Мансууруулах бодис, архи, тамхи, тоглоом... Хүмүүсийг өөртөө донтуулах асар олон зүйл энэ ертөнцөд байдаг. Тэр бүх хамаарлаас салж чадсан хүмүүс байхад чадалгүй, амьдралаа үрсэн хүмүүс ч бий. Эдгээр түүхийг уншиж, хайртай хүн болгоноо боломжит эрсдэл, аймшигт алдаанаас хамгаалан түгээгээрэй. Сонголт үргэлж байдаг. Үргэлж сайныг нь сонгохыг хичээгээрэй, залуусаа!
1. Интернетэд ихээхэн түгсэн нэгэн бичлэг дээр гардаг эмэгтэй мансууруулах бодис, архинд донтсон нэгэн байсан юм. Гэхдээ тэр тэмцэж чаджээ.

2.

Би одоо 30 настай. 19 настайдаа анх хэрэглэж эхэлснээс хойш л донтсон. 14 сар шоронд сууж үзлээ, өдөр болгон мансууруулах бодис хэрэглэх нь миний хувьд хэвийн л үзэгдэл байсан. Бас их ууртай, байнга юм мартаж, ухаан санаа орж гарна. Гэхдээ 2019 оны тавдугаар сарын 27 бол миний тэр хоосон амьдралаас холдож эхэлсэн өдөр. Би эмчилгээнд явж эхэлснээр л энэ бүхэн боломжтой болсон.
3.

Зүүн талын зураг бол 22 настай байх үеийн би. Би 15 жилийн турш архи бас мансууруулах бодис дунд живсэн. Эцэст нь би гэр оронгүй, хулгайч, өөрийгөө хуурсан нэгэн болсон. Шоронд орохгүйн тулд би эмчилгээнд явсан. Тэр үед би эмчилгээ тус болно гэж огт бодолгүй үргэлж л дургүйцдэг байлаа. Гэхдээ одоо би 45 настай. Гэр орон, машин, гэр бүл, найз нөхөд, сайхан ажилтай. Хамгийн гол нь би амар тайван байгаа. Хэрэв над шиг донтсон хүн амьдралаа өөрчилж чадаж байвал хэн ч гэсэн чадна гэсэн үг.
4.

Хэрэглэж эхлээд хоёр жилийн дараа гэхэд би хар тамхины хэрэглээнээсээ болж ХДХВ-тэй болсон гэдгээ мэдсэн юм. Тэр мэдээ намайг бүр л хэцүү байдалд оруулж 25 настай байх үедээ би арванхоёрдугаар сарын 12-ны орой тун хэтрүүлэн хэрэглэснээс болж үхэх шахсан юм. Гэвч бурхны авралаар нэгэн эмэгтэй намайг олсон. Арванхоёрдугаар сарын 17-нд би энэ бүхнээс салахаар шийдсэн. Түүнээс хойш ганц ч хэрэглээгүй. Би бол хүн болгон ахин сэргэх боломжтой гэдэг баталгаа юм.
5.

Нөхөр бид хоёр гэрлэлтийнхээ 15 жилийг аймшиг дунд өнгөрүүлсэн. Гэхдээ бид одоо 3 жил гаруй огт хэрэглээгүй цэвэр явж байна. Бид маш гайхалтай амьдарч байгаа. Зөвхөн энэ бүхнээс салаад зогсохгүй бүхнийг хамтдаа хийж чадсанд би бурхандаа талархдаг.
6.

8 сарын өмнө би тун хэтрүүлснээс болж үхэх шахсан. Эмч намайг яаж амьд гарсныг ч гайхаж байсан юм. Нүүр минь хэсэгчилж мэдээгээ алдсан байсан. Эмнэлгээс гарсан даруйдаа би дахиад хэрэглэж байсан. Гэхдээ одоо би 84 өдөр цэвэр байна. Нүүр минь эдгэрч, амьдрал минь тэс өөр болсон. Энэ зургийг найз нөхөд, гэр бүлийнхэндээ үзүүлээрэй. Энэ бол хар тамхины нөлөө. Би бол азтай хүмүүсийн нэг.
7.

Тэр 12 сар л амьдарч чадна гэх үгийг дуулжээ. 15 жилийн турш хар тамхи хэрэглэсэн түүний биеийн байдал ноцтой муудаж, зүрхэнд нь нөлөөлснөөр үхэх аюулд ороод байв. 12 сарын өмнө 36 настай Каролин найдваргүй гэгдэж байсан ч түүний амьдарч байсан харьяа газрын цагдаа нар түүнд тусалсан байна. Тэд эмэгтэйг эмчилгээнд явуулж, бүх талаар нь дэмжиж тусалжээ. Одоо Каролин хар тамхи хэрэглээгүй бүтэн нэг жил болж байна.
8.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард би хар тамхи хэрэглэснээс болж эмнэлэгт хүргэгдсэн. Намайг амьд байсаар байгаад эмч нар гайхаж байлаа. Гэвч надад хоёр дахь боломж олдсон. Хоёр сар гаран эмнэлэгт байсны дараа би зургаан сарын турш цэвэр явж байна.
9.

Би хоёр жил зургаан сарын турш огт хэрэглээгүй. 18 жилийн дараа би анх удаа жолооны үнэмлэхээ эргүүлэн авлаа. Бүтэн цагийн ажил хийж эхэлсэн. Ирэх долоо хоногт би их сургуульд сурч эхлэх гэж байгаа. Хар тамхитай тэмцэх, донтсон хүмүүст туслах зөвлөгч болохоор шийдсэн.
10.

19 настайдаа би бол хамгийн догь хүн гэж өөрийгөө боддог байлаа. Найзуудаасаа юм хулгайлж хар тамхи авдаг байсан. Жин нэмсэн. Гэр бүлээсээ ч юм хулгайлдаг байсан. Хуурч, сайн хүмүүсийг мэхэлж байсан. Надад хэн ч итгэхээ болих үед хойд аав минь л дэргэд байсан. 10 жил өнгөрчээ.Би одоо өнгөрснийг мартаж чадна. Би хүчтэй, бас гайхалтай, тэгээд өөрөөрөө маш их бахархаж байна.
11. 5 жил огт хэрэглээгүй хүнд орсон өөрчлөлт:

12.

Хэзээ ч хэрэглэхээ болихгүй гэж тооцогддог хүмүүсийн нэг байсан юм. Нэг жил өнгөрлөө. Юу ч хэрэглээгүй нэг жил. Би өөрийгөө чадахгүй байх гэж айж байсан. Гэхдээ хар тамхинаас гарах хөтөлбөр, туслалцаа, өөрөө өөртэйгөө хийсэн урт аялал минь намайг энд авчирлаа. Би хэзээ ч ийм жаргалтай байгаагүй.
13.

1995 болон 2017 оны зураг. Би хар тамхи хэрэглэхээ болиод 20 гаруй жил болсон.
14.

"21 настайдаа би хар тамхи хэрэглэж эхэлсэн. 24 нас хүрэх үед би 3 жилийн дотор найман удаа тун хэтрүүлснээс болж эмнэлэгт хүргэгдсэн. Тэр үед хар тамхи зардаг 61 настай өвгөний ус, цахилгаангүй амбаарт амьдарч байсан. Би хог дундаас олсон зүүгээр өөрийгөө тарьдаг байлаа. Өөрийгөө үзэн ядаж үхэхийг хүсдэг байсан. Шоронд ч орсон. Харин одоо би 30 настай. 3 жил шахам огт хэрэглээгүй явж байна. Одоо би хүүхдээ хөхөөрөө хооллож чадна. Энэ амьдралд л би хайртай. Хэзээ ч алдахыг хүсэхгүй байна. Та бүхэн ч бас сайхан амьдралаа битгий алдаарай."
15.

Би гэр оронгүй болж бас шоронд ч орсон. Хар тамхинаас холдоод 2 жил өнгөрлөө. Би маш жаргалтай амьдарч байгаа.
16.

Би хэтрүүлэн хэрэглэснээс болж зургаан сар эмнэлэгт байсан. Команд хоёр долоо хоног, алхаж сурах гэж хоёр долоо хоног... Би өөрийгөө донтон, арчаагүй амьтан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс ичиж байсан. Гэхдээ түүний дараа ч би хэрэглэсээр байсан. Нэг л өдөр би тэсэхээ больсон. Би огт хэрэглэхээ больсон найз руугаа залгаж, цэвэр болохын төлөө юу ч хамаагүй хийхээ хэлсэн. Найз минь миний амьдралыг өөрчилсөн.
17.

Би өнөөдөр огт хэрэглэхээ болиод 4 жил болж байна. Карьер, байшин, нохой бас сүйт бүсгүй... Надад одоо бүгд бий. Цэвэр болох зам хүнд хэцүү байсан ч би чадсан. Хүчтэй байгаарай!
18. Огт хэрэглэхгүй 6 жил болсон.

19. 7 сарын турш архи болон хар тамхи хэрэглээгүй явж байна.

20.

Би дахин хэзээ ч эргэж харахыг хүсэхгүй байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт л итгээрэй. Амьдрал бол бэлэг шүү. Алдаж огт болохгүй. 4 жилийн турш огт хэрэглээгүй.
21.

Намайг Кори гэдэг. Би 15 жилийн турш мансууруулах бодис хэрэглэсэн. 2014 онд би хорт хавдартай гэж оношлогдсон. Би давж гарч чадсан ч үргэлжлүүлж хэрэглэсээр байсан. Би гэр бүл бас өөрийгөө, өөрийн нэр хүнд, ёс зүйгээ ч гээсэн. Гэмт хэргийн ертөнцөд ч өөрийгөө гээж эхэлсэн. 2018 оны тавдугаар сард хөтөлбөрт хамрагдсанаар би амьдралаа тэр чигт нь өөрчилж эхэлсэн. Би буцаад сургуульд явах боломжтой болсон. Би одоо тогооч болсон. Хүүтэйгээ уулзаж болдог болсон. Энэ хөтөлбөр амийг минь, хүүгийн минь амийг ч аварсан.
22.

Би яг л ингэж харагддаг байлаа. Өдөр болгон. Нөхөр минь ийм л хүний дэргэд байх ёстой болж байсан. Охид минь ийм байхад орж ирэх хэрэгтэй болдог байв. Гэр бүл, найз нөхөд минь намайг ингэж л хардаг байсан. Гэхдээ би 2 жил орчим огт хэрэглээгүй.
23.

2018 оны тавдугаар сарын 3-нд би ийм байсан. Гудамжинд амьдарч, хар тамхи хэрэглэдэг байлаа. Хэрэглэхээ болихын төлөө тэмцэнэ гэдэг хэцүү ч дараа нь сайхан.
24.

Би 28 настай. Бүр 8 настай байхад л би зарим нэг эмийн үйлчлэлийг мэдэрч, тэр үеэс л бараг хэрэглэж эхэлсэн. Тоо томшгүй олон удаа эмнэлэгт хэвтэж, шоронд орж байв. Гэхдээ би оюун бодлыг минь тэр чигт нь хорьж байсан бүхнээс салаад 3 сар орчим болж байна.
25. 18 сарын турш огт хэрэглээгүй.

26. Тэр хар тамхинд донтсон байсан ч одоо өөрийн гэсэн байгууллагыг нээн удирдаж, хар тамхинд донтсон хүмүүст туслахаар ажилладаг.

27. Нэг жил, 2 сар, 25 өдөр эрүүл!

28.

28 настайдаа би хар тамхинаас болж 5 жил хоригдох ял авсан. 2013 оноос хойш би хэрэглээгүй. Одоо би зөвлөхөөр ажиллаж, амьдралд минь дахин боломж олдсонд баярлаж явдаг.
29.

2012 онд хар тамхины хэрэглээнээс болж баривчлагдах үедээ би бүх зүйл дээрээс нураад ирэхийг мэдэрсэн. Би тэр шөнө бүх зүйлийг өөрчлөхийг хүссэн. Одоо би амар амгалан, бас тайван...
30.

Хоёр жил орчим цэвэр байна. Би хэзээ ч ийм жаргалтай байгаагүй. Би өөрийгөө алдаад дэндүү удсан байсан ч одоо эргүүлж олж чадсан.
31. Хүн болгон өөрчлөгдөх боломжтой!

32. 18 сар огт хэрэглээгүй.

33.

Би 22 жил хар тамхи, архи, өөрийгөө хордуулах бүхнийг хэрэглэсэн. Хэд хэдэн удаа хэтрүүлэн хэрэглэж байсан. Гэхдээ би 2018 оны тавдугаар сараас эхлэн амьдралаа өөрчилсөн.
34.

Намайг Алана гэдэг. Би 2018 оны дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж цэвэр болсон. 10 гаруй жил би мансууруулах бодис хэрэглэсэн. Миний хайрлаж, нандигнадаг юм бүхэн энэ хооронд алга болсон юм. Үхэх шахаж, шоронд орж, хүний төсөөлөөгүй олон ч зүйлтэй нүүр тулж байсан. Хэн ч намайг ойр байлгахыг хүсэж байгаагүй. Гэхдээ би тусламж хүссэн бас хичээсэн. Амьдрал үнэхээр сайхан. Одоо би эх хүн болсон. Бас намайг өглөө болгон орж ирээд ажлаа хийнэ гэж итгэдэг хамт олонтой. Би эрүүл бас би өнгөрсөн рүү дахин эргэж харахгүй ээ.