Хайх зүйлээ бичнэ үү

Бид энэ бүсгүйг "Ub Comedy"-гийн комедиан гэдгээр нь мэднэ. Гэхдээ тэр хүний дотор бидний мэдэхгүй тэс ондоо ертөнц байгааг би ярилцаж байх үедээ олж мэдээд гайхахын хажуугаар бахархсан юм. Та энэ чөлөөт ярилцлагыг дуустал нь уншаарай. Энэ хүнийг бага ч болтугай мэдэхийг хичээгээрэй.

-Ойрд их нам гүм байв уу даа. Сүүлийн үеийн сониноосоо хуваалцвал?

-Хоёр жилийн өмнө манай “Big Show” болсон. Тэр үеийн 20 минутын яриаг минь “cut”-лаад 30 секунд болгож фэйсбүүк дээр тавьсан байсан. Үзсэн л байх. Тэр үйл явдал намайг яг л хуванцар сав хумих мэт, цаас байсан бол ураад хаях шиг л хэн ч биш болгосон. Эхэндээ нээх их тоохгүй байсан юм. Эхэндээ тоохгүй гэдэг нь үнэндээ 10 минут л болдог юм билээ. Сэтгэгдэл уншаад сууж байхад маш их зүйл бодогдсон. Түүнээс хойш би гурван хоног уйлсан. Өдөр шөнөгүй бодогдоод л, нүдээ аниад байсан ч сэтгэгдлүүд харагдаад л. Түүнээс хойш л сошиал ертөнц эмэгтэй хүн рүү дайрвал юу болдгийг, хүнийг хэн ч биш болгодог юм байна гэдгийг ойлгосон. Чамайг хэн ч танихгүй, мэдэхгүй мөртлөө хүний муу санаж хийсэн тэр зүйл дээр л тулгуурлаж дүгнэдэг юм байна лээ. Хүмүүс намайг арчаагүй, бөгс бөөрнөөс өөр юм мэдэхгүй хүүхэн л гэж ойлгоод байгаа юм. Гэтэл яг цаанаа би өөр хүн байгаад байдаг.

Надад энэ бүх үйл явдал тийм ч их нөлөөлөөгүй юм уу гэж бодсон чинь одоо “Ub Comedy” клубынхаа тайзан дээр гарахдаа айдастай, ямар нэг зүйл намайг зогсоодог болчихсон. Би ингээд хэлчихвэл дахиад намайг ингэх вийдээ, надад ямар нэг муу юм болох вий гэсэн айдастай болсон байсан. Би энэ айдастайгаа одоо болтол тэмцээд явж байгаа. Сошиал ертөнцөд охидыг гэмтээж байгаа, охидыг зовоож байгаа тэр зүйлсийг би байхгүй болоосой гэж хүсдэг. Нэгнээ мэдэхгүй, танихгүй байж битгий ийм зүйл хийгээрэй. Гашуудалтай муухай юм болоогүй мөртлөө эмэгтэй хүний дотор сэв, өвдөлт суучихдаг. Түүнийг цоолж гарч ирнэ гэдэг их хэцүү. Саяхан “Mongolia’s Next Top Model”-ийн хэргээр баахан загвар өмсөгч охидыг ийм тийм гээд л, дуучид, жүжигчдийг янз бүрээр хэлээд л… Хүмүүс та нар тэр эмэгтэйчүүдийг яаж байгаагаа үнэхээр мэдэхгүй, ойлгохгүй байна. Тэр хүн дотроо яаж хэмхэрч байгааг ойлгохгүй байна. Энэ хүнд би ингээд хэлчихвэл зовж шаналах болов уу гэж огт ойлгохгүй байгаа юм. Би энэ тухай гоё том нийтлэл, влог гаргана гэж хүртэл боддог.

-Та ийм дайралтад өртсөн, өртөж байгаа охидод юу гэж хэлэхийг хүсдэг вэ?

-Би охидыг зоригтой байгаасай, юмнаас айхгүй, эрч хүчтэй байгаарай гээд их ярьдаг байсан л даа. Гэхдээ сүүлийн үед би их буруу юм хийгээд байгаа юм болов уу гэж боддог болсон. Өөрөө хүчтэй байж чадаагүй болохоор… Жаахан охид над руу “Оля эгч ээ, тань шиг ийм байх юмсан” гэх мэтээр бичдэг байхгүй юу. Өмнө нь би тэг, зоригтой бай, юунаас ч айх хэрэггүй гээд хэлдэг байсан. Уг нь би хошин шогийн мэдрэмжтэй, өөр дээрээ ямар нэгэн юм хүлээж авахдаа, гоочлуулахад их сайн дааж чаддаг хүн. Бас хүнийг их өмөөрөх гэж оролддог. Ямар нэгэн муу юм хийсэн байлаа гэхэд тэр хүнд тийм зүйл хийх шаардлага байсан болохоор л тэгсэн байх гэж ярьдаг, зөв талаас нь харахыг хүсдэг хүн. Өөртэй минь ийм зүйл тохиолдсон чинь харин миний дотроо бодоод явж байсан барилга нурчих шиг болсон. Хүнийг огт мэдэхгүй байж ийм муухай байж болдог юм байна гэх бодогдсон. Энэ миний хувьд их хүнд сэдэв. Ийм зүйл тохиолдоно гэж зүүдэлж ч байгаагүй.

Монгол улсад эмэгтэй хүнийг дорд үзэх нь ер нь их юм байна гэж бодогдсон. Үнэхээр мундаг явж байгаа эмэгтэй хүнийг “Энэ их мундаг эмэгтэй шүү” гэж хэлэх нь их ховор. Хараад байхад маш их хичээж, шүдээ зууж явсан эмэгтэйчүүдэд хүмүүс их дургүй. Нэн ялангуяа эмэгтэйчүүд өөрсдөө тийм эмэгтэй хүнд дургүй. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайргүй. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ доромжилдог. Маш их хичээж явсаар, чанагдаж, шүдээ зуусаар сая “Чи мундаг эмэгтэй шүү” гэдэг үг хэрэггүй болчихсон байхад хүмүүс “Чи мундаг шүү” гэж хэлдэг. Яг залуу насан дээрээ, хийж бүтээгээд, зүтгээд явж байхад нь хайрладаггүй, дандаа л “чи ийм, тийм” гээд буруу зүйл хийдэг юм билээ. Би энэ зүйлийг л байхгүй болгомоор байна. Эмэгтэй хүн рүү дайрахаа болиоч ээ л гэж хэлэхийг хүсээд байна. Юм хийж бүтээж яваа залуус болгонд л би их хайртай, дэмжих юмсан гэж хүсдэг. Гэхдээ эмэгтэйчүүдийг янз бүрийн үгээр хэлээд дуулаад байхад тэр дууг нь сонсоод, машиндаа чангаар тавиад “Гоё байна” гээд явдаг мөртлөө эмэгтэй хүн хоромхон алдаа гаргахад түүнийг нь дөвийлгөөд, ялаа шиг байсан зүйлийг заан болтол нь дөвийлгөдөг нь надад онцгүй санагддаг.

-Тэр хүнд үед та өөрийгөө олж авахыг хичээв үү, эсвэл бүр хөндлөнгийн хүн шиг байхыг хичээсэн үү?

-Би сэтгэлзүйн тухай ном их уншлаа. Тэгээд эмэгтэй хүний сэтгэлзүй юун дээр тогтдог юм бэ гээд үзсэн чинь эмэгтэй хүн 50 нас хүрэхээрээ л өөрөө өөртэйгөө хөл нийлүүлэн алхдаг гэнэ. 50 настай эмэгтэй хүн л өөрийгөө маш сайн мэддэг, өөрийнхөө сэтгэлзүйтэй хөл нийлүүлж алхдаг. Харин тэр болтол эмэгтэй хүн болохгүйг мэдсээр байж бичдэг, мэдсээр байж хийж байдаг. Дотроо маш их зөрчилдөөнтэй амьдарч байдаг гэсэн үг л дээ. Тэгээд анх би үүнийг өөрийнхөө зөрчил юм болов уу гэж бодсон. Ямар үед би энэ бүхэн миний хувьд том асуудал болсон гэдгийг ойлгосон бэ гэвэл яг тайзан дээр гарах мөч. Гурван жил айдас хүйдэсгүй “Энэ тайзыг ураад ирье” гээд инээмсэглээд гардаг байсан хүн чинь гарах мөчид хоолой зангираад л, өвдгөөр халуу оргиод л. Тэр мөчид л би яг энэ бүхэн асуудал болж эхэлснийг ойлгосон. Зүгээр нэг “драма”-даад байгаа хэрэг биш юм байна гэж. Би хүмүүсийг сошиал ертөнцөөс, тэр тусмаа сэтгэгдэл бичдэг хэсгээс хол байгаасай гэж хүсдэг. Ямар нэгэн зүйл танд таалагдахгүй байлаа гээд түүнийгээ зүгээр л дотнын хүмүүстэйгээ ярилцаарай. Та түүнийг яаж хэн ч биш болгож байгаагаа, яаж лааз шиг гишгэж байгаагаа ойлгохгүй байгаа байх.

-Иймэрхүү үйл явдлууд хүний сэтгэлд гүн шарх, нэг ёсны “фоби” болж үлдэх нь их байдаг. Та гол нь яаж үүнтэй тэмцэж, өөрийгөө бага багаар анагааж байна?

-Ер нь бол яг өдөр тутмын энгийн амьдралд минь тийм бодлууд орж ирэх нь их ховор. Би муухай зүйлсийн тухай аль болох бодохгүйг л хичээдэг. Бодоод л байвал тэр улам гүнзгийрээд, улам өөрийгөө ухаад эхэлдэг. Бодлоороо цэгцэлнэ гэдэг надад худал санагдсан. Харин юу ч бодохгүй байх нь л хамгийн зөв. Мэдээж чамайг маш сайн мэдэж байгаа тэр найз нөхөд, гэр бүлийнхэн чинь хэзээ ч чамд ийм муухай юм бодуулахгүй. Гэхдээ үүнийг хүссэн хүсээгүй бодоход хүргэдэг зүйл нь манай нийгэм. Наад зах нь зүгээр л дэлгүүр ороход “Өө, энэ нөгөө фэйсбүүкийн балайрсан хүүхэн чинь явж байна” гэх мэтээр ярина. Энэ бүхэн чинь чихэнд сонсогдож байгаа шүү дээ. Ажлын ярилцлагад ороход хүртэл. Би чинь уг нь гурван диплом, магистр зэрэгтэй хүн л дээ. Өөрийгөө магтсандаа ч биш л дээ. Гол нь хүн чинь ажил хийнэ, ажлын ярилцлагад оролцоно. Яг юм бүхэн жин тан болоод явж байхад ямар нэгэн илүү үгтэй хүн гарч ирээд амьдралд чинь хор хийгээд эхэлдэг. Тэр хүн миний тухай уг нь юу ч мэдэхгүй шүү дээ. Тэгтэл “Оля, манай ажлынхан чамайг тэгж байна лээ” гээд. Уг нь би хулгай хийгээгүй, цохиж зодоогүй, ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Би хэнд ч буруу юм хийгээгүй мөртлөө яагаад ч юм хүн болгоны хувьд гай болчихсон байгаа юм. Энэ хамгийн хэцүү. Түүнээс биш би энгийн амьдралдаа энэ тухай огт бодохгүй байгаа, бодохыг ч хүсдэггүй.

 Эмэгтэй хүнд бодох юм зөндөө байна шүү дээ. Нүүрээ яаж будах вэ гэдгээс авахуулаад өчнөөн юм байхад тиймэрхүү зүйл бодож яах юм. Хүмүүс нэг өө харсан хүнээсээ өө олж хардаг л байхгүй юу. Тэр хүн дэлхийг аварсан байлаа ч тэр хүний хувьд муу хүн хэвээрээ л үлдчихдэг. Гол нь хүмүүс яагаад намайг үзэн ядаад байдгийг би ойлгодоггүй. Үнэхээр муу юм хийсэн бол би түүнийгээ мэднэ шүү дээ.

-Маш олон зүйл дээр эмэгтэй, эрэгтэй хүн гээд хүйсийн ялгаа гаргах тохиолдлууд их байдаг. Тэр тусмаа комедиан байхад их ажиглагдах байх?

-Хүйсийн ялгаа манай улсад маш өндөр. Эмэгтэй хүнийг их доогуур үнэлдэг мөртлөө тэр хүнийг Гэгээн Мариа байх ёстой мэт үздэг. Хэрэв чи эмэгтэй хүнийг сайн сайхан байгаасай гэж хүсдэг бол түүнтэй яг ямар байлгахыг хүсдэг тийм сайхан байдлаар харьцах хэрэгтэй. Гэхдээ эмэгтэйчүүд тэгж доогуур үнэлэгдээд байгаагийн шалтгаан нь зөвхөн эрчүүд биш. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ ерөөсөө хайргүй. Би үүнийг маш сайн ойлгосон. Эрэгтэй хүн хүйсийн талаар, эмэгтэй хүний талаар янз бүрийн юм ярингуут “Ямар гоё ярьдаг залуу вэ, ямар хөгжилтэй юм бэ” гэдэг. Тэгсэн мөртлөө эмэгтэй хүн яг адилхан зүйл ярих үед “Энэ яасан муухай хүүхэн бэ” гэдэг. Жишээ нь миний тэр бүтэн бичлэгийг хасаад, нийтэд цацсан хүн эмэгтэй. Гэхдээ тэр амьдралыг минь тэр чигт нь нураагаагүй л дээ. Миний энэ өөрөө өөртөө сайхан байгаа байдлыг тэр хүн үгүй хийж чадахгүй. Гэхдээ сэтгэл санааг минь эмтэлчихсэн.

Хүмүүс яагаад нэгэндээ ингэж ханддагийг би ойлгодоггүй. Гэхдээ би одоо эмэгтэй комедиан их гарч ирээсэй гэж хүсдэг. Над руу юм бичдэг, комедиан сонирхдог охидын ихэнх нь “Айгаад байна” гэж хэлдэг. Гэхдээ Монголд эмэгтэй комедианд ирж болох хамгийн том цохилтыг би авчихсан. Одоо бол хүлээж авах нь ч гэсэн тийм сүртэй байхгүй. Тийм болохоор гараад ирээсэй гэж бодож, мөрөөдөж явдаг. Хүмүүс намайг садар самуунаас өөр юм ярьдаггүй л гээд байдаг. Үгүй ээ, би дандаа бодлын “joke” хийдэг. Би юм хэлдэг, тэр хүн өөрөө ургуулж боддог. Найтаах тухай миний нэг “joke” байдаг юм. Би тэдэнд найтаах тухай л хэлж өгөхөд тэд дотроо өөрсдөө ургуулж бодоод инээдэг. Би зүгээр л “Тэгдэг байх тийм ээ?” гээд л хэлчихдэг. Харин хүмүүс өөрсдөө ургуулан бодсон зүйлээрээ “Оля ийм муухай юм яриад байна” гэдэг. Үгүй ээ, та нар муухай юм бодоод байгаа юм. 20 минут юм ярьж байхад ганцхан удаа хараалын үг хэлэхэд түүн дээр нь хамаг анхаарлаа хандуулчихдаг.

-Анх комедиан болоход юу нөлөөлсөн юм бэ. Ийм хэцүү зүйлс болж магадгүй гэж бодож байсан уу?

-Анх ОХУ-д комедид орсон өдрөө би түрүүлсэн юм. Монгол мөнгөөр бол 500 мянган төгрөг байсан. Би маш их баярлаж байсан. Тэнд комеди маш сайн хөгжсөн болохоор эмэгтэй хүн ийм тийм юм ярьсан гээд чичлэхээ больчихсон. Харин ч “Эмэгтэй хүн ийм юм ярьж байна шүү дээ” гээд зоригийг нь дэмжиж, дэмжлэг үзүүлдэг. Харин Монголд ийм зүйл болно гэж бодоогүй. Зайсан Хилл дээр манай UB Comedy болох үед миний сэтгэл их хөдөлсөн. Тийм зүйл болсон ч гэсэн маш олон хүн, маш олон эмэгтэй надад урмын үг хайрласан шүү. Муухай зүйл болсон ч гэсэн би тайзан дээр зогссоор байна, хүмүүс намайг сонсоод инээж байна гэж би их баярласан. Тухайн үед би өөрийн эрхгүй уйлчихсан л даа. Тэгтэл намайг олон хүн согтуу байна гэж бодсон юм билээ. Харин зарим нь цэцэг аваад уйлчихлаа гэж бодсон. Яг уйлж байхад цэцэг өгч таарсан юм л даа. Тэр үед цэвэр огшилтын момент явсан шүү гэж хэлье ээ.

Монголд Том Роудс гээд АНУ-ын маш алдартай комедиан нэг удаа ирж байлаа. Тэр үедээ бидэнд лекц тавих үед надад хандаж “Би өчигдөр орой монгол комеди шоу үзсэн. Юу ч ойлгоогүй ч гэсэн би чамайг үзсэн. Чи надад маш их таалагдсан. Юу ч ойлгоогүй ч гэсэн чиний тайзан дээр байгаа байдал, хүмүүсийн чамайг хүлээж авч байгаа, үзэгчтэйгээ харилцаж байгаа нь надад таалагдсан. Чи үзэгчиддээ маш их мэдрэмж өгдөг хүн байна. Би чамд нэг л юм хэлье. Комеди бол эмэгтэй хүнд маш хатуу урлаг шүү” гэж хэлсэн. Эмэгтэй хүнийг их эмзэглүүлдэг л урлаг юм уу даа гэж бодсон.

-Та ойрд тайзан дээр хэр их гарч байна?

-Би тайзан дээр байнга гарч байгаа. Ер нь комеди урлагаа би хэзээ ч орхихгүй гэж боддог. Ямар ч ажил хийж байсан, нөхөр хүүхэдтэй гэрийн эзэгтэй болсон байсан ч би комеди урлагийг хэзээ ч орхихгүй. “Дуртай юмаа хийж байвал чи ажил хийж байгаа биш” гээд гоё үг байдаг шүү дээ. Энэ бол яг миний асаж, маш ихээр дурлаж хийдэг зүйл. Хөгширсөн ч гэсэн нэг эмээ гарч ирээд ярьсаар л байна байх. Эмэгтэй хүний ярих хүрээ их гоё шүү дээ. Жирэмсэн байхад нэг санаа орж ирнэ, хумсаа хугалах үед, үсээ будуулахад нэг санаа орж ирнэ. Хүүхэдтэй болоод, нөхөртэй болоход бас санаанууд орж ирнэ. Ерөөсөө сэдэв нь хэзээ ч дуусашгүй гэж хэлж болно. Гол нь сэдэв нэмж өгөх зүйл одоохондоо алга л даа. Ирээдүйд удахгүй болох байх. Ер нь комедиан хүний хувьд хөгширнө гэсэн ойлголт хэзээ ч байж болохгүй юм байна. Нас ахисан ч гэсэн залуус юу сонсож, юу болж байна гээд нийгэмтэйгээ байнга хөл нийлүүлж алхах болно. Сэтгэл санаагаараа бол хэзээ ч хөгшрөхгүй. Комеди бол миний амьдралын маш том хэсэг. Гэхдээ би өөрийгөө дуучин болно гэж боддог байсан.


-Та дуулах дуртай хэрэг үү?

-Анх би ковер дууны эвентүүдэд оролцож их дуулдаг байсан. Орос улсад дуулдаг байх үед манай найзууд “Оля чи дандаа инээдтэй юм ярьж байх юм. Комедид орж үзээч” гэж хэлсэн. Тэр үед дуугаа болиод комеди руу орж байлаа. Би анхнаасаа л тайз хүсдэг байсан юм шиг байна лээ. Хүн болгонд янз бүрийн хүсэл мөрөөдлүүд байдаг шүү дээ. Тэр болгондоо би бага багаар хүрч байгаадаа маш их баяртай байдаг. Энэ бүх үед чиний хажууд хэн байх вэ гэдэг их чухал. Хэн дэргэд чинь байснаар чи ажил мэргэжилдээ дуртай байх вэ, хүссэнээрээ чөлөөтэй байх вэ гээд л. Хүссэн юмаа хийж сэтгэл хангалуун байна гэдэг хамгийн чухал. Гол нь хүмүүс энэ их мундаг дуучин, мундаг сэтгүүлч, жүжигчин, бизнес эмэгтэй гээд л ярьдаг, яг тэр “мундаг” гэдэг үгийг сонсохын тулд тэд дор хаяж 30 жил зовсон байдаг. Хаалттай хаалгыг нүдсээр байгаад орсон хүмүүс байдаг. Гэхдээ яг одоо мундаг байгаа дээр нь л хайрлаж, сайхан үгсийг хэлж байгаасай гэж хүсдэг.

 Эрэгтэй хүн багаасаа л сайхан үгийг сонсож, хүндлүүлж өссөн байхад охид үнэндээ тийм байх нь цөөн. Эмэгтэй хүүхэд багаасаа гэр орны хамаг ажлыг хийгээд л, бүх зүйлд зарагдаад явдаг. Би өөрөө ийм зүйлтэй учраагүй л дээ. Багаасаа орос хүмүүжлээр явчихсан болохоор би маш азтай. Тэд охин хүүхдээ асар их хайрладаг. Энд болохоор “миний хүү, миний хүү” л гэдэг. Энэ маш буруу хүмүүжил. Үүнээс болоод эрчүүд нэг тийм дебил өсөөд байна. Эмэгтэй хүнийг хүндлэхгүй, өөрийнхөөрөө, бүх зүйлийн дээд гэж боддог. Эцэг эх нь ч тэгээд өсгөчихдөг. Дараа нь хүүгээсээ ямар их юм хүснэ гээч. Бас тэгээд авчирсан эхнэрийг нь голно. Монгол охид ийм байна, тийм байна гэнэ. Тэгвэл залуус нь ямар байгаа билээ? Бас охидыг хэн ийм болгоод байна? Энэ бол миний асуулт. Мэдээж хүүхдээ сайхан хүмүүжүүлдэг эцэг эх зөндөө. Би тийм хүмүүсийг үнэхээр хүндэлдэг. Ялангуяа охин хүүхэдтэй хүмүүс тэдэндээ их анхаарал халамж өгөөсэй гэж хүсдэг.

-Таны ярьж хэлж байгааг хүмүүс хэр их хүлээж авдаг гэж боддог вэ?

-Сайн хүлээж авдаг гэж боддог. Гол нь хүмүүс энэ тухай өмнө нь огт бодож байгаагүй нь надад сонин санагддаг. “Хүүе, үнэхээр тийм байна шүү” гэхээр нь би өмнө нь бодож байгаагүйд нь их гайхдаг. Би 50 нас хүрэхдээ ном гаргана гэж боддог байхгүй юу. Юу болсон, юу мэдэрч ойлгож авсан гээд тэр бүх зүйлийн тухай бичих юмсан гэж хүсдэг. Гэхдээ би 16 настайдаа 20 хүрэхээрээ ном бичнэ гэж боддог байсан. Гэтэл 20 хүрээд, ном бичих насан дээрээ ирсэн чинь би юу ч мэдэхгүй байсан. Үнэндээ би амьдралын тухай тэр үед юу ч мэдэхгүй байсан. Гэхдээ миний хамгийн эгзэгтэй нас яг 20 байсан. Хугарлын нас буюу ямар нэг зүйл рүү эрчимтэй явах үе. Тэр үед би “Хүүе, юу болоод байна аа. Зогсоорой, амьдрал яах гээд байна аа, би хаашаа яваад байна” гэх үе. Түүнээс өмнө би их тэнэг хүүхэд байсан байх. Эргээд харахад би үнэхээр л… хүүхэд байсан. Хүүхэд зан, хүүхдийн гаргадаг ааш, хийдэг зүйл. Харин 20 наснаас хойш би амьдралыг өөрөөр харсан. Жил болгон би тухайн жил юу мэдэрсэн, юу ойлгов гэдгээ дэвтэр дээрээ бичдэг юм. Саяхан уншсан чинь 20 настай Оля, одоо байгаа Оля хоёр газар тэнгэр шиг өөр байлаа. Нэг газраа зогсоогүй гэдгээ ойлгох хамгийн гоё байсан. Нэг зүйлээс өөрийг ойлгоод, түүнийгээ ухаарч цааш явж байгаа гэдгээ мэдрэх нь хамгийн сайхан. Нэг газраа гацаагүй гэдгээ мэдрэх нь их чухал юм билээ.

 Ер нь охин хүүхдүүд чинь их эмзэг шүү дээ. Би энэ комеди клуб дээрээ ч гэсэн ганцаараа эмэгтэй нь байгаад л, бүгдэнтэй нь дундаа ороод л, алалцаад л явж байгаа. Гэхдээ муухай үг хэлдэг хүмүүс нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс гээд зогсох биш найзууд нь бас байдаг. Энэ найзууд гэдэг чинь их олон зүйл дээр буруутай гэдгийг анзаардаггүй юм билээ. Чиний хайртай найзууд чамайг бас дээрэлхээд байгааг анзаардаггүй. Хэрэв миний ярилцлагыг хөвгүүд уншвал, охидоо хайрлаарай, хайртай гээд ганц удаа ч болов хэлээрэй. Ямар ч шалтгаангүйгээр “хөөрхөн байна” гэж нэг хэлээрэй. Чи зүгээр л нэг охинд “Чи хөөрхөн шүү” гээд л хэлчих. Хорин жилийн дараа тэр охинтой таарахад “Чи намайг хөөрхөн гэж байсан шүү” гээд сэтгэл дотроо тэр үгийг хадгалчихсан байх болно. Тэр үгийг эмэгтэй хүн хэзээ ч мартахгүй. Тэгж хэлэх үед чинь гадна талдаа “Юу яриад тэнэгтээд байгаа юм...” гэж байсан ч тэр хүнтэй олон жилийн дараа уулзахад тэр санаж л байх болно.

Эмэгтэй хүн сайхан үгээр дутмаг гэдэг нь харагдаж байгаа биз дээ? “Оля чи хөөрхөн л дөө. Гэхдээ бүдүүн юм. Турчихвал бүр яг хөөрхөн боллоо” гэж хэлдэг хүмүүст би бас их дургүй. Тэр хүмүүс “Энэ хүн биедээ сэтгэл хангалуун байдаг юм болов уу” гэж ерөөсөө боддоггүй. Би өөртөө 100 хувь таалагддаг, өөртөө маш их хайртай. Энэ биеэ би аль дээр хүлээн зөвшөөрөөд, эмзэглэхээ больчихсон байхад хүмүүс эмзэглүүлэх гээд ороод ирдэг. Миний тарган байгаа нь надад тээр болоогүй байхад чамд тээр болоод байгаа байхгүй юу. Чиний нүдээр би туранхай байвал гоё болчих гээд, чи л намайг хүслээрээ байлгах гээд байна. Гэхдээ ийм зүйл байхгүй. Хүний хүсэлд автаж амьдарна гэдэг аймшигтай шүү дээ. Яагаад би заавал бусдын хүслээр байх ёстой гэж? “Энэ охин майга хөлтэй” гээд л ярина. Тэр охин майга гэдгээ мэдэж л байгаа шүү дээ. Яагаад заавал чи түүнийг хэлэх ёстой гэж? Яагаад хүсэлд чинь тааруулах ёстой билээ? Би өөрөө эмэгтэй хүн мөртлөө эмэгтэйчүүдэд “Чи их гоё шүү” гэж хэлдэг юм. Эрчүүд нь хэлэхгүй байгаа юм чинь ядаж нэг нэгэндээ бид сайн сайхан үгсийг хэлж байя л даа.


-Таны эргэн тойрон, найз нөхөд дийлэнх нь яг эрэгтэй хүмүүс байгаа байх. Олон зүйл дээр асуудал гарах уу?

Эрэгтэй найзууд дунд байхад тэд чамайг өөрсөдтэйгөө адилхан харах гээд байдаг нэг талтай болчихдог. Тэр их аюултай. “Чи хэзээ ингэж байсан юм” гэж ярих ч юм уу. Би үүнийг сая л ойлгосон л доо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр болсон чинь мэнд хүргэхгүй, гэнэт санаад л “Чи чинь бараг эрэгтэй хүн шиг биз дээ” гэнэ. Үгүй ээ, би хэзээ ч эрэгтэй хүн байгаагүй. Та нартай ойр дотно байгаад, нийллээ гээд эрэгтэй хүн болно гэсэн үг биш ээ. Ангийн хойд, дундаа ордог найз охидоо тэгж битгий гомдоогоорой. Харин ч алт шиг гялтайлгаад л “чи минь гоё шүү” гээд байх хэрэгтэй. Орост байхад би яг тийм байсан. Магадгүй миний өөрийгөө хамгийн ихээр хүлээн зөвшөөрч, итгэлтэй болсон бүх зүйлийн шалтгаан нь миний Орост байдаг найзууд. Би тэдэнтэй маш их хугацааг хамт өнгөрүүлсэн. Залгахад утсыг минь авахдаа “Привет красавица”, “Сайн уу хөөрхөн өө.” Ямар ч газар орсон, хаа ч явж байсан хамгийн сайхан үгсийг хэлж, намайг магтана. Би түүнд нь бараг цадаад, даварчихсан. Би тэгж их хайрлуулсан юм. Монголд иртэл тэр үгс хомс болчихсон. Цэцэг услахгүй болохоор үхдэг шүү дээ. Хүн ер нь гадаад төрх юу ч биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Чиний дотор хэн байна вэ гэдэг хамгийн чухал. Надаас “Би яагаад ийм хөөрхөн мөртлөө ганц бие байгаа юм бол” гээд асуудаг охид эмэгтэйчүүд байдаг. Би хаана ч хэлдэг юм. Би бүдүүн байгаа болохоор ганц бие байгаа юм аа. Харин чи ийм хөөрхөн, туранхай сайхан охин мөртлөө ганцаараа л байгаад байвал чи хачин охин байгаа байхгүй юу. Асуудал чамд л байгаа хэрэг. Дотор чинь чамайг дүүргэж байгаа тэр зүйл буруу байна гэсэн үг.

Ер нь тэгээд эмэгтэй хүн хэцүү юм даа. Гэхдээ миний шүтээн бол ээж минь. Хорвоо дэлхийн хамгийн сайхан хүн ээж минь. Учир нь, тэр намайг яаж дэмждэг гэж санана? Ээж надад “Миний охин эргэн тойрны ярианд хэзээ ч битгий анхаар. Би чамайг ямар хүн гэдгийг мэддэг болохоор чи минь санаа зовохгүй амьдар” гэдэг. Эргэн тойрны хүмүүс болохоор хүүхдээ ямар нэгэн зүйлд орооцолдвол шууд дайрч загнадаг. Эмэгтэй хүнд хамгийн чухал зүйл бол ээж, эргэн тойрны хүмүүс, өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал гэж хэлнэ. Өөрийгөө л хайрла. Бүх алдаа оноо, жижиг том хөөрхөн “fail”-үүдтэйгээ цуг хайрла. Би ер нь өөрийгөө долоо хоногт нэг удаа эрхлүүлдэг. Өөрийнхөө хүссэн юмыг авдаг, иддэг, хийдэг. Яг нэг хоногийг би бүтэн өөртөө зарцуулдаг. Тэр их зөв юм билээ. Чи ч бас тэгж байгаарай.

-Таны хувийн амьдрал ер нь ямар байна вэ? Гоё сайхны тухай яриагаар ярилцлагаа дуусгацгаая.

- Би одоогийн байдлаар таван жилийн хугацаанд ганц бие явж байгаа юм. Болзоо гэж юу байдгийг ч мэдэхгүй, хүнтэй ч уулзахгүй, ер нь юу ч мэдэхгүй. Ганцаараа удсан эмэгтэй хүн “Асуудал надад байгаа юм байна” гэж боддог юм билээ. Асуудлыг өөртөө байна гэж бодоод, бүр энэ тухай бодохоо ч байдаг. Гэхдээ эмэгтэй хүн тийм гоё мэдрэмж авах ямар сайхан бэ гэдгийг би одоогоос 10 хоногийн өмнөөс л мэдрээд байна. Аравхан хоносон мөртлөө надад маш урт хугацаа шиг санагдаж байна. Хүн дурласан сэтгэлээрээ асар их зүйлийг хийж чаддаг бололтой. Бид ямар нэгэн зүйлд хүрээгүй, дөнгөж танилцаад л байж байгаа л даа. Гэхдээ тэр хүний надтай харьцаж байгаа яг энэ мэдрэмжээр бол би дэлхийг эргүүлж чадахаар байна. Хүссэнээ хийж чадахаар. Маш гоё зүйлээс өөрийгөө асар удаан хорьж явсандаа би их харамссан. Яг үнэнийг хэлэхэд надад зав байгаагүй. Хүмүүс намайг шоудаад л явдаг гэж боддог ч үнэндээ би энэ хугацаанд асар их зүйл амжуулсан.

Сургуулиа төгсөөд, эрдмийн зэргээ хамгаалаад, өөрийгөө бусад зүйлээс их хорьсон байгаа юм. Анх удаа эрэгтэй хүн “Дугаараа өгөөч” гэж асуух мөч ямар аймаар байдаг юм бэ. Толгой дотор сальют буудаад байх шиг л. (Инээв) Яг тэр мөчөөс эхлээд л би өмнө нь мэдрээгүй асар олон зүйлийг мэдэрч үзсэн. Дурлах, гомдох, үзэн ядах, хүсэх, хамт байх, санах гээд муу сайнтай нь бүгдийг нь холиод хамтад нь мэдэрч байна. Хайрлуулах, хүнээс хайр авах их чухал. Бас тэр хүн чамаас тийм мэдрэмж авч байгаа гэж бодох бүр гоё. Ганцхан чи энд тэнэгтээд догдлоод суугаад байгаа хэрэг биш, тэр хүн ч гэсэн тэнд ямар нэгэн зүйлийг мэдэрч байгаа гэх бодол гоё. Ийм байхад бүх хүнд яриаг орхимоор санагдаад л, бүх зүйлийг мартмаар санагдах юм. Ярилцлагын гол санаа нь ерөөсөө л сошиал ертөнцийг даван туулах байсан чинь хайр дурлал руу ороод дуусчихлаа.

-Одоо тэгвэл ганц асуулт асуугаад хоёулаа ярилцлагаа жинхэнээсээ дуусгая. Одоогийн Оля аз жаргалтай байна уу?

-Одоогийн Оля маш их төлөвлөсөн ажил, хүсэл мөрөөдөлтэй, маш их бодолтой байгаа. Аз жаргалтай болгож байгаа нэг хүн гараад ирчихсэн. Бусад зүйл дээр би аз жаргалаа орхиод, толгойгоо ажиллуулах хэрэгтэй болж байгаа. Би ирээдүйд “coach” болно гэж бодож байгаа. Хийх ёстой зүйл минь энэ юм байна гэдгийг би их сайн ойлгосон. Ярьсан зүйл минь хүмүүст нөлөө үзүүлж, бусдын сайн мэдэхгүй тэр Оля яг үнэндээ хүмүүстэй маш сайн ярилцагч, тэднийг ойлгож чиглүүлдэг хүн байж чадахыг би мэдрээд байгаа. Яг ингээд хэлэхэд, өнөөдрийн Оля гарцаагүй маш их аз жаргалтай байна.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
2
71
0
0
0
2
3

Сэтгэгдэл бичих (41)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Chika 2020.05.03 141.101.77.41

nom gargaval unshmaar sanagdchlaa

0 Хариулах


Зочин 2019.10.15 59.153.114.197

Таалагдлаа <3

0 Хариулах


emegtei hun 2019.10.02 202.126.88.187

Olyad ymar baigaag sain oilgoj bn. Bi uul uurhain salbart olon olon erchuudtei ajilladag zaluu emegtei injener. Humuus emegteichuudiig dutuu uneldeg tedniig chadna gej hardgui urgelj gadaad baidlaar ni dugnedeg. Alban tushaal deeguur darga nar ni seetegdej owortoo oruulah gj uzne daramtlana harin busad emegteichuud ni end tend muugaar yrina, udirdlagand ni baih erchuud ni emegtei gsn utgaar ni dutuu unelne ih hetsuu bainga temtseltei tulgarna. Yatsartsan niigem be de

0 Хариулах


Зочин 2019.10.02 64.119.25.103

uuriiguu sain haruulaad uguu! mai geed haruulhad mongol erchuud uneleed irdeg l yum bn lee

0 Хариулах


Зочин 2019.10.02 202.126.88.184

Bgaa bdal buh zuil n mash ih taalagddag shu. Unen bodit bdliig heljee. Mongold emegtei huniig dutuu uneldeg sht. Busdiig doosh hiij uuriiguu duviilgeh gesen uruvdultei humuus bii. Chi bol mash uhaalag, uuriinhuuruu, aviyastai saihan ohin. Az jargal sain saihan buhniig husie!

0 Хариулах


чимгээ 2019.10.02 66.181.161.81

сайн уу дүү мин. яасан хөөрхөн зөв бодолтой юм яридаг юм бэ. ажилд амжилтыг амидралд аз жаргалыг хүсэе.

0 Хариулах


uyanga 2019.10.01 64.119.27.170

yasan ih budun targanar duuddin hun yuga yarnu tanart yamar hamatai yum ??? ingel dahial nuguu utasni tsanas olon yum yardag humus garj irj bn shde !! im goi yarialtsalag unshad yu oilgoson be ??? olyagin hildeg unen shde chi hund durgui bol yuch yarj baisan duurgui heverel ulden !!! mal humus hizech zasrahgue gej 'nn

0 Хариулах


Baingiin unshigch 2019.10.01 202.126.88.56

Turaachee chi. Targan humuus bol hamgiin archaagui humuus baidgiin shuu. Tur2. Oorteigee temtseed yal. Jingee has gahai min. Tgj chadsan ued chi gahai bish jinhene emgtei hun bolno za

3 Хариулах


Зочин 2019.10.02 103.10.23.86

Bur neg bi l neg orc gesen shg cham metiin ymnud niigmiig ingej doosh ni tataj bgn

0 Хариулах


Зочин 2019.10.02 202.126.88.187

teneg novsh bndaa chi iim saihan yriltslaga unshaad iim ym bichij bdag

0 Хариулах


Зочин 2019.10.01 59.153.113.92

Гоё шүү , баярлалаа Оля

0 Хариулах


Зочин 2019.10.01 202.126.89.201

Olya.n joke yag unendee mia, sorry. Huvi hun talaasaa cool huuhen bh oo. Gehdee joke ni so sorry, denduu sonirholgui. Ooriigoo doromjilsoor bgad taardag yum kk.

3 Хариулах


Зочин 2019.09.30 103.26.195.178

Оля минь 2-лаа туряааа

3 Хариулах


zochin 2019.09.30 202.131.232.18

Би ч гэсэн сүүлийн үед монгол эмэгтэйчүүд нэгнийгээ ямар муухайгаар хэлж хараадгийг гайхаад биеээрээ мэдрээд сууж байна. Юу ч болсон битгий шантраарай амьдрал баян. Хүмүүсийн хэлснийг тоохгүй байхыг хичээгээрэй. Амжилт.

0 Хариулах


bi 2019.09.30 64.119.24.151

ter bichleg garhad bi lav Olyagiin tald baisan, mglchuud ugaasaa yum uzeegui dawchuuhan humuus shdee, bugd baruun zuungui yawaldaj tarhsan tembuu n gamshgiin hemjeend hureed eruul mendiin said n hurtel super concerned bolson baihad l genet Olyagiin yarij baigaa yumand olon niiteeree emzeglew gene, hezee mglchuud iim undur uhamsartai ariuhan tsewerhen bolchoov

0 Хариулах


Зочин 2019.09.29 113.52.112.5

24-ch biluu 25 tai ohin yuuch orj garaagui geed hagasartsan awgai nar shig yriaad suuj baih zugeer uu buduun targanaa gaihuulad naddeer zaluu chuud garwal oij buuna geed suuj baih ni zugeer uu oyuun oyunii hoosrol bolovsrol yriad bgaan ehleed yrih sedvee bodjee uuriiguu gutaan busdiig ineelgebe gedeg ni mash ydmag bizee. Iderod belhuusnees dooshoo yum yrihguigeer uuriiguu doromjlohguigeer yriaad bolood baishdee.. bolovsrol humuujil gej eniig l heleed bgaan . Emegtei hun gehed zawaarsiin gej bodhoorol yum yridag teriigee bi alaadina mundag baina gewel estoi anduural shdee neg tiim ontsgui sanagdsan yrisan yria ni bas nogooteiguur mahlag busguichuudiig zugeerel fuckkk bolgood tawitsanaa meddeg boluuu

4 Хариулах


Мөнх 2019.09.29 202.126.89.128

Комэди гоё л доо гэдээ хүүхдүүд их үзэж бга . тээгээд л гэжшаасан. Сда гм хараалууд зарим хүнд сэдэвүүд их хэцүү л дээ бараг л аав ээжтэйгээ.шаасан сла энтр гэж ярих гээд бнашдээ!!!

1 Хариулах


Зочин 2019.09.29 64.119.24.163

Энэ чинь насны хязгаартай зүйл. Өөрийнхөө үзэх юмыг хүүхдэдээ үзүүлж бвал өөрийгөө л буруутга

0 Хариулах


Amjilt huseye! 2019.09.29 150.129.142.88

Busdaas validation haij amidrah heregguin bilee. Yun tanihgui humuus, bur naizuud iir dotnii hamaatnuud doosh hiihiig l boddog. Gehdee ter ni chinii asuudal bish uuruu uursdiiguu hardag baidalaa l gargadag yum bilee. Uurtuu itgelgui uchraas busdiin uurtuu itgesen baidliig uguisgedeg. Tiimees uuruu uurtuu l validation uguud yavah heregtei. Uuruul hugjuud bval 30 jiliin daraa ch novsh l gene. Bi bas olon jiliin daraa oilgoson. Er ni 50% is enough yum bilee.

0 Хариулах


Зочин 2019.09.29 202.21.109.99

Нэг л их хүйсийн ялгаа ярьсан хүмүүс. Зөв газраа зөв зүйлээ хийгээд, зөв юм яриад яваа хүнийг эр эм хэн ч ялгаагүй харьцдаг шүү. Бясалгалд яв, бүгд л ялгаварлаад байгаа бол асуудал чамд байна түүнээс биш зүв зүгээр байгаа эрчүүд ямар буруутай юм.

0 Хариулах


Зочин 2019.10.16 122.201.21.187

Ugui yalgadag yum. Chinii amidrald l tiim zuils haragdaagui hereg. Delhii 7 terbum huntei. Horvoo chamaig toirch ergedeggui yum. Chi yortontsiin tuv bish. Chinii amidralaas olj avsan medlegeer yortonts todorhoilogdohgui.

0 Хариулах


Зочин 2019.09.29 202.9.45.244

Ene bvsgvig zuw zvgeer bud n dairaagvil by ooroo Tim vndesiin bii bolgson eregtei hvn yaahwee hee haagvi bogs boor heden hvvhentei tgj ysn gdl yrij l bdg and udaa emegtei hvniig tiim xvil yrihiin sonsood bvvr gsihsan sons bvsgvi mn helh vgee bod ta taizan dr bn

2 Хариулах


Зочин 2019.09.29 202.126.88.180

Huurhii min oyunii hoosrold orzon, irgensheegui, ork uls bolchood bainashte. Hunii heregt hoshuu durdeg, gadaad ungu uzemj l hardag, unguzhun bodoltoi, setgelgee muu. Aldaa gargachaad uuchlalt guidaggui, surteisht gej heldeg. Ene bugdiigee meddeg ch yumuu. Zasii, uurchlii, hugjii gesen bodol baidaggui baih. Namag shalbaagandaa l baih durtain bn gej oilgood bgaa

0 Хариулах


bn 2019.09.29 202.126.89.102

i like you Olya,i want meet u

0 Хариулах


Зочин 2019.09.28 103.9.89.135

ene huuhen zurhnii shigdees shaaj uheesei bilee hog novsh

9 Хариулах


Зочин 2019.09.28 66.181.179.103

Eregtei huniig hiisen bolgoniin urshugud, ugasa iim yum bgan, yamar hugjiltein be, eregtei huniig demjihgui bol yavdaggui geed bdg emegteichud tgd yagaad adilhan emegtei hundee tiim soft baij chaddagguim be hha. Uneher tiim l soft, shn setgeltei, hatan uhaantai, busad ohidoos uur tsarailah geed baigaam bol er em, baga zalu, hugshin buurai gej yalgahgui adilhan l zuulun saihan setgeltei bail da. Adilhan emegtei negnee jahan l evgui baidald orj, jahan l ul oilgoltsohod “ashgui chi aldav u” gesen shig yagad muugar yarij, gaduurhdag yum be?. Ene tgd hatan uhaan ni u? Lol. Tgd feminism yarih bolohor chuham l unshij oilgoogui, tseejilsen yuma yarih ged. Adilhan emegtei huniige doosh ni hiihgui baij, adilhan emegteige hundetgej haritsval busdad emegtei huniig dord uzej, baga bolomj olgoh baidal ers bagasna. Getel hoorond ni uraldulad, alaltsuulad baigaam shig l negniige devsleed bhin. Emegtei hund comedian baih hetsuu. Emegtei hoshin shogiim jujigchid der ch humuus baga ineej baigaa haragddag. Ene ni bas humuust eregtei hun iluu hugjiltei baidag gesen dald uhamsar suulgachihdag. Zunduu l ub comedygin erchuud bugs buur ehende yarij bsn ch odo uurchlugduj bas ulam deerdej baina. Olyad ch bas taizan deer garah bolomj, uzegchdiin demjleg heregtei. Hunii yarih, uildeh hoyr uur. Hun amaaraa baliar yum yariad tsaagura tsever ariun saihan hun baij bolno. Gadnaa chinii duraar tsarailj, tsailgan, gemgui tsarailj baigaad shal uur hun ch baij bolno. Ene hun uneheer comedy hiih durtai bol bidend yu hiihiig ni zaah erh baihgui. Erchuud bitgii taalagdahgui ohidoo muulj, ohidiig ailgaj neg hev zagvart barih geed bai. Yagaad gevel ur dund ni chi jinhene nuuree nuusan huuhnuudes l gaiguig ni songoh shaardlagatai bolno. Chinii duraar tsarailsan, bugs buur yaridaggui huuhen. Tsaaguraa yu ch hiisen yum bile?. Emegtei humuus uursdiinhuu husleer negniigee muulj, erchudin husleer baih durtai, terugere uursdiigu sain emegtei gej dugnedeg bol bur yu heleh ve dee huur gej. Uhaanaa tel l gey da. Chi neg emegtein durtai zuilig doromjilj, emegtei hund taarahgui gej helj, tiim humuustei sanal niilj baival hezee negen tsagt chinii ch bas eelj irj hen negen hiih durtaig chini hiilgehgui, chinii husel sonirholiig doromjilj, chamaig eregtei hunees doogur uneleh bolno. Emegtei hun emegtei hunee doosh ni hiih yavdal bol tuhain emegtei niit emegteichudige ch bas tiim baij boloh nuhtsuld hiij bnaa gesen ug. Har l daa. Olyag muulj, doromjilsnoos bol uur zunduu ohid comedy uzuulber uzuulehes aij emeej baina!!!. Hey uhaantai baitsgaa.

0 Хариулах


Зочин 2019.09.28 139.5.216.142

Mundag oyunlag busgui sh dee. Haragdah baidal bol zugeer helber tudii zuil.

0 Хариулах


Zochin 2019.09.28 66.181.161.65

Yag unendee humuus yaj hicheej bgaag bish gadaad uzemj hardag yum bilee. Namaig uneleh tsag bolsondoo gj bodogoor ugui l baidag. Tegeed bodson bi yasii gj tegeed aan bi targan yum bna shdee gj bodson. Bi bas olya chi bas targan bnaaa. Zorig baigaad baidag uhaan baigaad bdag gehdee yagaad turj chadahgui bnaa. Ene asuultad hariultaa ol yag unendee baigaagaaraa huleen zuvshuurleh geed zutgej hamag huchee barj bhaar joohin uurchildsun ni hamaagui dr yum bnalee shu.

0 Хариулах


Odko 2019.09.28 59.153.85.95

oliya tom zuraglalaar harj chaddag boljee. endee ch uuruu belen bolson baina. tehleer daraachiin alham chams yu ch garsan niigem esuul ehnii uzegchidchin harj baigaa shu, shuumjlel gehdee ih bag baih heregtei ter bolgoniig davaad garsanchin busad humuusd harin uram uguh baih. yu ch hiisen setgeleesee hiideg chamshig humuus l hamgiin goy shu. amjilt

0 Хариулах


Olivya 2019.09.28 59.19.7.179

Barag anhni emegtei comedian bzde Amjilt Humuus ugasa utasni tsaanaas hutsaj l baidgin laitai zuer

0 Хариулах


Mgl 2019.09.28 66.181.184.95

Neeree er hun er hundee hairtai gej bhad emegtei humuus esregeeree bie bienee uzen yaddag. Buur gudamjibd zugeer hajuugaar ungurch bga nastai 50 orchim egch nar hurtel chamaig uzen yadaj shirev tataj hyalalzaj ungurne gerch. Bi ter hund hyalalzuulah yu hiisen yum be gej bodfog. Manai mongolchuud huntei ch zugeer zurj ungurch chadahaa bsan. Huluus tolgoi hurtel body check hiine. Daraa ni shirev tatna. Yalanguya mongol emegteichuud bie biedee asar durgui. Em huistei l bol heden nastai bsan ch uuriinh ni competitors bna gej haraad bh shig bgaan. I have no intention to compete with you gej l helmeer bdag.

0 Хариулах


Зочин 2019.09.28 103.57.92.82

un comedy uzdeg, heden huniihiig uzdeggui. sonirholgui. Olyo giihiig bas uzeh sonirholgui. Ooriigoo neegeed oor zuileer oroldson ni deer baihaa

1 Хариулах


Зочин 2019.09.28 66.181.179.103

Humuus saijirdag. Eregtei zunduu comedianuyd saijirsan. Bas hanu ntr missudig shoolsnos bolj nelen asudaltai baisan ch butsaad bosood l irsen. Humuusin uhamsart er hun iluu hugjiltei bdg gesen zuil uldchihsen bdg uchraas emegtei hund hoshin urlag masj hetsuu bdg. Ene hun ushuu saijrahin tuld olon bolomj, taizan der garalt, zorig bas demjleg heregtei.

0 Хариулах


Зочин 2019.09.28 66.181.161.67

Чи өөрийнхөө ийм явцуу бодлоо дотроо л хадгалж яваарай! Хүний ямар зүйл хийж яаж амьдарч явахыг заах эрх хэнд ч байхгүй. Чи үзэх дургүй бол үзэхгүй л байхгүй юу. Тэр чиний эрх. Харин хүний юу хийхийг хийхгүйг заах эрх, хүйсээр ялгаварлах эрх чамд бхгүй шүү, ухвар мөчид бодолтон минь!!!

0 Хариулах


Зочин 2019.09.28 66.181.177.202

chi l uzehguigeeree baisan ni deer ym bishu. ene hun durtai ymaa hiigeel yvag. uzeed ineeh ch hun bn

0 Хариулах


Oblako 2019.09.28 202.126.88.56

Амжилт хүсье Оля! Эмэгтэй хүний дотор сэтгэл тун эмзэг боловч санаанд оромгүй бяцхаан урам өгөхөд сэргээд л явчихдаг. Бүдүүлэг, дээрэнгүй, хүнийг яаж зовоож байгаагаа мэддэггүй, мэдэх ухаангүй хүмүүс энэ нийгэмд байсаар ирсэн, байгаа, цаашид ч байх болно. Оля у тебя все будет хорошо. Не беспокойся :)

0 Хариулах


Зочин 2019.09.28 202.9.43.66

iim emegtei bn gdg gutamshig ymaa icheeche urusu

5 Хариулах


Зочин 2019.09.28 139.5.216.142

chi ooroo oyunii turaaltai yum bna

0 Хариулах


Зочин 2019.09.28 59.102.16.115

Iim saihn zvil unshsni daraa amnaas chn iim vg garj bn gdg chi bvr hvn ch bish ym bn

0 Хариулах


Зочин 2019.09.28 66.181.178.60

Бүрэн уншаагүй байх зүгээр л хоосон толгойт хүн шүүмжлэгч

0


Зочин 2019.09.28 202.9.42.227

Yag unen. Yu n gutamshig gj. Zugeer l engiin bogood zorilgotoi hun yumda gsn bodlig olj awku yag yu unshsiin bol.

0


Zochin 2019.09.28 64.119.27.132

Ene huuhen zugeer chaddag yumaa l hii. Harinch taizan.deer garaad uuriiguu doromjlood erguuteed zogsoj bdagjig chini humuus nileen sain shuumjilj boluulsan bh.ashgui tegesged alga bolson. Uuriinhuu chaddag yumaa sain hiivel hench shuumjlehgui. Bitgii hudlaa uruvduuleh taktiktai orjirjii.

1 Хариулах


Зочин 2019.09.28 36.11.224.77

та ч юм уу чи ч бүү мэд ямар ч л байсан өөрт чинь хандаж хэлэхэд наад жоохон толгойндоо мэдлэг олж хий тархиа бага ч болов ажилуулж хэсэг ч болов нийгэмш хар санаа хааяа хэрэг болох ч ихэдвэл өөрт чинь хор болно авахыг нь аваад гээхийг нь гээ гэдэг байхаа авах шээхийн ухаантай юманд хандмаар

1 Хариулах


Зочин 2019.09.27 103.212.119.244

Үнэхээр гоё ярилцлага байна. Үнэхээр шүү. Яг өнөөгийн хүмүүсийн юмыг хүлээж авч байга байдал ёстой асуудал шүү. Яг энэ эрчээрээ өөрийнхөө хүссэн зүйлийг л хийгээрэй. Бас намайг мартаж болохгүй шүү. Neyo neyo neyo. Dont forget my nickname. I love u.

1 Хариулах


Зочин 2019.09.27 89.204.155.219

Хэе, баярлалаа Оля. Гоё шүү! Чи шүү! Нэг зүйлийг охиддоо шигтгэн хэлэхэд байнаа, ХИЙГЭЭГҮЙ үйлийнхээ өмнө ГЭМТЭН шиг бүү бай! Гэмтэн нь гэмшиж, гулдайх ёстой болохоос зүгээр нэрээ хутгалдуулсан нь гулдайж, хорчийж болохгүй шүү. Харц шулуун, нуруу тэнэгэр байгаарай!

0 Хариулах


cm 2019.09.27 66.181.181.251

Goy baina. Ooriinhooroo baigaa ni mash ih taalagdaj baina. Harin ch heleh gesnee shuud heleed yg taarsan yria bolson baina. Het ih utga uynga, zohiol shig yum unshsaar baital huwi hunii harah ontsgiig martah tohiol bii. Ene huniig comedian gej haraad, bas yrisniig ni uzeed uw=rwaij ywsnaas bish yg dotroo ymar hun gedgiig ni bugd meddeggu l bsn blgudee. taalagdaj baina. Ene hunees tsaash ih ym sonsoh baih. Ih ch olon zuil hiij, emegtei olon comedian gargaj irne gej naidaj bn

0 Хариулах


Үзэгч 2019.09.27 202.126.89.88

Олягийн ярилцлага өргөн агуулгаараа бид нарт ухаарах зүйл их байгааг ойлгуулах гсн. Сэтгүүлч Оляг яг гоё эгзэг үeд нь барьж авсан боловч даанч хэт байгаагаар нь-raw ярилцлага болгочихож. Бүүр сүүлдээ монологи шиг болж Оля өөрөө ярилцлагаа удирдаад явчихаж. Сюжeтээ олсонд баяр хүргэe, даанч агуулгаа алдчихаж дээ!

0 Хариулах


Зочин 2019.09.27 64.119.16.212

Ниаааа ямар өөлхөн нумбээ

0 Хариулах


<3 2019.09.27 103.57.94.204

yasan huurhun ym <3

0 Хариулах


Зочин 2019.09.27 66.181.161.83

Амжилт бусдыг битгий тоо арчаагүй гарууд л хүн муулна

0 Хариулах


Зочин 2019.09.27 103.242.45.60

Дорнодод бас алдартай байсан даа

0 Хариулах


Зочин 2019.09.27 66.181.161.83

Тэгэхээрээ яадаг юм айн... чи бол юу ч биш...

0 Хариулах


Зочин 2019.09.27 202.126.88.191

Ёстой мундаг эмэгтэй. Хүмүүс мэдэхгүй бол битгий муул, арасоо? Гоё ярилцлага бн!

0 Хариулах


Зочин 2019.09.27 64.119.18.251

Манай Оля мундаг шүү

0 Хариулах


Зочин 2019.09.27 27.123.214.2

аз жаргал, амжилт хүсэе хөөрхөн бүсгүйдээ

0 Хариулах