У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа сахилга бат дэг журам тогтооно гэж байв. Үүний үр дүнд 2019 онд томоохон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд түүхэндээ хамгийн өндөр үр ашигтай ажилласан байна.Үүнд:1.Эрдэнэт үйлдвэр 2016 онд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол энэ жил түүхэн дээд амжилт тогтоож 936 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн Эрдэнэт үйлдвэр энэ жилийн тендер, худалдан авалтаасаа анх удаа 54 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Сануулахад 2019 оны 3 сарын 21-нд Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон өөрчлөгдөж онц дэглэм тогтоон 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон юм. Засгийн газар сүүлийн гучин жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, менежментийг хэлэлцэн нягт хамтарч ажилласан юм.2.Эрдэнэс Тавантолгой ТӨҮГ мөн түүхэн дээд амжилт тогтоож 2019 онд 1 тэрбум ам долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монголдоо анхдагч боллоо. Тус компани 2010 оноос хойш Чалко компанид болон бусад компаниудад бүх өр төлбөр болох 680 сая ам долларын өрийг төлж дуусгаад байгаа юм. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлж байсан юм.3.Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК компани олон улсын чиглэлд түүхэндээ хамгийн олон удаа хуваарьт нислэг үйлджээ. 2016 онд алдагдалтай ажиллаж байсан бол 2019 онд 484.3 тэрбумын орлоготой бөгөөд 30.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 2019 онд олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нийт 2590 удаагийн аяллаар 18200 цагийн нислэг үйлдэж 785.000 зорчигч тээвэрлэжээ.
Засгийн газар
Тоо худал хэлдэггүй: Засгийн газар түүхэн дээд амжилт тогтоожээ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ИХ УНШСАН
Дэлхийн адууны өдөр 2026 | Монгол Улс дэлхийн морин соёлын төв болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
#WomenWhoDare | Э.Золжаргал: Миний үгс, гадаад байдал, дүр төрх гээд олон талаараа би “уур амьсгал эвдэгч” байх
Вьетнам улсын Морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газар төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ
2027 онд багтаан олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргахыг зорьж байна.
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ
“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Засгийн газар "100 хоног дахь 100 чөлөөлөлт"-өө иргэд, олон нийтэд танилцуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиож байна.
Батарей хуримтлуур, нарны станц таван аймагт ирэх өвлийн ачааллаас өмнө ашиглалтад орно
Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав.