Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Төмөр замын хэмжээнд 15 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна


“Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн хурал болов.

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр хурлын эхэнд “Төмөр замын хэмжээнд 15 мянга, 622 хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд үлдсэн 315 хүнийг өнөөдөр хамруулна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс эерэг хариу гарсан 78, батлагдсан 53, тусгаарлалтад 461 хүн байгаа. Өчигдөр төв эмнэлэг 1417 хүнээс шинжилгээ авсан байна. Замын хэмжээнд 120 цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа бол Баянгол дүүргийн 83, 104 дүгээр байрны 861 иргэнийг ХӨСҮТ-ээс шинжилгээнд хамруулсан.  Одоо 1-6 хороо, 24, 25 дугаар хорооны иргэдийг хамруулахаар төлөвлөөд байна” гэж танилцуулсан бол “УБТЗ”-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга Намжилдорж өдөр тутмын ариутгалыг нийт 845 ажлын байранд 61 мянга, 266 м2 талбайд мэргэжлийн баг, мэргэжлийн байгууллагын хүчээр хийснээ мэдээлэв.

Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

-УБТЗ хүний нөөцийн судалгаанд анхаарал хандуулж, онцгой нөхцөл байдалд бэлтгэл хангаж ажиллах,

-Хоёр хилийн өртөөн дээр дамжуулах конторт хоёр талаас орж ирж байгаа бичиг баримтад туршилтаар арчдасын шинжилгээ хийх ажлын зохион байгуулах,

-Өртөө, зангилаан дээр хариуцан ажиллаж байгаа хүмүүс олон хүнтэй харьцахгүй байх, ажлын байраар явахдаа болгоомжтой, хамгаалах хэрэгсэл ашиглаж, ариутгал сайн хийж байх,

-Эрээний талтай сайн ажиллаж, төмрийн хүдэр зөөвөрлөх, ачих тал дээр үүссэн нөхцөл байдлыг агентуудаа явуулж газар дээр нь үзэж харж асуудлыг шийдвэрлүүлэх,

-Тулаа хийж байгаа ээлжийн ажилчдаа эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулах, эмч ажиллуулж, дархлаа сайжруулах эм бэлдмэлээр сайн хангах,

-Төмөр замын цагдаагийн газартай ярьж, олголт хийж байгаа газарт хүний бөөгнөрөл үүсэхээс сэргийлж ажиллах,

-Сүхбаатар зангилаан дээр шинжилгээнд хамрагдаагүй байгаа 13 хүнийг харьяа байгууллагынх нь удирдлагад хэлж өнөөдөрт багтаан шинжилгээнд хамруулах,  

-Сэлгээний бригад дуудагдан ажиллаж байгаа өртөө, газруудад найруулагчийн бригадын хүмүүсийг тэрэгний бүхээгт оруулахгүй байх шаардлага тавих, эрсдэлд орохоос сэргийлэх,

-Чойрын амрах байрны тусгаарлалтын асуудалд анхаарал хандуулж, заавар зөвлөгөө өгөхийг үүрэг болголоо.


ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.