Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цар тахлын үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай цахим уулзалт маргааш болно


Дэлхийн хүн амын өдөр болон “Дэлхийн хүн амын нөхцөл байдал” тайлан гарсантай холбогдуулан энэ пүрэв гарагт Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас цахим уулзалтыг зохион байгуулах гэж байна.
НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцох энэхүү уулзалтаар КОВИД-19 цар тахлын үед нэмэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм. Арга хэмжээнд Монгол дахь НҮБ-ын Суурин
зохицуулагч Тапан Мишра, Монгол дахь Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нар нээлтийн үг хэлэхээс гадна Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар оролцоно.

Энэхүү арга хэмжээ нь КОВИД-19 цар тахал Монголд болон дэлхий дахинаа охид эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг мэдэхийг хүссэн хүн бүрт нээлттэй. Арга хэмжээ англи, монгол хэл дээр зохион байгуулагдана. 7 сарын 23-ны 10:00-11:00 цагт болох энэхүү арга хэмжээнд оролцохын тулд тухайн цагт ЭНЭ линкээр холбогдоно уу.

Жил бүрийн 7 сарын 11-нд Дэлхийн хүн амын өдөр тохиодог. Энэ жилийн Дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сан нь цар тахлын охид эмэгтэйчүүд үзүүлж буй  нөлөөг олон нийтэд таниулж, энэ хүнд бэрх  цагт охид эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.

НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн олон улсын судалгаагаар цар тахлын тусгаарлалт ирэх 6 сарын турш
үргэлжилвэл эрүүл мэндийн салбарт ихээхэн гарз хохирол учирах бөгөөд бага болон дундаж орлоготой орны нийт 47 сая эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хомстолд орж, цаашлаад 7 сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж болзошгүйг анхааруулсан билээ.

Пүрэв гарагт болох энэхүү арга хэмжээ нь жил бүр НҮБ-ын Хүн амын сангаас гаргадаг “Дэлхийн хүн амын нөхцөл байдал” тайлангийн нээлтийг Монголд хийж буйгаараа онцлог. Энэ жилийн тайлан 6 сарын 30-нд “Хүсэл зоригийн минь эсрэг: Охид эмэгтэйчүүдэд хөнөөлтэй, эрх тэгш байдлыг үгүй хийдэг үйлдэл, зан үйлтэй тэмцэх нь” нэртэйгээр  нээлтээ хийсэн билээ. Тайланд дэлхий дахинаа охид эмэгтэйчүүдэд хамгийн хөнөөлтэй зан үйл  болох хүйсэд суурилсан хүүхэд сонголт (хөвгүүдийг охидоос илүүд үзэх хандлага), бага насны охидын гэрлэлт, эмэгтэй бэлэг эрхтнийг эрэмдэглэх асуудлууд ба эдгээрийг таслан зогсоохтой холбоотой сэдвийг хөндсөн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.07.22 162.158.7.106

эрчүүд нь гундсан улс байна дөөө

0 Хариулах