Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Цар тахлын нэрээр мэдээллийн эрх чөлөөг хумих уу?

Төрийн ордны зөвхөн заасан цэгээс мэдээлэл авна гэдэг нь эрх баригчид зөвхөн өөрсдийн үгийг хэлж түүнийг өөр эх сурвалжаар баталгаажуулах, тодруулах, нэмэлт мэдээлэл авах зэрэг олон боломжийг боомилж байгаа хэрэг юм.


Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхээр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын дунд хүртэл сунгасан шийдвэр өчигдөрхөн гарсан. Коронавирус дэгдэж эхлэхэд л бүгд эмээж, амны хаалтаа зүүж, ариутгал хийж, ариун цэврийг өндөр сахиж байсан өдрүүд үнэндээ сонгуулийн дуулианаар бүдгэрч, улмаар айж эмээх зүйлгүй мэт дэлгэр зуныг бид жаргалтай өнгөрүүлэв. Гэсэн ч улсын наадмаа үзүүлэхдээ иргэдээ алагчилж, олон нийтээрээ цуглах бүхий л арга хэмжээг хориглох хэрнээ дарга нар нь тохой залган зогсоод тууз хайчилж, зэрэгцэж суугаад урлагийн тоглолт үзэж бүр амны хаалт зүүж, ариун цэврийг сахих шийдвэр гаргаж буй Төрийн ордондоо маскгүй холхилдож байна. 

Тэгсэн хэрнээ парламентийн сурвалжлагчдад онцгой журам үйлчилж, мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байгааг өнөөдөр сэтгүүлчид эсэргүүцлээ. Цар тахлын үед Хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хангах тухай асуудал олон улсад яригдаж сэтгүүлчдийн эрүүл, аюулгүй орчинд олон талт эх сурвалжаас мэдээлэл авах эрхийг хангахын тулд авч болох арга хэмжээнүүдийг Европын парламент зэрэг олон улсын байгууллагуудад хэлэлцсээр байна. Түүнчлэн зар сурталчилгааны орлого буурч, эдийн засгийн уналттай нөхцөл байдал нь хэвлэл, мэдээллийн байгууллагын санхүүжилтэд хүндээр нөлөөлж байгаа тул эдийн засгийн хараат бус нөхцөлд үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх янз бүрийн тэтгэлгийг олон улсын байгууллагууд олгож эхлээд буй. Мөн энэ үед сурвалжлага бэлтгэж, янз бүрийн нөхцөл байдалтай тулгарч байгаа сэтгүүлч, редакцуудад бие махбодь, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах төрөл бүрийн зөвлөмжийг ч нийтэлсээр байна. 

Учир нь, цар тахлын үед мэдээлэл тэр дундаа үнэн бодит, шуурхай, эрсдэлээс урьдчилсан сэргийлсэн мэдээ олон нийтэд хамгийн чухал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой ач холбогдолтой. Коронавирусийн тархалтын эхэн үед хуурамч, ташаа мэдээллээс улбаалж олон нийтийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байсныг бид мэднэ. Тиймээс цар тахлын үед сэтгүүл зүйн үзүүлэх үр нөлөө онцгой байгааг үнэлж дээрх арга хэмжээнүүдийг авч байгаа аж. Харин манайд эсрэгээрээ мэдээлэл авах нөхцөл байдлыг хязгаарлаж, улам хүндрүүлсээр байна. 

Нөгөөтэйгүүр тахлаар далимдуулж ил тод байдлыг хумьж байгаа нь ч эрсдэл мөн. Төрийн ордны зөвхөн заасан цэгээс мэдээлэл авна гэдэг нь эрх баригчид зөвхөн өөрсдийн үгийг хэлж түүнийг өөр эх сурвалжаар баталгаажуулах, тодруулах, нэмэлт мэдээлэл авах зэрэг олон боломжийг боомилж байгаа хэрэг юм. Сэтгүүл зүйд олон талт эх сурвалжаас мэдээлэл авах нь хэвлэлийн эрх чөлөөний суурь зарчмын нэг билээ. Түүнчлэн өөрсдийн хөндсөнөөс өөр сэдвээр мэдээлэл бэлтгэх боломжийг ч бас хааж байна гэсэн үг. Энэ бол олон нийтийн мэдэх эрхэд халдаж, ард иргэдийн нүд, чихийг дарснаас ялгаагүй. Бид зөвхөн тэдний хэлснийг сонсож, анхаарах ёстой, мэдэх учиртай, хянавал зохилтой асуудлуудыг үл мэдээд өнгөрөх гэж үү? Тиймээс ил тод байдал, олон талт эх сурвалжаас мэдээлэл авах бололцоог хангаж дүр эсгэсэн журмаа эргэн харахыг шаардсан сэтгүүлчдийн эсэргүүцэл нь үнэндээ бүх нийтийн өмнөөс хийсэн тэмцэл байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Өчигдөр
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.