Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ТикТок: Эрүүл мэндэд хортой гэдэг нь батлагдсан гоо сайхны 4 ТРЭНД


ТикТок платформд трэнд болж буй зарим гоо сайхны арга, зөвлөгөөнүүд эрүүл мэндэд хор хөнөөлтэй болохыг мэргэжлийн байгууллагууд анхааруулжээ. "Гоо сайхны хаак" гэгддэг эдгээр бичлэгүүд трэнд болж, улмаар хүмүүс дуурайн хийж байгаа нь мөнгө санхүү, цаг хугацаагаа үрэхээс эхлээд эрүүл мэндийн нөхөж баршгүй хохиролд хүргэж болохыг сануулж байна. 

Хэдийгээр ийм төрлийн бичлэгүүд нь тус платформын нийтлэлийн бодлогыг зөрчөөгүй гэж ТикТок тайлбарлаж байгаа ч сошиал медиад тарсан бичлэгүүдийг дуурайх нь аюултай гэж Их Британийн дерматологичдын холбоо, Шүдний холбоо зэрэг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. 

1. Мэнгэ арилгах аргууд 

Химийн бодис ашиглаж эсвэл хүчээр (хусах, шалбалах, хуулах) мэнгээ арилгаж болохыг уриалсан бичлэгүүд ТикТокт олноороо тавигджээ.

"Мэнгийг гэрийн нөхцөлд аюулгүй байдлаар авах арга байхгүй. Ийм мэс ажилбарыг юу хийж байгаагаа мэддэг мэргэшсэн эмч, арьсны мэргэжилтнүүд хийх ёстой. Химийн бодис ашиглах, хүчээр мэнгийг авах гэж оролдох нь халдвар, цус алдалт, сорвижилт цаашлаад гажиг согогт хүргэх эрсдэлтэй" гэж Cosmedics арьсны клиникийн захирал, доктор Росс Перри BBC-д ярьжээ. 

2. Уруулаа том харагдуулахын тулд сормуусны цавуу түрхэх

Өсвөр үеийнхний дунд трэнд болж буй өөр нэг гоо сайхны арга бол урууландаа сормуусны цавуу түрхэх юм. Дерматологич, доктор Адил Шеразын хэлж буйгаар энэ нь сорви үүсгэх, арьсаа засаршгүй эрэмдэг болгох эрсдэлтэй алхам гэнэ. "Хиймэл сормуус наадаг цавуу нь найрлагадаа цианоакрилат хэмээх харшил үүсгэгч бодисыг агуулдаг" гэжээ. 

Түүнчлэн гэрийн нөхцөлд урууландаа ботокс шахах, филлер буюу дүүргэгч тариа тарьж буй бичлэг сошиал медиад тарж буй талаар гоо сайхны мэс засалчид анхааруулжээ. 

3. Цайруулагч бодисыг шүдээ цайруулахад ашиглах 

"Шүд цайруулах" гэсэн хэштаг бүхий ТикТок бичлэгүүдийг нийтдээ 284 сая хүн үзжээ. Зарим нь үнэтэй эмчилгээнээс татгалзаж, ахуйн зориулалттай цайруулагч бодис ашиглахыг санал болгосон байна. Хувцасны хир, толбыг арилгаж, цайруулах зориулалттай бодисыг шүдэндээ хэрэглэх нь маш эрсдэлтэй гэж Их Британийн Шүдний холбооноос тайлбарлажээ. 

Шүд цайруулах бүтээгдэхүүн нь 0.1 хувиас ихгүй устөрөгчийн хэт исэл агуулж байгаа тохиолдолд өргөн хэрэглээнд худалдаалахыг Их Британийн хуулиар зөвшөөрдөг байна. Хэрэв үүнээс их устөрөгчийн хэт исэл агуулсан бүтээгдэхүүн байвал шүдний эмчийн хяналтан дор ашиглаж, жороор олгоно гэжээ. Харин ахуйн зориулалттай цайруулагчид дээрх бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин их байдаг тул наад зах нь шүд, буйлаа гэмтээх, амаа түлэх цаашлаад шүд, буйлыг цочроох, үрэвсүүлэх аюултай аж. 

4. Арьсаа борлуулж, контур бий болгох арга 

Гоо сайхны бүтээгдэхүүний тусламжтайгаар гэрэл сүүдэр тавихаас залхсан бүсгүйчүүд #sunscreencontouring гэх хэштаг бүхий бичлэгүүдийг ТикТокт олноороо оруулжээ.  Хацар, хамарны хоёр талд нарны тос түрхэхгүйгээр борлуулснаар натурал мэт харагдах гэрэл сүүдрийг үүсгэх гэнэ. Гэвч энэ нь арьсны хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэв. Үүгээр зогсохгүй арьсаа хамгаалахгүйгээр олон дахин наранд гарснаар эрт хөгшрөх, биеийн бусад хэсгээс ялгарсан, жигд бус болж хувирна гэжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
8
0
1
0
0
5
7

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.