Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

UBIFF: "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ыг БНХАУ-ын "Баяртай хүү минь" кино хүртжээ


Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг Улаанбаатар Олон Улсын Кино Наадам энэ жил амжилттай зохиогдож, бүх суудал нь зарагдаж дууссан олон үзвэртэйгээр өндөрлөлөө. Энэ жилийн наадмын 6 дахь өдөр үзэгчдэд хүрсэн "Баяртай хүү минь" гэх Хятад бүтээл үзэгчдийн шагнал хүртэж, энэ удаагийн олонд хамгийн таалагдсан бүтээлээр шалгарчээ.

Competition: Win a So Long, My Son poster — Curzon Blog

Товч танилцуулга: Хятадын нийгэм, улс төр, хүний хөгжлийн давалгааг дагасан, сөрсөн хоёр гэр бүлийн гурван үеийн амьдралын түүх. Нэг хүүгийн амь осолдсоноос болж тэдгээрийн зам мөр сална. Хувь заяаны зураг төөрөг, улс орны нийгмийн байдлаас болж тэдний амьдралын хэв маяг өөрчлөгдөх хэдий ч үнэнийг хайсан эрэлхийлэл, уй гашуудлыг ээрсэн зовнил адилхан үлджээ.   Баяртай гэж хэлэхэд бүхэл амьдралаа зориулах үе байдаг.  Хүний амьдрал, нийгэм үндэсний өөрчлөлт нь хоорондоо нягт уялдаатай байдаг.
Найруулагч Ван Сиао Шуай 1990 оны Хятадын инди киноны анхдагчийн нэг бөгөөд арилжааны төрлөөс ангид үлдсэн цөөн мастеруудын төлөөлөл юм. Өөрийн өвөрмөц шинж чанарыг агуулсан, хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэсэн мөн арт хаус чиглэлдээ үнэнч байдаг түүний бүтээлүүд нь Каннын Олон Улсын Кино Наадамд 4 удаа, Берлины Кино Наадамд хоёр удаа, Венецийн болон Сан Себастьяны Наадмуудад оролцож байсан.  Найруулагчийн соёл урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Францйн Соёлын Яамнаас түүнийг Урлаг Бичиг Соёлын Хуягт Баатар одонгоор шагнажээ. Түүний “Өдрүүд” УСК нь Нью-Йоркийн МоМа-ийн үзмэрийн санд орсон байна. Үүнээс гадна 51-р Берлины Кино Наадмын Мөнгөн Баавгай, Бээжингийн Дугуй Наадмын Шүүгчдийн нэрэмжит шагнал, Шанхайн Мөрөөдөл Наадмын Шүүгчдийн нэрэмжит шагнал, Каннын Олон Улсын Кино Наадмын шагнал гээд нэр хүнд бүхий наадмуудас шагнал авсан найруулагч юм. Түүний сүүлд найруулсан “Улаан амнезия”(2014), "Баяртай хүү минь” бүтээлүүд бол өнгөрсөн үеэс өнөөдөр үлдсэн ул мөрийг нягтлан харуулсан ажлууд юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
19 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
19 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.