Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Түүхэн барилгуудыг шинэчлэх ажлыг зогсоож, санхүүжилтийг бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах санал хүргүүлжээ


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Байгалийн түүхийн музейд ажиллаж, тус музейн барилгын нөхцөл байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тус музейг буулгаж, суурин дээр нь Чингис хаан музей байгуулахаар болсон бөгөөд Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гараад байгаа билээ. 

Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Байгалийн түүхийн музейн барилга зориулалтын хувьд “музейнх биш”, 1952 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар баригдсан гэдгийг тодотгов. Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоох тухай А/173 тоот тушаалыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл 2013 оны тавдугаар сарын 31-ний өдөр гаргасан байдгийг танилцуулж, улмаар буулгах, шинээр барих зураг төслийн ажил тус ондоо эхэлсэн гэлээ.

Харин ШУТИС-ийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвөөс гаргасан техникийн дүгнэлтийг хийсэн шинжээч З.Биндэръяа “Барилгын тоосго нь газар хөдлөлтийн нормоор 75 марктай байх ёстой. Гэтэл 50 байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг килограмм тоосго 75 кг ачаа даах ёстойгоос 50 кг ачаа дааж байна гэсэн үг. Мөн тоосго наасан зуурмаг 25 маркаас дээш байх ёстой байтал 10 марк байсан. Тэр цагаас хойш тоосго нь чийгшээд, нураад унаж байна. Энэ барилгын хучилт модон, суурь нь чулуу байгаа. Гэтэл өнөөдөр чулуун суурьтай барилга ашиглалтын шаардлага хангахгүй, хүчитгээд нэмэр болохгүй. Бараг хүчитгэл хийхээр бол шинээр хэд хэдэн сургууль барих зардал орно” гэсэн юм. 

Ё.Баатарбилэг: Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг суулгасан байсан. Улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоохоос өөр аргагүй боллоо.

Мөн энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр болон Үндэсний төв номын сангийн барилгыг шинэчлэх ажлын зогсоох саналыг Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Тэрбээр “Ирэх 2020 оны улсын төсвийн номонд Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг суулгасан байсан. Улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би одоо Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад өөрийн саналаа хүргүүлж байна. Засгийн газраас соёлын салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хэрэгжүүлэхээр зургийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын тодорхой хувийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, энэ зунаас ажлууд нь эхлээд ирэх жилийн төсөвт эдгээр барилгын ажлуудыг эхлүүлэхээр явж байсан. Харамсалтай нь нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс жадлан эсэргүүцэж, ажил гацааж байна. Тиймээс Төсөвт зохицуулалт хийж, дээрх 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэхэд зарцуулах тухай санал хүргүүлж байна. Маш харамсалтай байна” гэсэн юм. 

холбоотой мэдээ
1
26 минутын өмнө
Цасан болон шороон шуурга шуурч, ХҮЙТЭРНЭ
2
5 цагийн өмнө
Санхүүгийн сахилгагүй У.Хүрэлсүхийн төсөв
3
21 цагийн өмнө
Спортын клубууд магадлан итгэмжлэгдэж эхэллээ
санал болгох
1
9 минутын өмнө
Өөхний хувиа багасгах гэж байгаа бол калорийн тоо чухал биш
2
2 цагийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
3
4 цагийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.