Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

UBIFF: Кино наадмаас онцлох 6 монгол кино


Өнөөдрөөс эхлэн UBIFF-ийн монгол кино үзвэрүүд эхэлж байгаа билээ. Та цагийн хуваарьтай сайтар танилцаад, хоцролгүй очиж, шинэ, содон монгол кино бүтээлүүдийг үзэж сонирхоорой.


1. Гэргий 

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий” бүтээл өнөөдөр буюу аравдугаар сарын 21-ний 17 цагаас гарна. 

Товч танилцуулга: “Гучин долларын цаг зүүсэн ч гурван зуун долларын цаг зүүсэн ч цаг хугацаа нэг л тоог заадаг гэдгийг яагаад мэдсэнгүй вэ” хэмээн бичих хорт хавдартай тэмцэж буй Энхээгийн тэмдэглэлүүд хүний амьдралын мөн чанар, өнөөдөр харагдаж байгаа бүх зүйл хоосон гэдгийг бидэнд ойлгуулна.

Үзвэр: 10 сарын 21 - 17 цагт

2. Хөхөө 

Найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө” богино хэмжээний кино бүтээл өнөөдөр мөн та бүхэнд хүрэх болно.

Товч танилцуулга: Хүний амьдралын зогсолтгүй эргэх урсгал дунд 97 жилийг өнгөрүүлсний эцэст эмгэн үхлийн өмнө иржээ. Тэр алс бөглүү сумын төвд бага хүү Дашдорж түүний эхнэр Туул, охин Хулан нартай амьдардаг. Дашдорж ээжийнх нь бие муу, ухаангүй хэд хоносон тул ах эгч нараа дуудсанаар аймгийн төвөөс Цэрмаа, хотоос Лхагвадаш, Сувдаа нар яаран ирэв. Удаан уулзаагүй гэр бүл эргэн цуглав. Эмгэн үхэлтэй тэмцсээр арайхийн сэрэхэд хүүхдүүд нь ирчихсэн байв. Тэднийг хараад эмгэн маш их баярласан ч бага охин Уянга нь ирээгүйг мэдээд санаа нь амарсангүй. Хүүхдүүд нь өөр өөрийн гэсэн амьдралтай болж мөр мөрөө хөөсөөр өдий хүрчээ. Цэрмаа 5 хүүхдээ сургууль бараадуулан аймгийн төвд амьдардаг. Лхагвадаш хотод намын ажил хийдэг. Сувд хотын нэгэн телевизэд мэдээний хөтлөгчөөр ажилладаг. Дашдорж хөдөө мал бараадан ээжийгээ асран амьдардаг. Харин Уянга Солонгос улсад суралцахаар яваад тэндээ солонгос хүнтэй сууж, тэндээ суурьшин төвхнөжээ.

Үзвэр: 10 сарын 21 - 19:30-д

3. Эмэгтэй

Найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” бүтээл кино театруудаар гарч, үзэгчдийн хүртээл болоод байсан бол өнөөдөр та мөн тус кино наадмын дэлгэцээр үзэх боломжтой байна. Тус бүтээл 2020 оны Британийн Олон Улсын Кино наадмын "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагнал, "Шилдэг туслах дүр"-ийн шагнал, Католик Кино Наадмын Албан ёсны хөтөлбөрт шалгарсан зэрэг амжилтууд үзүүлжээ.

Товч танилцуулга: Нүүдэл бол байгалийн аминд шүтэлцэх хөдөлгөөн юм. Хүн ч мөн дотоод сэтгэлдээ аргадаж, ачлаж, хатуу бүхнийг туулж сэтгэлдээ нүүдэлсээр амьдарна. Нэгэн бороотой үдшээр Дагийна бүсгүйн гэрийг урилгагүй зочин зорин ирсэн нь Солонгос жуулчин Пак Тэ Сү байлаа. Тэрээр монголын зэлүүд хөдөөд Ахууна хэмээх шувуу хайн эрэлдээ цөхөж яваа ажээ. Хөгшин эхээ асрах, малаа маллах, үр хүүхдээ өсгөх дундрашгүй ажилд дарагдсан монгол бүсгүйг хараад Тэ Сү эрхгүй өөрийн амьдралыг эргэцүүлэн бодно.

Үзвэр: 10 сарын 21 - 22 цагт

4. Говийн зэрэглээ 

Кино наадмын "Үзэхийн хязгаар" хэсгийг найруулагч Равжаагийн Доржпаламын энэ жил 40 жилийн ой нь тохиож буй “Говийн Зэрэглээ” киногоор 10 сарын 23-ны 18 цагаас нээх юм байна. Хуучны бүтээлийг дахин, том дэлгэцээр үзэх ховор боломж.

Товч танилцуулга: Сумын төвийн жирийн амьдрал, хөдөө орон нутагт соёл, олон түмний ажил хэрхэн явагдаж байгаа тухай өгүүлэхдээ эх орныхоо үнэт баялгийг хайрлан хамгаалах, хүн арддаа тустай үйл бүтээх зорилготой залуусын зарчимч, шударга хөдөлмөрч чанар, хөдөөгийн хүмүүсийн  хүнлэг сайхан сэтгэл, ёс суртахууны өндөр түвшинг сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслангийн дүрээр харуулжээ.

Үзвэр: 10 сарын 23 - 18 цагаас

5. "Шат" богино хэмжээний кино (Монгол, Австрали)

Найруулагч П.Золжаргалын 2019 онд Австралийн уран бүтээлчидтэй хамтран хийсэн богино хэмжээний киног та үзэх боломжтой. 

Товч танилцуулга: Гэр хороололд амьдардаг, үсчин болох мөрөөдөлтэй Сонор залуу үсчний сургалтад сурахаар шийдэх бөгөөд түүний өмнө даван туулах төрөл бүрийн ШАТ тулгарна.

Үзвэр: 10 сарын 24 - 14 цагт

6. Хар сүү (Герман, Монгол)

Найруулагч Б.Үйзэнмаагийн 2 дахь бүрэн хэмжээний УСК "Хар сүү" киноны Монгол дахь нээлт Улаанбаатар кино наадмын сүүлийн өдөр тохиож байна. Уг кино нь Берлины Олон Улсын Кино Наадмын Панорама хэсэгт шалгарч дэлхийн нээлтээ хийсэн.

Товч танилцуулга: Багадаа хагацсан эгч дүү хоёр арав гаруй жилийн дараа уулзана. Дүү Уэсси нь багадаа Герман руу явж, эгч Осси нь Монголдоо үлддэг. Уэсси говьд эргэн ирснээр тэдний ертөнц орвонгоороо эргэнэ. Олон жил өнгөрсөн ч эгч дүүсийн сэтгэлийн холбоос тасраагүй. Гэвч соёлын ялгаа нь тэдний хооронд тээг үүсгэнэ. Хилийн чанадаас ирсэн дүү нь ирэнгүүтээ л эгчийнхээ өдөр тутмын малчны амьдралд оролцохыг хүснэ. Харин дүүгийнх нь барууны соёл эгч Оссид төвөгтэй санагдахаас гадна дүү нь тэдний хөршид сэтгэл алдрахыг анзаарах тусам түгшүүртэй. Уэссигийн хувьд нутгийн дэг жаягаас хол хөндий өссөн болоод тэр үү, гэр бүлийн эсрэг босч хайрынхаа төлөө тууштай явна. Хайр болон байр суурийн тэмцэл ийнхүү эхэлнэ.

Үзвэр: 10 сарын 25 - 19 цагт

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
6 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
8 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.