UBLife Logo
Бусад

Төв, Өвөрхангай, Архангай аймгийн замын зорчих хэсэг халтиргаатай байна

Төв, Өвөрхангай, Архангай аймгийн замын зорчих хэсэг халтиргаатай байна

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар Өвөрхангайн Шартын даваа, Бумбатын даваа, Элсэнтасархай, Булганы Рашаант, Архангайн Солонготын даваанд цас орж, салхи шуургатай байна. Мөн Өвөрхангайн Арвайхээр, Төв аймгийн Лүн сум хүртэлх замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн тул хөдөлгөөн удаашралтай байна.

Өнөөдөр Төв, Хэнтий, Дундновь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул тухайн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа жолооч нар анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангаж зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж гаргаж байна.

Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас Улаанбаатар хотын чиглэлд автобус явахгүй аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.