UBLife Logo
The New York Times

The New York Times | “Turning Points-2020” дугаарыг заавал УНШИХ 10 ШАЛТГААН

Ub.life
Ub.life
The New York Times | “Turning Points-2020” дугаарыг заавал УНШИХ 10 ШАЛТГААН

Дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг "Нью-Йорк Таймс"-аас гаргадаг “Turning Points-2020” дугаарыг “Гэрэг” сэтгүүл албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж байна. Жил бүр улирах оны үйл явдлын үргэлжлэл ирж буй жилийн дүр зургийг хэрхэн тодорхойлж байгааг дэлхийд нэртэй авторууд нийтлэн бичдэг нь “Turning Points” медиа брэндийн онцлог юм. 

Уг сэтгүүл Монголд 2020 оны хоёрдугаар сарын 14-нд худалдаанд гарах бөгөөд Та урьдчилан захиалж, хүргүүлэн авах боломжтой.  


Энэ жил “The New York Times”-ийн редакц “Turning Points 2020” тусгай дугаарынхаа гол асуултыг “Гоо сайхан гэх ойлголт бидний амьдралд чухал уу?” гэжээ.

Гэхдээ энэ бол “хүрээлэн буй материаллаг эд зүйлсээс илүүтэй хорвоо дэлхий дээр оногдсон цаг хугацаагаа хэрхэн өнгөрүүлэхийн нэр. Өндөр дээд зорилгын төлөө хүчин зүтгэж, өрөөл бусдад сайнаар үлгэрлэж, илүү сайн сайхныг бүтээх урам зориг өгч, эх дэлхийгээ хайрладаг болсон цагт л бид жинхэнэ гоо үзэсгэлэнг бүтээдэг” гэж байгаль хамгааллын гэрэл зурагчин Кристини Миттермейер тодорхойлсон нь хамгийн оновчтой мэт. 

Та энэ дугаараас эрх чөлөөг хүссэн тэмцэл, шударга ёс нэхсэн жагсаал, нийтийн сайн сайхны төлөөх зоримог дуу хоолойнд хүртэл өөрийн гэсэн гоо сайхан бий болохыг олж харах болно.

Дэлхий дахины улс төр, нийгэм, бизнес, технологийн гол асуудлуудыг энэ жил бизнесмэн Жак Ма, “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” зохиолоороо алдаршсан Акутагавагийн нэрэмжит шагналт зохиолч Саяака Мурата, Болливудын нэрт жүжигчин Дипика Падуконэ, “Хар хун” киногоороо “Оскар”-т нэр дэвшиж байсан найруулагч Даррэн Аронофски тэргүүт авторууд бичсэн. 

Эдийн засаг, бизнес, технологийн асуудлуудыг Харвард, Стэнфордын судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх профессорууд болон дэлхийд тэргүүлэгч компанийн удирдлагууд хэлэлцсэн нь монгол хэлээр уншиж болох хамгийн чанартай сэтгүүлийн контент юм. 

Сэтгүүлийн дотор 24 хуудас “Дэлхийн альманах” багтсан бөгөөд улс, орнуудын улстөр, эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг нарийвчлан жагсааж, 2020 онд болох гол үйл явдлуудын тоймыг бичсэн. Энэ нь сэтгүүлээ бүтэн жил хадгалах хангалттай шалтгаан яах аргагүй мөн шүү. 

2019 оныг эргэн харахад тань дэлхийн шилдэг гэрэл зургууд илүү тод өгүүлнэ. Албан ёсны эрхтэй, тайлбар зүүлттэй зурган тоймыг эндээс үзээрэй. 

Дэлхий дахиныг байлдан дагуулж буй “The Hu” хамтлаг, тэдний бий болгож буй шинэ стилийн тухай бидний мэдэх ёстой зүйлсийн талаар продьюсер Б.Дашдондог болон бусад хөгжим судлаачдын ярилцлага, сурвалжлагыг манай арт директор З.Энхмөнх бэлтгэсэн. Энэ нь уг хөгжмийг илүү мэдрэхэд тань тус болно гэж итгэж байна. 

Энэ оны онцлох үйл явдал бол яах аргагүй УИХ-ын сонгууль. Шинэ мэт хуучин тогтолцоогоор явуулах уг сонгуулийн таамаг зургийг судлаач, тоймч, сэтгүүлчид юу гэж өгүүлснийг Улс төр булангаас уншаарай. 

Нийгмийн хамгийн чухал нэгэн интституци иргэний нийгмийн төлөөллүүдийг бид орхигдуулсангүй. 2020 онд салбар бүрт ямар асуудлууд тулгарч, тэдгээртэй хэрхэн нүүр тулах тухай боловсрол, засаглал, уул уурхай, нийгмийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллагсадаас тодрууллаа. 

Сошиал медиа хөгжихийн хэрээр YouTube, Instagram нөлөөлөгчид эрчээ авч байна. Тэгвэл инфлюнсерүүд энэ онд залуучуудад ямар санаа, зорилгоор үлгэрлэхийг зорьж байна гэдгийг бид асуулаа. 

“Гэрэг” сэтгүүл Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points-2020” дугаар нийт 180 хуудастай, илүү өргөн форматтай, загвар дэглэлтийн хувьд ч онцгой дугаар болж буй. Та энэ дугаарыг 20 мянган төгрөгөөр худалдаж аваад жилийн турш эргүүлэн уншина гэдэгт бид эргэлзэхгүй байна. 

Захиалах

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.