Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгож ажиллалаа.Эцэг эх, асран хамгаалагчид 2018 онд төрсөн 2 настай хүүхдийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны 9:00 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлсэн.Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Ухаалаг Шийдэл ТББ-тай хамтран 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шинээр элсэх 2 настай хүүхдийн элсэлтийг хэрхэн явуулах, tsetserleg.ulaanbaatar.mn програмд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгч, сургалтыг зохион байгууллаа. Сургалтад цахим бүртгэл, элсэлт явагдах төрийн өмчийн 250 цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч нар хамрагдсан болно.“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулагдсан бөгөөд дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчид руу мессэжээр илгээлээ. Цахим бүртгэлд 17550 хүүхэд бүртгэгдсэн байна. Тэдний 9090 буюу 51,8 хувийг цэцэрлэгт хамруулах юм байна.
Нийгэм
Цахимаар 17550 хүүхдийг бүртгэж, хариуг мессэжээр илгээжээ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ИХ УНШСАН
Дуртай сөжүний чинь амтаар чамайг илтгэх КИНО, ДУУ, ҮГ санал болгоё
Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит 7 жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлнэ
Доктор С.Бадамцэцэг: Монгол орны хөрсөнд ургасан, биологийн идэвхт нэгдлүүд өндөр ургамлуудаар “VITOS | SHOT”-ыг бүтээсэн
“Хүннү” дэд станцын бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй байна
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Айл өрх, ААН-ийн яндангийн утааг дроноор хянах туршилтыг хийж байна
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НЗДТГ-аас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна.
“Хүннү” дэд станцын бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улсын эдийн засгийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олгов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргалаа.
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна.