Өдөр бүр нэг зүйлийг давтан хийж, түүнээсээ өөр өөр үр дүн хүлээхийг ажилладаг хүмүүсийн ойлгох хэлээр томьёолвол "солиорол" гэдэгтэй дүйх биз. Ажлын ачаалал, цагийн менежмент, завгүй байдал нь эцэстээ стресс, сэтгэл гутрал гэх мэт сэтгэлзүйн асуудал үүсэх нэг шалтгаан болдог. Судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад энэ төрлийн дарамтад өртөх нь илүү байдаг аж. Эмэгтэйчүүд ар гэр болон ажилдаа нэгэн зэрэг анхаарал шаардлага тулгардаг тул ажил, амьдралын тэнцвэрт байдлаа хангахын тулд заримдаа эрчүүдээс илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог.

Photo by Katenorthrup.com
Тэгвэл өндөр борлуулалттай номын зохиогч, энтрепренер, бага насны хоёр хүүхдийн ээж Кейт Нортрап завгүй амьдралын хэв маягаас өөрийгөө чөлөөлж,
Саяхан тэрээр бизнесээс суралцсан арга ухаан, энергиэ зөв удирдах, үр хүүхдээ өсгөх гэхчлэн өөрийнхөө амьдралаас хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан "Do Less: Busy Moms for Time and Energy Management to Revolutionary Approach" номоо гаргажээ. Энэхүү бүтээл нь эмэгтэйчүүдэд ихийг амжуулах ухааныг хуваалцаад зогсохгүй илүү утга учиртай, баяр баясгалантай амьдарч, амжилтад хүрэх тухай өгүүлдэг аж.

Бүтээмжтэй байхыг хүсвэл багыг амжуул
Тэрээр 18 наснаасаа бизнес эрхэлж, эдүгээ дэлхий даяар 250,000 гаруй гишүүнтэйOrigin Collective хэмээх онлайн сүлжээгээ байгуулж чаджээ. Мэдээж тэр бас л "завгүй" эмэгтэйчүүдийн нэг. Кейт 2014 онд анхныхаа хүүхдийг өлгийдөн авч, жирэмсний дараах нойргүйдэлд автахаас өмнө бүх зүйл нь хэвийн санагдаж байв. Тэрээр амралт авбал бизнесээ зогсоосноос ялгаагүй болно гэж бодсон учраас хүүхдээ төрүүлснээс хойш хоёр жилийг хагас цагаар ажиллаж өнгөрүүлжээ. Харин цөөн хэдэн зүйлийг чанартай хийж сурснаар өөртөө амралт гаргаж, бизнесийнхээ тогтвортой байдлыг хадгалж чадсан гэнэ.
Судалгаанаас үзэхэд ажлаасаа тогтмол завсарлага авах нь хөдөлмөрийн бүтээмж, ашгийг нэмэгдүүлэхээс гадна бие болон сэтгэлзүйн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлдөг гэжээ. Кейт одоо долоо хоногт дунджаар 20-25 цаг ажиллаж, компаниа нөхөртэйгээ хамтран ажиллуулж байгаа юм байна.
Цагийг биш энергийг удирд
Хүмүүс санасандаа хүртэл ажиллаж, төлөвлөсөн зүйлсээ амжуулж чадахгүй үед 'to-do list' буюу хийх ажлаа нэмэх хандлагатай байдаг. Хэрэв та бүтээмжтэй байхыг хүсэж л байвал хийх ажлын жагсаалтад биш өөрийнхөө нөөц боломж, энергид анхаарал хандуулж, тэдгээрийг зөв удирдаж сурах хэрэгтэй гэж Кейт зөвлөжээ.
Үүнийг батлах нэгэн сонирхолтой нийтлэлийг миний бие өмнө нь Harvard Business Review-ээс уншиж байсан юм. Нийтлэлд хүнийг илүү цагаар ажиллуулж эхэлвэл тодорхой хугацааны дараа бүтээмж нь буурдаг бөгөөд цагийг нэмсэнээр хүний бүтээмж нэмэгддэггүй аж. Дотоод нөөцөө зөв ашигласнаар богино хугацаанд нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, өндөр бүтээмжтэй ажиллах боломж бүрддэг гэдгийг нэг тэргүүнд онцолсон байна. Мөн хамгийн хүнд, төвөгтэй ажлуудаа энерги өндөртэй, эрч хүчтэй үедээ (жишээ нь өглөө эрт) амжуулж ядарч, бүтээмж буурсан үед аар саар, ач холбогдол багатай ажлуудаа хийхээр төлөвлөж хэвш хэмээснийг та бүхэнд уламжилж байна. Түүнчлэн хүнд дөрвөн төрлийн энерги байдаг бөгөөд тэдгээрийг дараах байдлаар дээшлүүлж болно гэжээ.
Биеийн энергийг удирдах:
Хангалттай нойр авах
Зөв хооллох
Дасгал сургуулилт хийх
Биеийн эрч хүчээ сэлбэх
Завсарлага авдаг байх
Сэтгэл хөдлөлийн энергийг удирдах:
Сөрөг бодол, зан төлвөөс зайлсхийх
Ойр дотны хүмүүс, дуртай зүйлдээ цаг гаргах
Бусдад талархах
Оюун ухааны энергийг удирдах:
Нэг зүйлдээ төвлөрч, олон зүйлд сатаарахгүй байх
Урт хугацаанд өгөөжөө өгөх зүйлийг тунгаах
Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
Ажлын бус цаг, амралтын үеэр ажлаасаа бүрэн хөндийрдөг байх
Мөн чанарын энергийг удирдах:
Өөрийн сайн чаддаг, хийх дуртай зүйлдээ илүү их цаг гаргах
Үнэт зүйлсээ өдөр тутамдаа баримтлах
Өөртөө болон бусдад эерэг өөрчлөлтийг авчрах
Шийдвэр гаргахдаа гадны хүчин зүйлсээс илүүтэй өөрийн зорилгодоо тулгуурладаг байх гэжээ.
Эх сурвалж: Forbes, Harvard Business Review