UBLife Logo
Newsfeed

Цагаан сараар хамаатнуудыхаа амыг "таглах" 11 арга

Цагаан сараар хамаатнуудыхаа амыг "таглах" 11 арга

Сар шинэ дөхөхөд ганц биечүүд эрэлт ихтэй асуултад хариулна гэхээс айдас хүйдэст автдаг. Учир нь орсон айл бүрт ам нь дийлдэхгүй, асуултаар булдаг “ажаа, агаа” нар дор хаяж нэг байдаг шүү дээ. Тэдний асуултаас “аятайхан” бултах хөгжилтэй аргуудаас хуваалцаж байна.

1. Та гурван буузны дүрмийг сонсож байсан уу? Баярынхаа онцлогт тохирсон хамгийн шилдэг дүрэм ч байж мэднэ.

2. Яриа хөөрөө өрнөж, яг “өнөөх” сэдэв рүү шилжих үед дараагийн айл руу яарч буйгаа хэлээд бушуухан шиг гараарай.

3. Чангахан шиг дуугаар ингээд хэлчихэд эсрэг талынхан “нам” болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

4. Тантай “өнгө ижил” хүн олон байгааг бодолцож, сэтгэлээ хямраалгүй айлаа хэсэхэд болохгүй юу байх билээ.

5. Ажил төрлөө зохицуулж байгаад Цагаан сарын өмнөхөн гадаад руу явах шилдэг арга байна. Асуултад “булуулж” сууснаас аялаад адал явдалтай учирсан нь дээр биз дээ?

6. Гэмгүйхэн хариулт байдаг шүү. “Гунхсан нэг нь намайг тоохгүй, гутлаа чирснийг нь би тоохгүй явна” гэхчлэн жишээ үгнүүд ч байна.  

7. Айлаар хэсэхээр шийдсэн бол хамгийн гол нь бэлдэх чухал. Жуужаад юу гэх вэ, Жаажаад яаж хариулах вэ гээд л...Сайн бод бод.

8. Хөл хөдөлгөөн хориглосон сайхан далим энэ жил тохиож байна. Энэ завшааныг ашиглаад гэртээ бүгсэн тохиолдолд золгоогүй гэж гомдоллох айл гарахгүй л болов уу.  

9. Энэ бол хамгийн шилдэг арга ч байж мэднэ. Улайм цайм ийм футболка, цамц өмсөөд айлаар хэсэхэд Цагаан сарын “жижүүрийн” асуултаас ангижирна гэдэгтээ 100 хувь итгэ.

10. Хосоороо очоод золгоогүй л бол хэн нэгэнтэй болоогүй л гэсэн үг биз дээ? Золгохоор очсон сэтгэлийг нь бодоод нүдийг нь бүлтэлзүүлмээргүй байгаа юм даа, монголчуудаа.

11. За айлаар хэсэхдээ дээрх аргуудыг хэрэглэдэг юм байж. Хамгийн чухал нь аав ээжийн харц, үг яриа энэ л үеэр эвгүйтэх “нигууртай”. Цагаан сар болохтой зэрэгцэн аав, ээжийн үглээнд “нэрвэгдэж” байгаа бол:

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
14
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.