсвэл сошиал медиа нь журамтай барууны үзэлд мөн нийтлэг ухамсарт эерэг ханддаг гэсэн үг биш. (Эхэнд дурдсаныг санавал: Сошиал медиа юм бүхэнд муу). Гэхдээ консерватизмд буруу зүйл байгаа бол тэр нь радио хэлэлцүүлэг, кабелийн мэдээ, түүнчлэн бодит ертөнцийн тусгаарлалт мөн нийгмээс хөндий байгаа байдалтай холбоотой. QAnon зэрэг зөвхөн онлайнаар явдаг хэт барууны үзлийн хуйвалдааны онолд ч мөн адил зөвхөн интернэт буруутай биш. Трампын улс төрийн (харьцангуй) уян хатан байдал дундаж мэдээлэлтэй сонгогчид боломжийн эдийн засагт тухтай амьдарч буй давлагаанд байгаа болохоос YouTube-ийн радикализмд биш.

Хэрэв тэдгээр сонгогчид тулааны гол бай юм бол либералууд сошиал медиаг бусдын өмнөөс зохицуулахаас өмнө өөрсдөө интернетээс татгалзахад суралцах хэрэгтэй гэдгээ ухамсарлаагүй тохиолдолд Ардчилсан Намын ямар ч ялах стратеги хангалтгүй байх болно. 

c.2019 The New York Times Company

холбоотой мэдээ
1
2020.07.06
The New York Times | Гоо үзэсгэлэн яагаад чухал вэ?
2
2020.04.09
"Гэрэг" сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан дугаарыг онлайнаар уншаарай
3
2020.02.11
The New York Times | “Turning Points-2020” дугаарыг заавал УНШИХ 10 ШАЛТГААН
санал болгох
1
3 цагийн өмнө
Илүү аз жаргалтай байх 9 аргыг шинжлэх ухаанаар батлан гаргажээ
2
7 цагийн өмнө
Зөвхөн интроверт буюу “дотогшоо” хүмүүсийн ойлгох 9 зүйл
3
Өчигдөр
Охидод зориулсан зун, намрын арьс арчилгааны үр дүнтэй 6 зөвлөгөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0