УОК-ын 26 дугаар ээлжит хурал боллоо. Засгийн газар байгуулагдаж, УОК-ын бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан хурлын эхэнд коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудаас иргэдээ татан авч буй ажиллагааны явц, тарваган тахал өвчин, үер усний гамшгийн байдлын талаар тус тус мэдээлэл сонсож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.Ховд аймгийн Цэцэг, Жаргалант сумдад гарсан тарваган тахалтай холбогдуулан тавьсан хорио цээрийг үргэлжүүлж, орон даяар ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажиллахыг үүрэг болгов. Ус, цаг орчны шинжилгээний газраас өгч буй урьдчилсан мэдээгээр 7, 8 дугаар сард хур бороо элбэг байхыг анхаарч, холбогдох байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж, ард иргэдийг мэдээллээр тогтмол хангахыг анхаарууллаа. Нийслэлд автозам, гудамж талбай дахь ус зайлуулах хоолойнуудын цэвэрлэгээ, арчилгааг нэгдсэн зохион байгуулалтаар хийж, шинээр барих шаардлагатай ус зайлуулах суваг, үерийн далангийн нэгдсэн зураг төслийг боловсруулж дараагийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад даалгав.Монгол Улс сард дунджаар 2400 гаруй хүнийг тусгаарлах байранд байршуулж байгаа бөгөөд энэ сард 11 удаагийн захиалгат нислэгэээр 3000 гаруй иргэнээ татан авахаар ажиллаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 28-аас хойш дэлхийн 44 улсаас 12,853 иргэнийг татан авсан байна. Одоо дэлхийн 55 улсад байгаа 9854 иргэн тухайн улс дахь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Иймд эдгээр иргэдээ бүгдийг татан авахын тулд татан авах ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч, тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, зочид буудал, амралт үйлчилгээний газруудыг дайчлан ажиллуулах нөхцөл боломжийг судлахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Засгийн газар
Тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдээ татах ажлаа эрчимжүүлнэ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ИХ УНШСАН
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна
Фермер хүүгээс дэлхийн уул уурхайн манлайлагч хүртэл: Рио Тинтогийн захирал Саймон Тротт гэж хэн бэ?
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг дунджаар 380 мянган төгрөгөөр нэмнэ
Ерөнхий сайд Н.Учрал “Нийгмийн түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт Монголын Үйлдвэрчний эвлэлийн өдөрлөгт оролцов.
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
БНСВУ-ын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
Түүнийг Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авч уулзав.
Орон сууцны залилангаар хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулав
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.