Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Томоохон зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр албан ёсоор гараагүйг мэдэгдэв


НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст болон шинэ коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/108 дугаар захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байж холбогдох албаныхан хяналт тавьж ажиллаж байна.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “БНХАУ-д илрээд байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, соёл урлаг, кинотеатр, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, караоке баар болон бусад төрлийн кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглосон. Захирамжтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон. Өнөөдрийн байдлаар хичээллэж байгаа сургууль цэцэрлэг байхгүй. Харин хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийн мэдээллийг цуглуулж харъяа дүүрэг хороодуудад нь мэдээллэж үйл ажиллагааг нь түр зогсоохоор ажиллаж байна. Эрүүл мэндийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фитнесс, чийрэгжүүлэлтийн төвүүдийг хаагаагүй” гэв. Захирамжийг зөрчсөн иргэнийг 200 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах бөгөөд иргэдийн эрүүл мэнд амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж хамтарч ажиллахыг иргэн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.


НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Томоохон зах, худалдааны төвүүдийг нийслэлийн хэмжээнд хаах шийдвэр албан ёсоор гараагүй. Захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, аюулгүй байдлыг сайтар хангах зөвлөмжийг хүргүүлсэн байгаа. Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй. Мөн "Буянт ухаа хорооллын подвольд гэр оронгүй хүмүүсийг байршуулах талаар хотын Захирагч захирамж гаргасан талаар сошиал орчинд мэдээлэл тархсан. Ийм асуудал байхгүй. Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй, бас гарахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хотын даргын зүгээс орон гэргүй хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн. Зарим нэг төрийн бус байгууллагын төлөөллүүд энэ асуудлаар холбогдох албаныхантай уулзаж ярилцсан юм билээ. Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр шийдвэрлэсэн мэт буруу ташаа мэдээлэл өгч байна. Иргэд олон нийт та бүхэн цахим сүлжээгээр явж байгаа эх сурвалжгүй  мэдээ мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна” гэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
23 цагийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
41 минутын өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.