Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Төвөдийн жаран" үзэсгэлэн нээгдлээ


БНХАУ-ын Төвөдийн өнөөгийн хөгжил цэцэглэлт, аж амьдрал, түүх соёлыг харуулсан “Төвөдийн жаран” үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд нээгдлээ.

Төвөдийн өнөөгийн хөгжлийн түүх нь 1959 онд хамжлагыг халж, ардчилсан өөрчлөлт хийж эхэлсэн түүх юм.  Тус улсад аялж, ажиллаад ирсэн  найман сэтгүүлч авсан гэрэл зураг, тэмдэглэлээрээ дамжуулан бидний мэдэх хэрнээ мэдэхгүй Төвөд орны талаарх олон сонирхолтой, баялаг мэдээлэл өгөхүйц үзэсгэлэнг нээжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг оролцлоо. Тэрээр, “Монгол-Хятад улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ цаг үед дэлгэгдсэн “Төвөдийн жаран” үзэсгэлэн онцлог арга хэмжээний нэг юм. Төвөд Монгол улс нь эртнээс шашин соёлоороо холбогдож ирсэн.  Ойр мэт боловч хол нууцлагдмал Төвөд орны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байгаад баяртай байна. Амжилттай аялаад олз омог дүүрэн ирж, түүнийгээ монголчуудтайгаа хуваалцаж байгаа сэтгүүлчдэд талархал илэрхийлье” гээд амжилт хүслээ.  

Үзэсгэлэнд Лхасын Потала ордонд хадгалагдаж байгаа Улаанбаатар хотын анхны шав тавьсан газрыг дүрсэлсэн зургийг анх удаа олон нийтэд дэлгэжээ.

Төвөд бол БНХАУ-ын онцгой эрхэт таван автономит бүсийн нэг. Хятадын баруун өмнөд хил дагуу нэг сая 200 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамран оршино. Энэтхэг, Балба, Бутан улстай хиллэнэ. Сүүлийн тоо баримтаар гурван сая 430 мянган хүн ам Төвөдийн өндөрлөгт оршин сууж байгаагийн 90 гаруй хувь нь төвөдүүд.  Хятадын засаг захиргааны нэгж дотор хамгийн сийрэг суурьшилтайд тооцогддог байна.

холбоотой мэдээ
1
26 минутын өмнө
Цасан болон шороон шуурга шуурч, ХҮЙТЭРНЭ
2
5 цагийн өмнө
Санхүүгийн сахилгагүй У.Хүрэлсүхийн төсөв
3
21 цагийн өмнө
Спортын клубууд магадлан итгэмжлэгдэж эхэллээ
санал болгох
1
9 минутын өмнө
Өөхний хувиа багасгах гэж байгаа бол калорийн тоо чухал биш
2
2 цагийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
3
4 цагийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.