Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цагаан сараар таргалахгүй байх “амархан” зөвлөгөө


Зочдод зойрулан хийсэн бууз, амттан шимттэнгүүдээ өөрсдөө идэх цаг дор та хэрхэн зохицуулах гэж байна даа? Ямартай ч энэхүү мэдээллийг та бүхэндээ нэмэр болох үүднээс оруулж байна.

  • Нэг айлд очоод 2-3 бууз идэж байгаа мэт цагийн баримжаатай идэх зарчим баримтлаарай. Нийлээд 400 орчим ккал гэсэн үг. Хэрэв та олон айлаар зочилдог байсан бол түүнийгээ дагаад идэх буузны тоо багасах учиртай шүү дээ. Өдөрт 20 бууз идэхэд 2300 ккал болно. Ийм хэмжээний хооллолт өдөрт л гэхэд хагас кг таргалах үндэс болно. Тиймээс цахим золголтын үеэр аль болох хэт их чихэхгүйгээр, өөртөө зай өгч идээрэй.

  • Ус сайн уух. Хийжүүлсэн ундаа, жүүс зэргээ хойш тавиад ус л сайн уу. Хэвтэж байхдаа, зогсож байхдаа, зурагт үзэж байхдаа гээд байнга бага багаар шимэн уу.

  • Чихэрлэг зүйлийг хольж идэхээс сэргийлээрэй. Бууз, салат идэж байхдаа чихэр, савтай жүүс, хуурай идэх юм хольж идэж болохгүй. Хэр их хольж иднэ, тэр чинээгээрээ л жин нэмнэ гэсэн үг.

  • Таныг энэ жил эрүүл хоол, зууш бэлдсэн гэж найдаж байна. Ногооны салат, чихэр амттаны оронд жимс жимсгэнэ, зөгийн балтай, чацарганатай ус, аньсны шүүс гэх мэтээр ширээгээ “эрүүл” хүнсээр дүүргэвэл маш сайн. Их идсэн ч биед муугаар нөлөөлөх нь бага байх болно.

  • Нэг ширхэг хэвийн боовонд 2000 ккал агуулдаг учраас хоёр хоногийн хоолоо нэг дор идчихсэн юм шиг бие хүнд оргих мэдрэмж авч, жин нэмэхийг хүсэхгүй байвал нэг дор ихээр идэж болохгүйг анхаараарай.

  •  Сууж байхдаа ч дасгал хөдөлгөөн хийх. Шингэн юм сайн ууж, хөдөлгөөнөө хязгаарлаж болохгүйг анхааруулъя. Та хэдий гэртээ байгаа ч хөдөлгөөн хийх боломжтой шүү дээ. Энгийн дасгал хөдөлгөөнөөс холдож болохгүй шүү!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
17 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.