Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Цаг хугацааны аялал: Таныг Парисын эрт эдүгээд аялуулах 10+ кино


"Цаг хугацааны аялал" та бүхэнд ямар нэгэн хот, цаг үе, хүмүүний дурсамжийг өгүүлэх болно. Энэ нийтлэлээр та Парис хотын гудмаар алхаж, бидний хэзээ ч үзэж туулаагүй боловч сэтгэл татах тэр цаг үеийг мэдэрнэ. Энэ 10 кино таныг Парисын цаг хугацаагаар аялуулна.


1. Monpti (1957)

1950-иад оны үзэсгэлэнт Парисын гудмаар аялах хүсэлтэй хүн болгонд зориулж байна. Залуухан хэрнээ туйлын авьяаслаг жүжигчин Роми Шнайдер тухайн үедээ энэ киноны гол дүрийг бүтээхдээ нэр хүндийг олж авсан юм. 

Нэгэн залуу цэцэрлэгт хүрээлэнд нэгэн охинтой тааралдаж түүнийг "Monpti" буюу "Миний жаахан охин" хэмээн дуудах бөгөөд тэдний дурлал үнэхээр хүчтэй. Баруун Германы бүтээсэн энэхүү кино танд тэр үеийн Парисыг бүрэн мэдрүүлнэ.

2. Modigliani (2004)

Нэрт зураач Амедео Модилянигийн амьдрал уран бүтээлийн талаар өгүүлэх кино. 

Уг кинон дээр түүний Пабло Пикассотой өрнүүлж буй ширүүн өрсөлдөөн болон Жанна Эбютерн гэгч эмэгтэйд эмгэнэлтэйгээр сэтгэл алдарч буй тухай өгүүлэх юм.

Киноны үзэсгэлэнтэй хэсгүүдийн нэгээс сонирхуулахад:

3. Funny Face (1957)

1957 онд бүтээгдэж, домогт Одри Хепбёрн гол дүрийг бүтээсэн энэхүү кинонд Нью-Йорк хотын загварын гэрэл зурагчин "Quality" гэх дээд зэрэглэлийн сэтгүүлийн шинэ дүр төрхөө хайж яваа тухай гарна. 

Тухайн үед Одри нэгэн тосгонд номын дэлгүүрт ажилладаг энгийн л бүсгүй байх болно. Гэвч залуу түүнийг загварын ертөнцөд оруулахаар шийдэж, 1960 оны үзэсгэлэнт Парисаар дагуулан явж, шинэ бүхнийг мэдрүүлэх болно.

4. Gainsbourg: A Heroic Life (2012)

Францын алдарт дуучин Серж Генсбурын амьдралын нэгээхэн үеийг харуулах бүтээл. 

Тэр хэрхэн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг өөрийн болгож, хамгийн алдартай жүжигчдийн сэтгэлийг өөртөө татаж чадсаныг эндээс харах боломжтой.

(Жэйн Биркин, Серж Генсбур)

5. The Dreamers (2003)

Эва Грийн энэхүү бүтээлд сэтгэл татам, өвөрмөц франц охины дүрийг жинхэнэ утгаар нь бүтээдэг. 1968 оны оюутны бослогын үеийг харуулах тус бүтээлд залуус, тэдний мөрөөдөл, бас тэдний амьдралын хэв маягийг гайхалтай содон үзүүлсэн юм.

6. Henry & June (1990)

1932 оноор аялахад бэлэн үү? Хэдийнээ гэрлэсэн байсан ч нэг нэгэндээ хайр сэтгэлийн холбоотой болж буй АНУ-ын зохиолч Хенри Миллер, зохиолч Анаис Нин нарын тухай өгүүлнэ. Гол дүрд Ума Турмен тоглосон билээ.

7. Hugo (2011)

Мартин Скорсезегийн энэхүү бүтээл 2011 онд "Box Office"-ийн жагсаалтад үнэхээр амжилттай явсан билээ. Хүүхдийн кино мэт бодож үзсэн хүмүүс энэхүү киноны өнгө, хийц, тайз засал, хувцас хунарт илбэдүүлсэн гэхэд болно. 

1930 оны Парисын бүх гайхамшгийг авчирч чадсан кино юм.

8. Paris Pigalle/ L’Amour est une Fête (2018)

Францын алдарт жүжигчин Гийом Канегийн тоглосон энэхүү кино 1980-аад оны үеийг тольдон харахад туслах болно. Насанд хүрэгчдэд зориулсан дүрс бичлэг гэнэтхэн ихээр гарч эхлэх үед хоёр цагдаа тэр ертөнцөд орж ажиллахаас өөр аргагүй болох болно.

9. Yves Saint Laurent (2014)

Ив Сен-Лоран Диор брэндийн хувцас дизайны толгой болж, 1958 онд брэндийг нуран унаж, санхүүгийн хямралд орохоос аварсан байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн түүний ажлын тухай гарах кино биш юм. Энэ бол түүний тухай үед үзэж туулсан, мэдэрсэн зүйлсийн тухай билээ. Мэдээж тэр үеийн тансаг загваруудыг ч харах боломжтой.

10. Julie and Julia (2009)

Залуухан блоггер Жюлигийн хоолны арга барилыг сурахаар сэтгэл шулуудна. Болж бүтэхгүй зүйл олон тохиолдож, амьдрал нь хэцүү зүйлээр дүүрсэн ч хоёр бүсгүй нэг нэгнийхээ амьдралд хэрхэн нөлөө үзүүлж байгааг харуулах болно.

Мөн мэдээж маш олон амттай хоол харна. Өлсөж мэднэ шүү.

Дурдахгүй өнгөрч болохгүй бусад бүтээлүүд:

A Little Chaos (2014)

À Bout de Souffle (‘Breathless’) (1960)

Midnight in Paris (2011)

La Vie en Rose (2007)

Coco Before Chanel (2009)

An American in Paris (1951)

Moulin Rouge (2001)

Belle de Jour (1967)

Made in Paris (1966)

Une femme est une femme (A Woman is a Woman) (1961)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.