Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

UB.LIFE Exclusive | "Magnolian - Caroline" дууны клип таныг цаг хугацаагаар аялуулахад бэлэн


Шинэ дуу хөгжим цэнгэг агаар шиг л хэрэгтэй байдаг хүн болгоны оюуны цангааг тайлахаар уран бүтээлч залуусын хүч хөдөлмөрөө гарган хийсэн клипийг та бүхэн яг одоо хүлээн авч сонсох гэж байна.

Өвөрмөц хэв маяг, зүрхэнд хүрэх аялгуулаг хэв шинжээрээ Монголын залуу уран бүтээлчид дундаас яах аргагүй ялгарч буй "Magnolian" нэрээр танигдсан Б.Дөлгөөн найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчдын хамтаар "Caroline" дууныхаа клипийг 10 шахам хоног тасралтгүй хийж, 600 гаруй дурсамжийн эд зүйлсийг оролцуулсан болно. Клипэнд оролцсон бүх эд зүйлсийг тогтоон харъя гэвэл та секунд бүр дээр зогсоож харахад хүрэх болно. 

Энэ дууг бид тэртээ хэмээн яригдаж болох 2017 онд анх сонсож байсан ч дарс цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэ цэнтэй болдог шиг улам илүү баялаг болж, мэдрэмж, дурсамжаар дүүрсээр ийнхүү цоо шинэ уран бүтээлийн нэгд тооцогдон та бүхэнд хүрч байна. Хүлээн авч сонсоно уу. Бас цааш түгээнэ үү.

Энэхүү цоо шинэлэг, бүтээлч клипийг хийх санаа, урам зориг анх Канад гаралтай найруулагч Чарли Тиреллийн "My Dead Dad’s Porno Tapes" гэх богино хэмжээний киноноос эхтэй. Залуус найруулагчтай холбогдож, түүний богино киноноос урам зориг авсан клипээ хийх гэж буй тухайд ч санал солилцон, албан ёсны зөвшөөрлийг авсан юм.

Энэхүү клипийг бүтээхэд оролцсон, тэдэнгүй бол бид өнөөдөр үзээд сууж байхгүй хүмүүсийг онцлох нь:   

Odmandakh Bataa

IG: Odmankdakh.bataa

Namka Dashdorj 

IG: namkadash

Una Borkhuu 

IG: bkhuna


  Additional Photography: Battuvshin (ig: @tuvshins.tone), Bayarkhuu Nyam-Ochir

  Production assistant:
Batdelger Batbileg, Darkhlan Bayasgalan, Enkhjin Batjargal

  Special thanks to Charlie Tyrell and the talented team on “My Dead Dad’s Porno Tapes” for the inspiration

  Music video location: GerHub Office

  Label: Anti-Fragile Music

  Music produced by Munkh-Orgil Turbold
Recorded at The Library Records

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
2
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

уншигч 2020.03.30 172.69.252.149

Сүүлийн тайлбараа монголоор бичсэн бол бүр гоё болох байлаа. gif-үүд гоё юмаа.

0 Хариулах


Зочин 2020.03.29 162.158.119.28

What a pretty news

0 Хариулах


Зочин 2020.03.28 172.69.252.149

weeew

0 Хариулах