Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ТикТок аппликэйшнийг хориглох тухай саналаас болж өсвөр үеийнхэн Трамптай 'дайн' зарлав


Коронавирусийн цар тахлаас үүдэн БНХАУ болон АНУ харилцаанд хурцадмал байдал үүсээд байгаа билээ. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг "шийтгэх" зорилгоор ТикТок аппликэйшнийг хориглох саналтай байгаагаа мягмар гарагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Америкийн өсвөр үеийнхний хамгийн түгээмэл ашигладаг ТикТок аппликэйшнийг Хятадын Bytedance компани эзэмшдэг юм. 

Тэгвэл энэ мэдэгдлийн дараа ТикТокын хэрэглэгчид эсэргүүцэл зарлаж, Ерөнхийлөгч Дональд Трампын 2020 оны сонгуулийн кампанид зориулж бүтээсэн аппликэйшнийг App Store-оос устгуулах хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. 

750 мянган дагагчтай ТикТокын од Йори Блакк "ТикТок бол зэт, миллениал үеийнхний хувьд клубын байр л гэсэн үг. Гэтэл Трамп үүнийг заналхийллээ. Хэрэв тэр үүнийг бусниулах юм бол бид ч бас хэн болохоо үзүүлнэ. Зэт үеийнхэн тулалдахгүйгээр бууж өгөхгүй шүү" гэжээ. Үүний дараа тэрбээр Трампын 2020 оны сонгуулийн аппликэйшнийг устгуулахын тулд хэрхэн тэмцэх ёстойг дагагчдадаа алхам бүрээр нь тайлбар бичлэг оруулсан бөгөөд үүнийг одоогоор 6.6 сая хүн үзээд байна. 

Apple компани муу үнэлгээтэй аппликэйшнийг App Store-оос устгадаг тул Йори Блакк Official Trump 2020 App-ийг татаж аваад хамгийн муу үнэлгээ өгөхийг дагагчдадаа уриалжээ. Түүнийг ийм уриалга гаргасны дараа өсвөр үеийнхэн Трампын сонгуулийн аппликэйшнд хамгийн муу үнэлгээ өгч эхэлжээ. Одоогоор тус аппликэйшнд 250 мянган хүн үнэлгээ өгснөөс дийлэнх нь 1 од буюу хамгийн муу гэх үнэлгээг өгчээ.  

 Official Trump 2020 App таталтынхаа тоогоор App Store 486-д бичигдэж байсан бол ТикТокчидын эсэргүүцэл эхэлснээс хойш хамгийн их татагдсан аппликэйшнийг хоёрдугаарт бичигдэж эхэлжээ. 

Эх сурвалж: Time

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Өчигдөр
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Levi 2020.07.13 172.69.252.151

Osvor nasnii batsaanuud l ene tik tokiig ashiglaj oorsdiinhoo narcisst zangaa ulam tejeej bdag yum bile

5 Хариулах


Зочин 2020.07.15 172.69.252.137

Hun yu hergleh ni hunii dur.

0 Хариулах