Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Төв цэнгэлдэхийг хувьчилж, автомашинтай иргэд 300 мянга хүртэлх төгрөгийн татвар төлнө

Иргэдэд таалагдахгүй байх эрсдэлтэй зарим зоримог шийдэлд хүрчээ.


НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр 75.68 хувиар нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа. Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ. Эдгээр үзүүлэлт өнгөрсөн оны төсөвт ямар дүнтэйгээр батлагдсаныг эргэн саная. 2019 онд нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 725.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 273.0 тэрбум төгрөг байхаар тусгаж, улсын төсөвт 289.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр баталж байснаас харахад ирэх оны төсөв үлэмж өссөн дүнгүүд харагдаж байна. Ирэх оны нийслэлийн төсөвт нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төргөөр нэмэгдүүлж 494 тэрбум төгрөг байхаар баталсан байна.

2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж тогтоолд тусгажээ. Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувийг хот байгуулалт дэд бүтэц, 30 хувийг авто замын салбарт, 12 хувийг нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр баталлаа. Тухайлбал, 2020 онд 19 сургууль шинээр ашиглалтад орж, 3 сургууль шинээр баригдаж, бага сургууль цэцэрлэгийн 4 цогцолбор шинээр ашиглалтад орж, бага сургууль цэцэрлэгийн 13 цогцолборын барилга шинээр баригдах юм байна. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн 10 төв шинээр барьж, 1 нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад оруулна. Дүүргүүдийн шинээр баригдаж буй спорт цогцолборуудыг ашиглалтад оруулахын зэрэгцээ Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина гэсэн нь бүр ч супер.

Сонгуулийн жилийн төсөв баян байдаг жишгээс МАН энэ удаа хазайсангүйг дээрх тоонуудаас харж болохоор байна. Гэхдээ олонхид таалагдахгүй байх эрсдэлтэй зарим зоримог шийдэлд хүрснийг нь мөн онцолъё. НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлуудыг хэлэлцэн тогтоол гаргав.2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдүүлэх Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы саналыг НИТХ баталсан нь олны анхаарлыг татаж байна. 

Улаанбаатар хотын нийт 830 гаруй км урт замын эвдрэл, гэмтлийг гүйцэт засах боломжгүй байгаа өнөөгийн хүндрэлийг шийдэх үүднээс нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан авто замаар зорчсоны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх санал ирүүлснийг төлөөлөгчид хэлэлцэн, олонхийн саналаар төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон байна. Хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан суудлын автомашин эзэмшигчид жил бүр 100 мянгаас 300 мянган төгрөг төлнө. Харин такси үйлчилгээ эрхлэгчид 150 мянган төгрөг төлөх юм байна.Зам ашигласны төлбөрийг нэмснээр нийслэлийн төсөвт ирэх жил 50 гаруй тэрбум төгрөг төвлөрөх аж. Энэ татварыг зөвхөн Улаанбаатарын замыг засах, нийтийн тээврийг шинэчлэхэд зарцуулах юм байна. Авто замын тухай хуулиар 2015 оноос авто зам ашигласны төлбөр авч эхэлсэн бөгөөд өдгөө нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж байсан нь 14 жилийн турш өөрчлөлтгүй мөрдөгдсөн билээ. 

Түүнчлэн ирэх онд нийслэлийн өмчөөс нэг хуулийн этгээд буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг хувьчлахаар болсон байна. Мөн долоон барилга байгууламжийг хувьчлахыг дэмжсэн нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн барилга, 50 дугаар дэлгүүрийн өргөтгөл, Баянгол дүүргийн 1 болон 8 дугаар хорооны, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдийн хуучин барилга, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд “Монгол шуудан” ХК-ийн түрээсээр эзэмшиж буй барилгуудыг хувьчлахаар тогтжээ. Эдгээр хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 68.3 тэрбум төгрөг байхаар баталжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.