Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цар тахлын үеэр хүүхэдтэйгээ хамт цагийн хуваарь гаргахыг зөвлөжээ


Цар тахлын үеэр өвлийн амралтаа авсан хүүхдүүдэд цагийн хуваарь гарган өгөхийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөжээ. Бүхэл өдөржин гэртээ байгаа хүүхдэд агаар, хөдөлгөөн дутагдах, нойрны хэм алдагдах, улмаар ядаргаанд орох, хэт их технологийн хамааралтай болох, уурлаж унтууцах зэрэг шинж тэмдэг ихээр илэрч байгаа бөгөөд цаашдаа архагшиж дархлаа сулрах, өвчинд өртөмхий болох аюултай юм. Тэгвэл хүүхдүүдийнхээ "урт өдрүүдийг" сонирхолтой болгоход танаас багахан хүчин чармайлт л хэрэгтэй. 

  •  Хүүхэдтэйгээ хамт дуртай зүйлсийн жагсаалт гаргаарай. 

Эхлээд хүүхдээсээ өөрийн хийх дуртай зүйлсээ жагсаан бичих, эсвэл хэлж өгөхийг хүсээрэй. Хүүхэд эхлээд бие даан бодож, дэс дараагаар нь жагсаах гэж "хөөрхөн" цаг зарцуулах болно. Хэрэв олон хүүхэдтэй бол эхлээд нэг нэгээрээ бичээд, дараа нь хоорондоо ярилцан тохиролцож "эцсийн жагсаалт" гарга гээрэй. Ингээд өөрийн болон цахим сүлжээнээс санаа авч баяжуулна. 

  • Цугларсан санаануудаа төрөл зүйлээр нь ангилж ялгана. Том өрөөнд, гал зууханд, хашаандаа, олуулаа, ганц ганцаараа, салхилах зуураа, өглөө, орой гэх мэтээр хүссэнээрээ ангилна. 
  • Өдөр бүрийг тогтсон хэв маягтай болгох. Доорх хэлбэрүүдээс санаа аваарай. 

Даваа гараг = Кино үдэш. Орой цаг товлоод, хүүхдүүддээ зориулан кино тасалбар бэлтгээрэй. Нэг тасалбарт уух зүйл, бяцхан чихэр дагалдуулан өгөөд яг л кино театрт буй мэт хөшгөө бүтээн, харанхуй, чимээгүй орчинг бүрдүүлээрэй.

Мягмар гарагт = Гэрийн аварга шалгаруулах тэмцээн. Шатар, даам, хөлөгт тоглоом гээд хүссэн төрөлдөө хүч сориод аваргаа тодруулаарай. 

Лхагва гарагт = Жүжгийн өдөрлөг. Хүүхдүүдээсээ өөрсдөө жүжиг, бяцхан кино зохиол бичээд, дүрээ амилуулан бүтээхийг хүсээрэй. 

Пүрэв гарагт = Уншлагын өдөр. Энэ өдрийн орой ажлаа дуусгаад хүүхдэдээ заавал цаг гарган дуртай номыг нь уншиж өгөөрэй. 

Баасан гарагт = Тоглоомын өдөр. Долоо хоногийн зөвхөн баасан гарагт л гар утас тоглох дүрэмтэй болбол ямар вэ? 

Бямба гарагт = Хоолны өдөрлөг. Долоо хоногийн турш хичээлээ хамгийн сайн хийсэн хүүхдийн дуртай хоолыг гэр бүлээрээ хийж идээрэй. Тоглоом тоглоод хожигдсон нь аяга тавгаа угааж ч болох юм. 

  • Хүүхдүүддээ зориулан сарын, долоо хоногийн, өдрийн цагалбар бэлэглэж, цагийн хуваарь гарган өгөөрэй. Багаасаа цагаа зохицуулж, хичээлээ хийх, тоглох цагаа хуваарилж, нягт нямбай хүмүүжих болно.

Эх сурвалж: Brightside.me


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
14 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.