Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Биеийнхээ үснээс "урваагүй" бүсгүйчүүдийн 20 үзэл бодол


Ханцуйгүй даашинз, цамц загварын ертөнцөд хүч түрэн орж ирэх үед худалдаа наймаа эрхлэгч, зар сурталчилгаа бүтээгчид эмэгтэйчүүдийг суга, хөлийн үсээ авахуулахыг ихээр шаардаж эхлэх болсон гэдэг. 1950-иад оны үед энэ байдал газар авч, яваандаа "вакс" хийлгэх нь эмэгтэйчүүдийн зайлшгүй хийх ёстой зүйлсийн нэг болон хувирсан байна. Гэвч сүүлийн жилүүдэд хүмүүс "яагаад заавал тэгэх ёстой юм бэ" гэх асуултыг тавих болж, өөрсдийн байгалийн гоо үзэсгэлэнгээс ичих шаардлагагүй гэдгийг бусдад ойлгуулахыг хичээх болжээ. 2018 онд Лаура Жексон гэх бүсгүй "Januhairy" гэх ажлыг эхлүүлсэн бөгөөд жил болгоны нэгдүгээр сард татуурга, ваксаас хол байж, үйл явцаа олон нийтийн сүлжээнд тавихыг уриалсан юм. Та бүхэндээ тэрхүү давалгааны онцлох зураг, үзэл бодол, түүхүүдийг орчуулан хүргэж байна.

#1

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Бэлгийн бойжилт явагдаж, бүх биеэр минь дүүрэн үс ургаж эхлэхэд татуургаар бүгдийг нь авч хаях л миний мөрөөдөл байлаа. Би бүх үсээ арилгаж, зөөлөн, ширхэг ч үсгүй арьстай болохыг бүхнээс илүү хүссэн. Эцэст нь нэг 'үзэсгэлэнтэй' болно гэж бодож, тэсч ядан тэр мөчийг хүлээж байлаа. Гэвч тэр төсөөлөл минь хар дарсан зүүд болж хувирсан. Би өөрийгөө заваан мэтээр мэдэрч эхэлсэн. Вакс хийлгэж чадахгүй бол хусдаг байлаа. Хэрэв тэгэхээс залхуу хүрвэл би зүгээр л хаашаа ч гардаггүй байсан юм. Бусдын нүдэнд яаж ингэж харагдах билээ дээ? Өөрийгөө бохир заваан, таагүй мэдрэмжтэй холбон авч үзэж, 'өөрийгөө хайрлах' гэдэг нь энэ бүх үстэй тэмцэж, ар араас нь сайхан харагдах зүйлсийг хийх гэж боддог байсан. Би ямар ч, бүр ганц ч ширхэг өөгүй байхыг хүссэн. Гэвч энэ үнэндээ тэдний хүсэл байсан юм. Тэд л м байгаасай гэж хүсдэг, ийм байхыг зөв гэж ярьдаг. Би хүссэнээрээ өөрийн байгаа байдлаа хайрлаж чадна. Би ургуулахыг хүсэж байна, бас та нарыг ч хараасай гэж хүсэж байна. Би хангалттай их хичээсэн. Гэхдээ одоо хангалттай. Одоо би өөрийнхөөрөө, бас би эрх чөлөөтэй."

#2

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Би урьд өмнө нь өөрийгөө жинхэнэ утгаар нь хэн бэ гэдгээ харж байгаагүй мэт санагддаг. Өнгөн талдаа л санаа зовох амьдрал, өөрийн хэн гэдэг, хаанаас ирсэн, хэн байх ёстойгоо ч мэдэхгүй хоосон амьдрал. Хэрэв би өөрийгөө харж чадахгүй юм бол жинхэнээсээ оршин тогтнож чадна гэж үү? Бидний туулсан амьдралын түүхүүд бүгд нууц хэвээр үлдэж, заримыг нь хүмүүс шорооны дор булж орхисон. Бие үзэмжийг буруутгаж, өвтгөж, зовоодог, ажлын араас дахин дахин гарч ирэх өөр ажлууд, биднийг бусдын адил хэлэх эрхээ ашиглах гэхэд ам дарж, хэл огтолж явсан үеүд ч бий. Би бага байхдаа урд минь ийм амьдрал хүлээж буй, ийм өндөр шаардлагатай хэрцгий ертөнц байдаг гэдгийг мэддэггүй байсан. Гэхдээ ямар ч дэмжлэг өгөх хүнгүй, үргэлж шүүмжлүүлж ирсэн энэ амьдралд би өдөр бүр талархдаг. Би өсөн дэвшиж, хөгжихийн төлөө л зүтгэх ёстойгоо ойлгосон." 

#3

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

#4

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Би улаан хивсний ёслол руу хөлийнхөө үсийг авахуулахгүйгээр явж байсан. Тэнэг сонсогдож магадгүй л дээ. Гэвч миний хувьд энэ маш том зүйл. Эцэст нь би өөрийнхөөрөө байхдаа тухтай мэдрэмж авах болсон. Өөрийгөө хайрлаж сурахын тулд би жилийн өмнөөс суга, хөлийнхөө үсийг хусуулахаа больсон. Биеийнхээ үсийг үзэн ядаж өссөн гэхэд болно л доо. Тэр зүйлээс ичиж, 9 насандаа ээжийнхээ татуургыг нууцаар ашиглаж, хүзүүнээс дооших бүх үсийг байхгүй болгоод өгөөсэй гэж бурхнаас хүсдэг байсан. хэн нэгэн усанд сэлэхийг урьж, би тэр үед нь үсээ хусаагүй байвал үнэхээр их айдаг байлаа. Гэхдээ жирэмсэн болох үедээ би энэ айдас, өөрийгөө голох асуудалтай тэмцэж эхлэхээр шийдсэн. 'Дахиж хусахгүй' гэх бодолд итгэх нь чухал биш, 'би үзэсгэлэнтэй, биеийн минь хаана ч үс байсан гэсэн би эмэгтэй хүн, бас сэтгэл татам' гэдэгтээ итгэх л чухал. Чиний төрөхөөс заяасан бүхэн муухай, заваан биш, энэ бол нийгмийн л чамд тулгаж буй үзэл юм шүү гэдгийг өсвөр насныханд ойлгуулах нь чухал. Энэ бодолтой эвлэрэхэд хэдэн сар шаардагдсан. Онлайнаар ирэх муухай сэтгэгдлүүд ч их. Гэхдээ нэг зүйлийг ойлгож авсан юм."

Чиний биед биш, харин харагдах байдлыг чинь гоочилж буй хүний сэтгэцэд л асуудал бий.

#5

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Энэ зургийг түгээснээс хойш би биеийн минь үстэй холбоотой маш олон асуултыг хүмүүсээс сонсох болсон. Үснээсээ болж би санаа зовнилд хэт гүн автаж, ойр хавьд минь хүртэл бие дээрх үсээ авахуулаагүй хүмүүс байхад сандарч, зугтдаг байсан. Гоо сайхны шалгуураас болж би өөрийгөө үзэн яддаг байлаа. Би Валентины өдрөөр хамгийн сүүлд үсээ хусуулж байсан юм. Найз залуудаа зориулж тийм зүйл хийсэн л дээ. Гэвч яг тэр болзоон дээрээ намайг хаясан. Тэр үеэс хойш би хэн нэгэнд сайхан харагдаж, түүнд таатай байлгахын тулд ямар нэгэн зүйл хийлгэхгүй гэж өөртөө амласан юм. Одоо хүртэл энэ байдлыг минь үзэн яддаг олон хүн байгаа. Үргэлж өө хайж, хэн нэгний тухай ярих, дургүйцэх шалтгаан эрдэг хүмүүс ямагт байх болно. Тийм ч учраас танд хайртай, дэмждэг, таны талд зогсдог хүмүүсийн дэргэд ойр байх хэрэгтэй. Дээрээс нь би дархлааны системийг муутгадаг нэгэн төрлийн өвчтэй юм. Бие дээрх бүх үсээ хусах тэр их ажил маш их хугацаа, энерги авдгаас гадна хуссаны дараах өвдөлт зовиур тэсэхийн аргагүй. Тиймээс өөрийгөө зовоон байж ийм зүйл хийхийн оронд биеэ хайрлаж, түүнд таатай байх зүйлийг л сонгосон нь дээр."

#6

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Би удмаасаа шалтгаалаад их үсэрхэг болсон. Өвдөлт, цаг хугацаа, мөнгө төгрөг гээд олон асуудлаас болоод би вакс хийлгүүлэхийг үзэн яддаг. Тэгээд ч би үсэрхэг хөлөндөө дуртай. Би яг л зөгий болчихсон мэт санагддаг гээч."

#7

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Өнөөдөр бэлгийн бойжилтын тухай хичээл дээрээ би сурагчидтайгаа хүний биеийн хаа сайгүй ургаж болдог үсний тухай ярилцсан юм. Том болох тусам бидний биеийн хаана ч үс ургаж болох тухай, бас ийм сэдвээр ярилцах нь яагаад тийм ичмээр ч юм шиг байдаг тухай хүртэл ярилцсан. Бас яагаад бид хичээлээ эрэгтэй, эмэгтэй гэж хувааж орох ёсгүй, өөрсдийн биеийг мэддэг байх нь яагаад чухал тухай ч ярилцсан. Бие, үзэмжээсээ болоод ямар олон хүн бусдад шүүмжлүүлж, үзэн ядагддаг тухай ч ярьсан. Үнэхээр гайхалтай хичээл болж өнгөрсөн. Маргааш сурагчдын дунд асуулт хариултын цаг явуулна. Өөр юуны тухай ярилцах бол гэхээс сэтгэл хөдөлж байна."

#8

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Би хүчирхэг бас үзэсгэлэнтэй гэж мэдэрдэг. Тэр тусмаа өнгөнд оруулсан үедээ би бүр ч хүчирхэг болсон мэт санагддаг. Зүгээр л нэг үс хүмүүсийг таагүй, бүр ууртай болгож чаддагийг мэдэх надад инээдтэй байдаг. Бид бүгд л хүмүүс, бие дээр янз бүрийн шалтгаанаар үс ургах болно. Яагаад эрэгтэй хүнд байж болоод байхад эмэгтэй хүнд болохгүй гэж? Би сугандаа үстэй байлаа ч, үсгүй байлаа ч үзэсгэлэнтэй, хүчирхэг, сэтгэл татам байсаар байх болно. Бусдад таалагдах эсэх нь хамаагүй. Би өөрөө л жаргалтай байхад юу ч хамаагүй."

#9

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Ургах ёстой болоод л бие дээр чинь үс ургаж байгаа. Энэ бол байх л зүйл. Гэвч нийгэм ямар нэг байдлаар эмэгтэй хүнийг үстэй байхад дургүйцдэг. Хэрэв хусмаар байвал хүссэнээрээ л бол, хусахыг хүсэхгүй бол энэ бас л таны шийдвэр. Таны бие учраас та л өөрт зөв гэсэн сонголтыг хийх ёстой."

#10

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Бид биеийн үсээ огт авахуулаагүй ч бүжгийн талбайд гэрэлтсээр л байсан. Биеийн үсийг 'эмэгтэйлэг биш' гэх зүйл буруу. Энэ бол байгалиасаа л ургасан зүйл, тиймээс хүссэнээ л хий. Та үзэсгэлэнтэй, тиймээс өөртөө эелдэг хандах хэрэгтэй."

#11

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Миний сүүлийн энэ зургийг хараад олон хүн 'хэтэрхий их үстэй байна, авахуулаач' гэж хэлсэн. Ийм үзэл бодолд миний өгдөг хариулт бол: 'Энэ биед би л амьдарч буй учир өөрийн биеийг ямар байлгах нь миний л сонголт.' Хүмүүс 'body-shame' хийж, бусдыг турах хэрэгтэй, ингэх, тэгэх хэрэгтэй гэдэг. Гэхдээ миний гаргасан шийдвэр болгон зөвхөн минийх. Өөр хүнд миний өмнөөс шийдвэр гаргах эрх байхгүй."

#12

#13

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Би 20 жилийн өмнөөс л хөлийн үсээ хусахаа больсон. Бас таван жилийн өмнөөс суганы үсээ ч мөн авахаа больсон. Одоо миний биеийн хамгийн дуртай хэсэг болсон. Зүүн гараа алдсан учраас нөгөө талын үсээ хусах хэцүү байдаг. Тийм ч болохоор энэ тал дээр санаа зовохгүй байх нь надад илүү амар байгаа. Би өөрийн өнгө төрхийг бүтээх, өөрийн үзэсгэлэн гоог нэмэх ийм зүйл хийсэндээ баярладаг. Би хэнээс ч ичдэггүй."

#14

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Хүмүүс биеэ хайрлах тухай, бие дээрх үснээсээ санаа зовох хэрэггүй тухай ярихад би баярладаг. Гэхдээ тэр яриа өрнөх болгонд гарч ирдэг зураг, жишээнүүд үргэлж цэвэрхэн цагаан арьстай хүмүүсийн энгийн ургалттай үснүүд байдаг. Харин би өөрийн шарх сорвитой, өөр байдлаар ургасан, хатуу үстэй зургуудыг харуулахыг хүссэн. Ямар ч байлаа гэсэн өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тиймээс нууж, хаах хэрэггүй."

#15

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Яагаад одоо болтол бие дээрээ үстэй эмэгтэйчүүдийг доромжилж, буруутгасаар байгаа юм бэ? Суганы үстэй эмэгтэй байхад шууд л түүнийг заваан, бохир гэж хэлдэг. Гэхдээ эрэгтэй хүн тийм байвал бүгд л эр хүн шиг гэдэг биз дээ?"

#16

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Нэг хүн хэд хоногийн өмнө над руу 'Хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг чинь мэднэ. Гэхдээ үсээ хус, заваан юм. Чи ер нь усанд ордог уу' гэж бичсэн. Гэхдээ би үүнийг хэлье; Биеийн үс бол энгийн зүйл. Хүн болгонд л байдаг зүйл шүү дээ. Нийгмийн ийм худал хэмжүүрийг чөтгөр аваг. Чиний бие бол чи хүссэнээ л хийх хэрэгтэй. Ургуулж болно, хусуулж болно, будсан ч болно. Өөрөө л хүсвэл юу ч хийсэн яадаг юм."

#17

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Энэ бол зөвхөн үсээ авахуулахыг хүсээгүй эмэгтэйчүүдэд зориулсан хөдөлгөөн биш. Харин хүмүүсийн болон нийгмийн 'ингэсэн байх ёстой' гэх хандлагыг эсэргүүцэх хөдөлгөөн. Төгс байх гэсэн, бусдын дүрэм, шаардлагад нийцэх гэсэн байдлаас үнэхээр залхаж байна. Бусдын шаардлагад хүрэх гэсэн асуудлаасаа холдож, өөрийн онцгой гэдгийг мэдэрч, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Өөрийгөө байгаагаар нь л хайрлах хэрэгтэй. 

Энэ бүхэн сэтгэцэд ч маш гүн нөлөөлдөг тул их том асуудал гэж хардаг юм."

#18

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Бид бүгд хүмүүс, хүмүүс бүгд л үстэй. Гоо сайхны хэмжүүр гэх зүйлээс болоод би олон жил таагүй мэдрэмж авч явсан. Гэвч би олон нийтэд хэлэхийг хүссэн юм. Гараа өргөхөд ч хэцүү санагддаг байсан үе ард хоцорсон. Учир нь би үүндээ дуртай. Бие даасан, эрх чөлөөтэй гээд олон мэдрэмжийг надад өгдөг. Би цаашид нууж чадахгүй. Энэ бол миний биеийн нэг хэсэг. Бас олон хүмүүс ч үүнтэй санал нэгдэж, өөрсдийн байдлаасаа ичихээ больж байгаад би баяртай байдаг."

#19

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Хэн нэгэн харахаас айдаг байсан үе бий. Гэхдээ би өөрийгөө бага багаар задалж, өөрөөрөө бахархах болсон юм. Одоо хүртэл заримдаа эвгүй байдаг ч ийм нэгэн зураглал надад орж ирсэн. Хамгийн үзэсгэлэнтэй ордон болгон мод, буттай байдаг шүү дээ. Анх хараад ойлгоход хэцүү байж мэдэх ч үзэсгэлэн гоог олж нээнэ гэдэг яг л үүн шиг. Хэдхэн хором зогсоод харах юм бол тэр модод ордонд яаж зохицож, улам тодруулж байгааг та анзаарах боломжтой."

#20

Stop-Shaving-Women-Body-Hair-Januhairy

"Би маш эмзэг арьстай болохоор хуссаны дараа шууд л өвдөж, вакс хийлгэхэд үс дутуу ургах асуудал гарч, крем түрхэхэд арьс минь хорсож түлэгддэг байсан. Гэвч одоо би өөрийн байгаа байдал, дүр төрх, мэдрэмжиндээ дуртай. Энэ чинь зүгээр л үс шүү дээ!"

Эх сурвалж: Boredpanda

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
15 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
17 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
17 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
5
1
0
0
0
8

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.16 112.167.239.42

Хамгийн сайхан зүйл хүний байгалийн будаггүй төрх, үстэй бие

0 Хариулах


Зочин 2020.01.16 192.82.66.25

Muuhai bn :(

1 Хариулах