Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Трэнд: Юу ч хийлгүй, дэлгэц ширтэж суугаа бичлэгийг 3 сая хүн үзжээ


Интернэтэд хүний санаанд оромгүй зүйл хүмүүсийн анхаарлыг татах нь бий. Sobat Miskin Official хэмээх YouTube сувгийг хөтөлдөг Индонезийн влоггер залуу 2 цаг 20 минутын турш юу ч хийлгүй, компьютерийн дэлгэц ширтэж суугаа бичлэгээ оруулсан нь сошиал ертөнцийн ярианы сэдэв болж байна. 

Үзэгчид нь түүнээс арай илүү үр өгөөжтэй, "боловсролын" контент хийхийг хүссэн бөгөөд үр дүнд нь тэрбээр ийм бичлэгийн санааг олсон гэнэ. Тэр "Гарчигт бичсэнчлэн би хоёр цагийн турш юу ч хийгээгүй. Энэ видео хэрэгтэй юу үгүй юу гэдгийг та бүхэн л шийднэ. Тухлан сууж үзээрэй" гэсэн хошин тайлбар бичжээ. Сонирхолтой нь, энэ бичлэгийг YouTube-т 3.1 сая хүн үзээд байна. 

Гурван цагийн турш чив чимээгүй, юу ч хийхгүй суусан өөр нэг влоггерын бичлэгийг 377 мянган хүн үзжээ. 

Сүүлийн саруудад Индонезид трэнд болж байгаа энэ төрлийн бичлэг аль 2013 оноос үүдэлтэй юм байна. Тухайн үед, Rens Cools нэртэй YouTube сувгийг хөтлөгч влоггер 8 цагийн турш юу ч хийлгүй, бүтэн өдрийг буйдан дээр сууж өнгөрүүлсэн бичлэгээ оруулж байв.

Мөн өнгөрсөн тавдугаар сард Бенджамин Беннетт хэмээх влоггер дөрвөн цагийн турш тасралтгүй инээмсэглэж суугаа бичлэгээ оруулж байсан. Тэрбээр ийм төрлийн 300 орчим бичлэг оруулсан байх бөгөөд тус бүрийг нь хэдэн зуун мянган хүн үзжээ.   

Эх сурвалж: Vice

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
2
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
5
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.