Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

UB LIFE-ийн түүхүүд: Хүмүүсийн амьдралд "аймаар" дурсамж үлдээсэн 12 аймшгийн кино


Та бүхэндээ "UB LIFE-ийн түүхүүд" булангийн шинэхэн нийтлэлийг хүргэж байна. Энэ удаа би 12 хүнээс аймшгийн кинотой холбоотой дурсамжуудыг нь асууж сонирхов. Та бүхэн ч бас сэтгэгдэл хэсэгт өөрийн дурсамжийг бичиж үлдээх боломжтой шүү.

1.

Миний үзэж байсан хамгийн аймаар кино бол "Дэв" байсан. Тухайн үед кино театрт аймшгийн кино үзэх нь байтугай ер нь кино ч нээх үздэггүй байсан үе. Гэтэл яаж яваад ч юм тэр киног үзэж таараад, аймшгийн хэсгүүд гарах үеэр эрэгтэй найзынхаа гараас атгаад энгэрт нь нүүрээ наасан байдаг юм. Уг нь би чинь бас эрэгтэй хүн шүү дээ. Тэр үеэс хойш манай найз бас л эвгүй эвгүй хардаг болсон байсан шүү. Одоо хааяа ярилцаж инээдэг л юм.

-Б.О (27 настай)

2.

Жаахан эвгүй явдал ярьж өгье. Би 2017 оны зун Япон руу аялах зорилгоор 14 хоног яваад ирсэн юм. Дөнгөж ирээд ганц хоёр хонож байхдаа найзуудаараа кино үзэж хонохоор болоод, бүгд ярьж ярьж байгаад "Shutter" гэж кино үзэх болов оо. Өмнө нь үзэж байснаа санаад байсан ч юу гардгийг мартчихсан байлаа. Гэтэл Япон улсад зураг авалтыг нь хийсэн байна шүү. Дотно санагдаад л, цаанаа нэг зэвүүн байгаа юм чинь. Гэсэн чинь орой нь сүнсэнд даруулах гэж нэрлэгддэг нөгөө үйл явдал надад тохиосон юм. Кинон дээр залуугийн хүзүү байнга өвдөөд л, сүүлд харсан чинь сүнс мөрөн дээр нь суучихсан явж байдаг хэсэг байдаг шүү дээ? Яг түүн шиг л юм болсон. Японоор хий юм сонсоод, хөлс цуваад, өндийж чадахгүй байдалтай асар их удах шиг л болсон юм. Хүзүүн дээр нэг юм дараад, намайг босгохгүй байна гээд л. Дараа нь лам дээр очсон чинь харь улсаас хар энергитэй юм тээж ирсэн байна гэсэн. Тэр үед би нэг хуучин аппарат гайгүй үнээр худалдаж аваад ирсэн байсан юм. Кино, бодит амьдрал тэгж огтлолцох гэж гээд үнэхээр их айж байсан даа. Жич: Тэр аппаратаа хаямааргүй байсан болохоор баахан арц хүжээр утаж, ном уншуулж байгаад өөртөө үлдээсэн.

-Г.У (29 настай)

3.

Би алиалагчид үнэхээр дургүй. "IT 2" нээлтээ хийхэд би үзэхгүй ээ гээд байхад л манай найз охин намайг Өргөө кино театрын хоёрдугаар салбарт дуудсан юм. Нээлтээ хийсэн өдөр болохоор угаасаа тасалбар олдохгүй байх гэж бодтол манай хүн урьдчилаад захиалаад авчихсан байсан. Тэгээд яг оройны үзвэр байсан, дээрээс нь нэг л бороо орох гээд бүр кино кино. Үзвэрийн дундуур би ёстой арайхийж л нүдээ бүтэн нээж чадаж байв. Тэгээд нэг аймаар хэсэг гараад хүмүүс ч хашхираад, амжиж нүдээ аньсандаа баярлаад байж байхдаа хажуу тийшээ найз охин руугаа хартал над руу бүлтийтэл ширтэж байдаг юм. Би салганаад л явчихсан. Сандал их хүчтэй хөдөлж, хүмүүс бүр гайхсан юм шиг байна лээ. Хэн киноны дундуур дэлгэц рүү биш хүн рүү хараад сууж байдаг юм бэ? Би тэр үеэс хойш алиалагчаас биш найз охиноосоо айдаг болсон.

-Х.Ж (23 настай)

4.

Найзууд минь намайг аймшгийн кино үзэж чаддаггүйг мэддэг. Гэхдээ нэг удаа инээдмийн кино үзье гэсээр байгаад "The Visit" киног үзүүлж дөнгөсөн юм. Инээдмийн мөртлөө аймшгийн, яг юу мэдрэхээ мэдэхгүй тийм л кино байсан. Би өөрийгөө аймшгийн кинон дээр анх удаа инээж байгаагаа хүртэл анзаарсан шүү. Найзууд намайг гэнэтийн цочролд ороод, эвгүй болчихлоо гэж бодсон гэсэн.

-Б.М (26 настай)

5.

"The Blair Witch Project" киног жинхэнэ гэж боддог байсан. Сүнстэй гэж яригддаг газруудаар кино хийнэ гээд муу утсаа бариад л явдаг болсон. Тэр кино шиг юм болохыг их л хүлээдэг байж дээ.

-У.Э (28 настай)

6.

"The Conjuring" киног үзэж байгаад жинхэнээсээ ухаан алдаад сэрсэн байдаг.

-О.А (23 настай)

7.

"Ядуугийн зовлон" киног бага байхдаа үзээд үнэхээр их айж байлаа. Энд тэнд модонд зоогдсон хадаас харахаар л айдас төрөөд байдаг. Тэр кино миний үзсэн анхны бөгөөд эцсийн аймшгийн кино байсан байх. Хүмүүс аймшгийн киноны яг юунд нь болоод тэгтлээ үзээд байдгийг ойлгодоггүй.

-Д.А (28 настай)

8.

"Wishing Stairs" гэж Солонгосын аймшгийн кино үзэж байхад манай найз залуу намайг айлгах гэж муухай орилж цочоогоод, би шанаадаж байсан. Цааш нь ярьмааргүй байна.

-Энхлэн (25 настай)

9. 

Солонгосын цус сорогчтой нэг аймшгийн кино үзсэн цагаас хойш соёотой хүмүүсээс айдаг болсон. Нэрийг нь даанч санахгүй байна. Манай нөхөр соёотой л доо. Би түүнийг ятгасаар байгаад шүдний аппарат зүүлгэсэн. Зүгээр л нэг кино хүнд ийм том нөлөө үзүүлнэ гэж би ерөөсөө бодоогүй. "Twilight"-аар л төсөөлдөг байсан тэр цус сорогчийн ертөнц одоо надад илүү аймшигтай, хар бараан санагддаг.

-Э.Б (30 настай)

10.

"Gerald's Game" гэж киноны трейлер үзэж байсан юм. Бүсгүйгээ хүлж байгаад, их романтик шөнийг өнгөрүүлэх гэж байсан чинь залуу нь зүрхний билүү өвчнөөр шууд үхчихдэг. Тэгээд нөгөө хүлүүлсэн эмэгтэй чинь ёстой яахаа мэдэхгүй хүнд байдалд ордог юм байгаа биз дээ? Тэр киног бүтнээр нь үзэхээс айгаад орхисон байсан. Нэг орой манай найз залуу "Чамайг орноос хүлье" гэж байна шүү. Нөгөө кино ч санаанд ороогүй юм. Тэгтэл хүлээд үлдээснийхээ дараа өрөөнөөс гараад таг болчихдог юм. Надаар тоглож байна гэж бодсон чинь үнэхээр жинхэнээсээ байдаггүй шүү. Тэр хугацаанд би ямар их айсан гээч? Тэгтэл удалгүй гартаа жимс, тараг барьчихсан орж ирсэн. Өөр кинонууд дээр гардаг шиг романтик юм хийх гэж оролдсон нь тэр. Харин тэр хооронд би юу юу бодож, айсан гээ. "Gerald's Game" кино миний санаанаас хэзээ ч гарахгүй байх. 

-Н.М (32 настай)

11. Манай байрныхан нэг аймшгийн түүх ярьдаг байсан юм. Байрны буланд байдаг хогийн бункерийн ард үхсэн хүн байдаг. Орой болохоор чимээ сонсогддог, харанхуйд ганцаараа явж байхад барьж авдаг гээд. Нэг орой "Lights Out" киног үзээд нэлээн айчихсан дэлгүүр гараад явж байтал яг тэндээс чимээ дуулдаад, би зогтуссан. Мэдээж юу гэж тийм ярианд итгэх вэ, хүүхэд байхаас л яриад ирсэн инээдтэй зохиомол яриа гэж боддог байсан ч эвгүй санагдаад явчихсан. Ер нь одоо хүртэл харанхуй орц руу орохдоо хойноос юм хөөгөөд байгаа юм шиг байдгаараа гүйж ордог болсон. 

-Э.Э (24 настай)

12.

Намайг 12 настай байхад хамаатны хүүхдүүд нийлж сууж байгаад аймшгийн кино үзсэн юм. Одоо нэрийг нь бас яг юу гараад байсныг санахгүй байгаа ч кинон дээр толгойгоороо сагс тоглож байсан нөхрийг маш тод санаж байна. Түүнээс болоод шөнө нь унтаж чадахгүй, эгчийг ч унтуулахгүй элдэв юм яриад үүр цайлгаж билээ. Манайх цагаан сараар ямар архи авсан юм бэ, буузны мах хэн татах юм бол гэх мэт ярьж өгсөн дөө.

-Б.Б (29 настай)

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
23
2
0
1
2
2
3

Сэтгэгдэл бичих (9)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.03.17 172.69.252.137

FEAR гэж тоглоом тоглосоноосоо болдоод цочоодог /jump scare/ төрлийн кинл үзэх дургүй болсон байдаг юм.

0 Хариулах


Зочин 2020.03.17 172.69.252.137

Joohon bhdaa zunduu l aidag bailaa odoo her bargiin aimshgiin kinonoos aihaa bolij dee. Suns sug suuder chin aimshig bishee, huchihiileltei kino l aimar

0 Хариулах


S 2020.03.15 172.69.252.149

Хэн ч яагаад Хана-ийг дурсахгүй байна вэ?

0 Хариулах


Сарнай 2020.03.14 162.158.94.173

Иоо хөөрхөн түүхүүд вэ ☺️ # Алиалагчийн хувьд найз залуугаа айхаараа ядг гэдгийг л мэдэж авах гсн бх # Зочин бол яалтачгүй л инээхээр, нэг л эв хавгүй # Дэв чинь гадаадын киног хуулбарласан, сайн ч хийгээгүй, амьдралд хар мянга түүх бхад заавал кино хуулбарлах хэрэг юун # Жералдын тоглоом бол ёстой хэцүү шүү, одоо хүртэл үзэхээс айгаад бна, магадгүй ийм төрлийн айдастай бх

0 Хариулах


Зочин 2019.11.09 202.9.45.31

Ядуугийн зовлонг анх 2003 билүү 4онд ах эгч нартайгаа суугаад чийдэнгээ унтраагад урдаа дэр тэвэрч байгаад үзэж билээ. Хамгийн аймар нь тэр эмгэн нь байшингийнхаа урдуур алхаадл, эхнэрт нь толинд харагддаг хэсэг сэтгэлд үлджээ. Дараа нь манай 10жилд нэг өглөө тэр эмээ ирцэн нэг яриа хийлүү яаалаа санадаггүй Хүүхдүүдээ та нар Ядуугийн зовлон үзсэн үү, тэрэнд тоглож байсан хүн бна гэсэн чинь дотор нээх эьгүй болж билээ (Сэлэнгэ гуай биш нөгөө эмээ нь байсан) кк

0 Хариулах


Unkhown Raeder 2019.11.07 57.73.48.37

Gok-iin zuslangiin "Dol"iin zaal sunstei gedeg baisan. Neg zun Gok-d zusland amarj baigaad shonojingo naizudtaiga aimshgin ym yriad, bi ert untaad ogson ymdag. Shono shees hured sersen chin gerel untarj asad l evgui baisan. Tegsen noil orod garhiin aldad yg shireenii tennis togloj baiga duu garaad uhaan aldatlaa aij bilee.

0 Хариулах


Зочин 2019.11.08 202.126.88.71

Tiin bi bas joohn bhda uhtlee aidg bsn nziga sereej bgad noil ordg bsn gantsaaraa doliin zaalni teruugeer yvdgu bsn tgedl 2 jil dol bulegt daarallj oroodl yvjnda hha

0 Хариулах


Зочин 2019.11.06 202.126.89.96

Baga bhda hide and seek ged kinog uzeed shunu n charlie'g zuudleed haluurch honood ugluu n emchid uzuulj bilee

0 Хариулах


Зочин 2019.11.07 66.181.161.78

Huurhiiduu

0 Хариулах


Зочин 2019.11.06 64.119.22.28

Buir baga baihdaa zusland baihad ter haviin naizuud niilees negniidee kino uzne geed orson tegsen chin hana geed mongoliin aimshgiin kino uzeed, uzej baihdaa gaigui l baih shig baisiin tegsen shunu zuudelj muudleed tiim orhigdson gazruudaad ih aidag bolchihson sht

0 Хариулах


Зочин 2019.11.06 202.55.188.38

baga bhda the shining kinog gantsaaraa uzeed ih aij bsn ter haalga ewddeg hsg bas ter neg koridooroor tsus ursaad bdg heseg ni ih ewq sngdj bile

0 Хариулах