Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Т.Мөнхтуул: Манлайлал гэдэг бусдыг гэхээс илүү өөрийгөө манлайлах тухай гэдгийг ойлгосон

“Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр” нь 2014 оноос хойш нийт 120 гаруй төгсөгчид хамрагдаж нийгэмд 24 төслийг хэрэгжүүлэн нийт 650 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүрдүүлж чадсан байна.


Австралийн Засгийн Газрын санаачилгаар тус улсад магистр болон докторын зэрэг хамгаалаад Монголдоо ирсэн төгсөгчдөд зориулсан “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг “Зориг сан” зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь төгсөгчдийг манлайллын ур чадвараа нэмэгдүүлэх, карьер ахихад нь дэмжлэг үзүүлэхээс гадна хөтөлбөрөөр дамжуулан Монголын нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломжийг олгодог юм. 

Хөтөлбөрийн оролцогчид 8-н сарын туршид ажлын бус цагаар зохион байгуулагддаг олон үйл ажиллагаанд хамрагдаж төгсгөлд нь тодорхой тооны оролцогчийг сонгон Австрали улсад 2 долоо хоногийн эрчимжүүлсэн манлайллын сургалтад хамруулдаг билээ. Уг хөтөлбөрийн оролцогч Австралийн Гриффитийн их сургуулийн магистр, “Кристина Ноблийн хүүхдийн сан”-гийн Хөтөлбөрийн менежер Т.Мөнхтуултай ярилцлаа. 

-“Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт”-т хамрагдах болсон шалтгаанаас яриагаа эхэлье. Таны хувьд салбартаа ажилласан багагүй туршлагатай хүн шүү дээ. 

-Миний хувьд мэргэжлээрээ ажиллаж, салбартаа тодорхой байр суурь эзэлсэн боловч ямар ч хүн шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгөө байнга сэлбэж, хөгжүүлж байж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг. Тиймээс Австралид сургуулиа төгсөөд хоёр жил болчихсон байсан учир 2020 онд өөрийгөө хөгжүүлж, шинэ мэдлэг, хөгжих боломжийн эрэлд гараад байсан гэж болно. Мөн энэ хөтөлбөрийг төгсөгч олон үлгэр дуурайл болсон эмэгтэйчүүд миний шийдвэрт нөлөөлсөн. 

-Хөтөлбөрт хамрагдсанаар ямар ур чадвараа нэмэгдүүлэхийг хүссэн бэ?

-Юуны өмнө манлайллын ур чадвараа сайжруулах, жендэрийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, орчин үеийн шинэлэг мэдээ мэдээллээр өөрийгөө сэлбэхийг эрмэлзэж орсон.

-Ийм төрлийн хөтөлбөрүүд зохион байгуулагддаг ч “Зориг сан”-гийн хөтөлбөр юугаараа онцлог байсан бэ?

-Энэ хөтөлбөр нь Австралид төгсөгчдөд тусгайлан зориулагдсан байсан учир ижил соёлтой салбар салбарын манлайлагчид оролцоно гэж бодохоор их таатай санагдаж байсан. Мэдээж бие биенээсээ суралцах том боломж байна гэж харж байсан. Түүнчлэн Австралийн Queensland University of Technology (QUT) гэдэг нэр хүндтэй сургуультай хамтран ажиллаж байсан нь Австрали боловсролыг эрхэмлэгч хүний хувьд том боломж байна гэж харсан.

-Хөтөлбөрөөс та ямар хүлээлттэй байсан бэ?

-Мэдээж жендэрийн болон манлайллын талаарх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлнэ гэж бодож байлаа. Бусдыг хэрхэн манлайлах тал дээр илүү ахиц гаргана гэж бодож орсон. Гэтэл үнэхээр манлайлал гэдэг бол бусдыг гэхээсээ илүү өөрийгөө манлайлах байсныг энэхүү сургалтаар ойлгож өөрчлөлтийг бий болгон шинэ дадал, хэвшлийг өөртөө суулгаж байна.

-Хөтөлбөрийн аль хэсэг нь танд хамгийн их таалагдсан бэ? 

-Хөтөлбөрийн бүх үйл ажиллагаа надад таалагдсан. Би нэг хичээлд, нэг арга хэмжээнд очихгүй байж чадаагүй тийм хэмжээнд чухал санагдаж байсан. Гэхдээ “хамгийн хамгийн”-ийг хэл гэвэл өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэдэх хэсэг байсан гэж хэлнэ. MBTI тестээс би өөрийнхөө мэдээгүй маш олон чанарыг мэдэж авсан. Түүнчлэн сэтгэл зүйгээ удирдахуй, даван туулах чадвар, карьер төлөвлөлт, итгэн үнэмшүүлэх харилцаа, засаглалын хичээлүүд маш их сэтгэл татсан. Одоо болтол илүү лавшруулан уншсаар байна. 

Үүнээс гадна багаараа нийгмийн сайн сайхны төлөө санаачлан хэрэгжүүлсэн “Rebranding Mozzies” төслөө онцолж хэлмээр байна. Манай төсөл үндсэн хоёр олон нийтийн асуудлыг шийдсэн төсөл болж чадсан. Нэгдүгээрт, Австралид ажиллаж, сурч, амьдарч байсан олон нийт, хоёрдугаарт Улаанбаатар хотын маань хүүхэд багачууд байсан. Бид төслийнхөө хүрээнд “Моззис” буюу Монгол-Австралийн Нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж тулгамдсан асуудлууд дээр нь дэмжлэг үзүүлж үндсэн гурван зорилтын хүрээнд ажилласан. Мөн Хүүхдийн Төв Номын Сангийн хамт олонтой хамтран “Өрнө-дахины уншлагын” танхимын нийт 150м2 орчим талбай бүхий хоёр өрөөг олон улсын номын сангийн стандартад нийцүүлэн засварлаж ашиглалтад оруулсан. Энэ номын сангаар өдөрт 300 гаруй, сард 6600 орчим хүүхэд үйлчлүүлж мэдлэг мэдээллээ ахиулдаг ба Улаанбаатар хотын 729 сургуульд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг юм. Нийтдээ бид 93 сая төгрөгийг амжилттай босгож хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд бодитой хувь нэмэр оруулсан ажил хийсэн.

-Хөтөлбөрт хамрагдсан бусад оролцогчидтойгоо хэрхэн баг болж, хамтран ажилласан бэ?

-Бид бүгдээрээ Австралид төгсөгчид байсан учир аливааг ойлгож хамтран суралцахад амар байсан. Салбар салбарын манлайлагчидтай хамтран бүтэн найман сар энэ хөтөлбөрт хамрагдсандаа их баяртай байгаа. Бие биенээсээ суралцсан зүйл маш олон. Учир нь, хүн болгон өөрийн гэсэн давуу тал, хийдэг сайн зүйл байдаг. Уялдаа холбоо үүсгээд ажиллаж байгаа хүмүүс ч бий. Бас хэрэгжүүлж байсан төслөө үргэлжлүүлээд ажиллаж байгаа хүмүүс ч бий. Бид одоо насан туршийн найзууд, бас хамтдаа бие биенээ дэмждэг, бие биетэйгээ шинэ мэдээлэл, ололт амжилтаа хуваалцдаг хүмүүс болсон.

-Найман сарын турш хөтөлбөрт хамрагдсаны дараа таны карьер болон хувийн амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Хөтөлбөрт хамрагдаж эхлээд л хувь хүний болон гэр бүлийнхээ түвшинд өөрчлөлт гаргаж эхэлсэн. Учир нь би сурсан мэдсэнээ үргэлж гэр бүлтэйгээ хуваалцдаг байсан. Ажил, карьертаа ч өөрчлөлтийг хийж одоогоор өөрийн бодсон зүйлээ бүтээхээр ажиллаж байна. Миний аливааг харах өнцөг өөрчлөгдөж, сэтгэл зүйгээ удирдаж сурснаар эерэг сайхан орчинг өөртөө бий болгож чадсан. Миний хувьд энэ бол юугаар ч үнэлшгүй хөрөнгө оруулалт юм.

-Карьерийн хувьд өсөж дэвжих сонирхолтой бусад эмэгтэйчүүдэд та энэ хөтөлбөрийг санал болгож сэтгэгдлээ хэлбэл?

-Хэрэв та өсөн дэвжихийг хүсч байгаа бол, хэрэв та өрсөлдөх чадвараа нэмэгдүүлмээр байгаа бол, хэрэв та өөрийгөө илүү таньж өөртэйгөө тулж ажилламаар байгаа бол энэ хөтөлбөрт шууд материалаа өгөөрэй. Үнэхээр таныг сорьж, хөгжүүлж, өдөр бүр сонирхолтой, дүгнэлттэй мэдээллээр хангаж чадах хөтөлбөр бол Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр (WLP) юм шүү гэж хэлмээр байна.


“Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр” нь 2014 оноос хойш нийт 120 гаруй төгсөгчид хамрагдаж нийгэмд 24 төслийг хэрэгжүүлэн нийт 650 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүрдүүлж чадсан байна. 

Хөтөлбөрийн талаар нэмэлт мэдээлэл авах бол https://www.jotform.com/zorigfoundation/wlp-2021-application-form хаягаар зочилно уу.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
7 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.