Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна.Энэ жил коронавирусийн цар тахлын дэгдэлтээс шалтгаалж цэргийн бүртгэл цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Цаасан суурьтай бүртгэл нь өнгөрсөн жилийн мэдээллийн санд түшиглэж цэргийн бүртгэлийн нөөцийн санг файл хэлбэрээр хуулж хороо, дүүргүүдийн мэдээллийг автоматаар бүртгэнэ. Тиймээс иргэд харьяа хороон дээрээ очиж бүртгүүлэх шаардлагагүй. Өнгөрсөн жил цэргийн бүртгэл 95.3 хувьтай явагдсан. Энэ жил цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдож бүртгэлд хамруулна. Мөн оршин суух хаяг нь өөрчлөгдсөн хүмүүс тухайн дүүрэгт дахин цэргийн бүртгэл хийлгэх юм. Энэ жил иргэдийг бүртгэлтэй хаяг, оршин суугаа газраа өөрчилсөн эсэх мэдээллийг бүрэн солилцоно хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, Дэд хурандаа С.Баярмагнай хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийгэм
Цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдоно
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
Санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажлын тав хоногт багтаан хариу өгнө.
"Inspiring Asia" бичил кино наадмын үндэсний шилдгүүд тодорлоо
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил “Community Empowerment” буюу “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” сэдвийн дор Азийн найман бүс нутагт зэрэг өрнөж байна.
Монголч эрдэмтдийн хуралд 30 гаруй улсын 570 гаруй эрдэмтэн оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал Төрийн ордны их танхимд эхэллээ.
Өгөөмөр зах, Дүнжингарав худалдааны төв орчимд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ бямба гарагаас хэрэгжиж эхэлнэ.