Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Цар тахал хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилж буйг батлах 11 ХҮЧИРХЭГ ЗУРАГ


Коронавирусийн цар тахал хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилж байгааг харуулсан сонирхолтой гэрэл зургуудыг хүргэж байна.

1. Үйлчлүүлэгчдээ зурсан нь 

Вирусийн тархалтыг зогсоохын тулд улсууд кафе, ресторан зэрэг үйлчилгээний газруудыг хаахаас өөр аргагүй болоод байна. Сиэттл хотын Элтана кафе үйлчлүүлэгчдийнхээ зургийг зурж, ширээний ард байрлуулжээ. Халдварт өвчний голомт болоод буй Сиэттл хотод үйлчилгээний газрууд зөвхөн авч явах бүтээгдэхүүнээр үйлчилж байна. 

2. Сүсэгтнүүдийнхээ зурагт 'номлол айлдав'

Хүмүүс олноороо нэг дор цуглах боломжгүй болсон учраас Бразилийн католик шашны санваартан Региналдо Манзотти сүсэгтнүүдийнхээ зургийг сүмийн вандан сандал дээр дэлгэж тавьжээ. Түүний номлолыг телевизээр шууд дамжуулсан байна.    

3. Хүн ба технологийн холбоо

Өндөр настнууд коронавирусийн халдвар авах эрсдэл өндөртэй бүлэгт багтсан тул дэлхий даяар олон сая ахмадууд гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломжгүй байна. Иймд Бельгийн ZoraBots компани тэдэнд туслах зорилгоор робот бүтээжээ. Уг роботын тусламжтайгаар ахмадууд ойр дотны хүмүүстэйгээ виртуалаар холбоо тогтоох боломж бүрдэж байгаа аж.

4. Үзэсгэлэнгийн танхим түр эмнэлэг болов

Цар тахалд нэрвэгдсэн улсууд томоохон байгууламжуудаа түр эмнэлэг, цогцос хадгалах газрын зориулалтаар ашиглаж байна. Серби улс хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг эмчлэх зорилгоор Белград хотын үзэсгэлэнгийн танхимыг ингэж тохижуулжээ. 

5. Замын голд бүжсэн нь 

Балетчин Эшли Монтайга Нью-Йорк хотын Таймс-Скверийн зам дээр бүжиглэж байгаа нь. Урьд нь хоногийн 24 цаг амьдрал буцалдаг байсан гудамж талбай, дурсгалт газрууд хөл хорионы улмаас эзгүйрчээ.

6. Хоосон лангуу

Халдварт өвчний улмаас айдас, түгшүүрт автсан хүмүүс дэлгүүрийн лангууг хоосолж, хоол хүнс нөөцлөв. Их Британийн нэгэн супермаркетийн лангуу ийн хоосорчээ.   

7. Нислэггүй бүс 

Нислэгт хязгаарлалт тавьсны улмаас агаарын тээврийн компаниуд хуваарь нислэгүүдээ зогсоогоод байна. Delta Air Lines компанийн онгоцууд Алабама дахь Бирмингем-Шаттлсвортын олон улсын нисэх онгоцны буудалд зогсож буй нь. 

8. Орон гэргүй хүмүүс хэрхэх билээ? 

Халдварт өвчний дэгдэлтийн үед хүмүүсийг аль болох гэртээ байж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлахыг зөвлөж буй. Гэвч орон гэргүй хүмүүс энэ зөвлөмжийг дагах боломжгүй байгаа юм.   

9. Масс халдваргүйжүүлэлт

Дэлхий нийтээрээ халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч байна. Учир нь коронавирус гадаргуу дээр хэдэн цагийн турш амьд үлдэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Мексикийн Монтеррей хотын захад байрлах хүүхдийн тоглоомын талбайг халдваргүйжүүлж буй нь.

10. Эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэв

Цар тахлын тэргүүн эгнээнд зогсож, халдварт өвчний эсрэг тэмцэж буй эмнэлгийн ажилтнууд 2020 оны баатрууд болоод байна. Нэгэн эр  Нью-Йорк хотын Элмхурст эмнэлгийн ойролцоох талархлын самбар байрлуулжээ.   

11. Итгэл найдварын бэлгэ тэмдэг 

Цар тахал хүрээгээ тэлж байгаа ч хүн төрөлхтөн итгэл найдвараа хадгалсаар байна. Их Британи, Итали зэрэг улсуудад хүмүүс цонхон дээрээ солонго зурж удахгүй сайн сайхан ирээдүй ирэхийг бэлгэдэж байна.

Эх сурвалж: We Forum 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
16 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.