Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Төрийн албаны ерөнхий шалгалтад 1588 иргэн тэнцжээ


Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтанд 8891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7616 иргэн шалгалтад орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шалгалтад тэнцжээ.  Харин өчигдөр Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулсан байна.


Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Шалгалтад орж байгаа иргэдийн тооноос харахад залуучууд маань төрийн албанд орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Иргэдийн зүгээс анхаарах зүйл их байна. Ерөнхий суурь мэдлэгээ баталгаажуулах үүднээс шалгалт өгч байгаа учраас түүхээсээ эхлээд монгол хэл бичгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалт авч байна. 180 гаруй хүнээс 160 нь тэнцэх жишээний сайн өгч байна” гэлээ.

Монгол хэл, бичгийн шалгалтад  20 ба түүнээс дээш оноо авч дараагийн шалгалтад орох эрхтэй болно. Тэнцсэн иргэд гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэх аж гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.