Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

UB.LIFE-ийн түүхүүд: “PLAYTIME”-ийн үнэнч фэнүүдийн мартагдашгүй дурсамж


Анх 2002 оноос эхэлсэн “Playtime” олон улсын хөгжмийн наадмын үзэгч, үнэнч фэнүүдийн дурсамжаас хуваалцаж байна. 2014 оны бороотой “Playtime” олон хүний сэтгэлд мөнхөрч үлдсэн бололтой. Энэ жил ч бороо орох төлөвтэй байна билээ шүү, плэйтаймчидаа!

Билгүүн

Миний хувьд PT наадмыг 2006 оноос хойш тасралтгүй үзсэн. Зуны тухай бодлууд орж эхлэхэд л PT давхар орж ирдэг болж дээ. Олон сайхан найз нөхөдтэй болж, мартахааргүй дурсамжууд үлдсэн. 2013 онд “Mono” хамтлагийн тоглолт үнэхээр супер байсан. Монголд дуугарч байсан хамгийн гоё дуугаралт тэр л байсан байх. Жилээс жилд зохион байгуулалт нь сайжирч байгаад баяртай байдаг.  

О.Сайханбилэг

“Playtime” наадам 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ч миний хувьд 2013 оноос эхлэн жил бүр үзсэн. Наадмыг дуусав уу, үгүй юу дараа жил юу болох бол гэж боддог. Хамгийн дурсамжтай, хамгийн гоё наадам 2014 оных байсан. Тэр үед хоёр өдөр л болдог байсан. Бороонд дуртайг ч хэлэх үү. Тоос шороо босохгүй, надад жинхэнэ тохирсон цаг агаар байсан. Дээрээс нь нэлээн бэлтгэлтэй явсан. Дуртай хамтлагаа цэвэр агаарт, гоё орчинд, гоё хүмүүстэй сонсож мэдэрнэ гэдэг чинь жинхэнэ жаргал байхгүй юу. "Монгол шилтгээн"-ий хаалгаар орох мэдрэмж их дотно, дурсамж сэдрээмээр. Эсвэл энэ газрыг саначихсан ч юм шиг. Ижил сонирхолтой хүмүүс цугладаг болохоор бусад шоуг бодвол хэрүүл маргаан, зодоон гэсэн зүйлс бараг л тохиолддоггүй. Харин ч бүр эсрэгээрээ. Зөвхөн залуус ч биш бүх насны хүмүүс оролцдог нь үнэхээр таалагддаг. Гэр бүлээрээ хүүхдүүдээ дагуулаад оролцож байгааг харах сайхан байдаг. Аан тийм, жил болгоны такс, бугуйвчаа одоо хүртэл хадгалдаг.

Одко

2014 оны бороотой PT их сайхан байсан. Бас “Mono” ирдэг жил бүр супер байсан. Хамгийн урд эгнээнд “Моно”-гоо сонсоод л уйлаад л үзэж билээ. Плэйтайм гэхээр ер нь зуны амралт албан ёсоор эхэлсэн юм шиг санагддаг даа. Тэр үеэр ажлынхаа амралтыг тааруулаад авчихдаг юм. 2014 оны PT-ын зургийг их кайфтай авсан байдаг юм. Нөхөр бид 2 хоёулаа их ядарсан. Гэхдээ бороотой байсан болохоор их гоё байсан. Авсан зургуудаа дараа нь нийлүүлсэн чинь 12к зураг авсан байж билээ.  

А.Цэгмэд

Би Playtime наадмыг 6 жил дараалан үзсэн. Миний хувьд хамгийн дурсамжтай үйл явдал 2014 онд болж өнгөрчээ. Маш их бороо орж байсан болохоор хаа сайгүй шавартай. Хүмүүсийг бүжиглэж эхлэх үед шавар дээш үсрээд сүүлдээ бараг шавраар бороо ороод байна уу гэмээр л. Нэгэнт бүгдийнх нь хувцас заваарчихсан болохоор нөгөө шавраараа байлдаж эхэлсэн. Бас нойтон элсээр бөмбөг хийж нэгэн рүүгээ шидэж тоглосон. Ямар хөгжилтэй байсан гээч. Тэр орой манай найз “Гэртээ харилаа, ах эгч ирчихсэн” гээд л томроод явсан юм. Тэгсэн чинь үүрээр голын эрэг дээр сууж байхад нь олж авч байлаа. Өнөөдрийг хүртэлх найзуудынхаа бараг 90 хувьтай нь Playtime дээр л танилцаж байлаа шүү дээ.

Номуна

2006 он билүү гоё байсан шүү. Бүх найз үзэхээр очиж байсан болоод л тэр байх. Сүүлд гэвэл “Моно”-той Плэйтайм. Тэр хөгжим, уур амьсгал, гэрэл, гэрлийн өнгүүдээр хувирах тэнгэр, бороо...Тэр үеийг лав олон хүн хамгийн гоё PT гэж хэлэх байхаа. Playtime гэвэл ерөөсөө миний найзууд, хайртай хүмүүс, дуртай хөгжим, гоё хоол гээд л миний дуртай юмнууд нэг дор байж байдаг Цагаан сар шиг л санагддаг даа. Би яг гоё үгээр хэлж чадахгүй нь ээ.

Б.Эрхэмбаяр
Мэдээж үзэгчид “Playtime” эхлэх өдрийг тэсэн ядан хүлээдэг байх. Миний хувьд ч мөн адил найзуудтайгаа хоног тоолон хүлээж байсан юм. Гэтэл өглөөнөөс авахуулаад бороо орчихсон. Тэгээд шууд найзууд руугаа залгаад өнөөдөр ер нь болох юм уу яанаа ийнээ болоод л явчихлаа. Фэйсбүүк ороод харсан чинь аль хэдийнэ наадмын үйл ажиллагаа эхэлчихсэн байсан. Хэдий бороотойг нь мэдсээр байж угаасан кетээ өмсөж гараад шал ус болж билээ. Тэр жил “Моханик” хамтлаг наадмаас яг хоёр сарын өмнө “Амарбаясгалант” хэмээх хоёр дахь цомгоо гаргаж байсан юм. Миний хувьд хамтлагийн хамгийн галзуу сонсогч, фэний үүднээс тэднийг маш их хүлээсэн. Тэгээд хоёр дахь өдрийн орой хамгийн сүүлд гарч ирээд тэр жилийг зүгээр л нураачихаад дуусгасан даа.

Тайхар

Плэйтайм гэхээр их холимог сэтгэгдэл төрдөг юм. Миний хувьд анхны Плэйтаймаас эхлээд л нэг ч удаа алгасч байгаагүй азтай хүн. Одоо эргээд бодоход тэр үеэс эхлээд такснуудаа хадгалж байдаг байж гэж харамсдаг юм. Анхны Плэйтаймууд зүгээр л рок, металл хамтлагуудын цугларалт болдог байсан бол жил бүр өргөжсөөр, сайжирсаар байгаад одоо олон улсын чанартай, хөгжмийн наадам болсон нь бахархалтай. Зөвхөн хөгжмийн наадмаас гадна, орчин үеийн залуусын хувцасны загварын томоохон тайз болчихсон нь ч сайхан санагддаг. Миний хувьд хамгийн дурсамжтай Плэйтайм 2014 оных. “ENVY” хамтлагийн тоглолт, цаг агаар, дуу, гэрэлтүүлэг, бороотой нийлээд үгээр баримжаалшгүй мэдрэмж төрүүлсэн нь Плэйтаймтай холбоотой хамгийн тод дурсамж болоод үлдчихэж. Өнгөрсөн жилийн “Хөх Тэнгэр” хамтлагийн тоглолт бас онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Сарантуяагийн улаан фэн ах хэсэг цэцэг (цэцэг гэхээсээ илүү хэсэг өвс  ) барьчихаад тайз руу гарч, Сарантуяад бэлэглэх гэж зүтгээд мэдээж хамгаалагчид юу гэж оруулах вэ дээ. Харин урдуур зогсч байсан бидний хэсэг найзууд "Ахыг чөлөөл" гэж орилолдож эхэлсэн. Дуучин Дашдондог билүү, Сарантуяа нь өөрөө ч билүү анзаараад оруулахыг хүссэнээр ах маань "цэцгийн баглаа"-гаа Сарантуяад өргөн барих боломж гарч бид ч баяр хүргэн орилолдож байлаа. Энэ ч бас Плэйтаймтай холбоотой тод дурсамжийн нэг болон үлдэх биз.

Жамуха

Би Плэйтаймыг 2003 оноос хойш нэг ч алгасаагүй /16 удаа, энэ жил 17 дахь нь/

Хамгийн дурсгалтай ПТ:
Миний хувьд бүх л ПТ өөр өөрийн гэсэн өнгө аяс, уур амьсгалаар дүүрэн байдаг тул бүгдээрээ л адилхан гоё дурсамжууд үлдээсэн байдаг. Гэхдээ хэрэв аль нэгийг нь онцол гэх юм бол өөрийн минь оролцсон ПТ буюу 2007 оны ПТ юм уу даа /2007-12-01, UB Palace, Royal Hall/. Учир нь надад аз таарч тус наадмын албан ёсны хөтлөгчөөр ажиллах урилгыг Нацагаа ахаас авч, улмаар наадмын хөтөлбөр, төлөвлөлт, зохион байгуулалт гээд арын албаны маш олон хүний хамтын ажиллагаа, хичээл зүтгэл ямар их байдгийг ойлгох боломж олдсон. Мөн 2007 онд дуртай хамтлагууд, найзууд минь түлхүү оролцож байсан. Бас ОХУ-ын “Мумий Тролль” ирэхэд гоё байсан. Бараг би л ганцаараа бүх дууг нь даган дуулж байгаа санагдсан шүү.

Плэйтайм гэхээр хамгийн түрүүнд бодогддог бодол:

“PLAYTIME хоёр мянга тэдэн он” гээд л.. Арын тоонууд нь өөрчлөгддөг дөө л гэж бодогдлоо.. кк.. Мэдээж хамгийн түрүүнд, нэн түрүүнд нь – ХӨГЖИМ!!! Плэйтаймын тайзнаа эгшиглэх хөгжмийн урсгал ямар ч байж болноо, гол нь тэр хөгжим АМЬД!! Бас тэр тоглолт, дуугаралт, уур амьсгал, агшин бүр нь дахин хэзээ ч, хаана ч давтагдахгүй! Хэзээ ч! Бид хөгширч, хөгжимчид ч хөгширнө.. Харин ХӨГЖИМ хэзээ ч ХӨГШРӨХГҮЙ! Тиймээс, ПТ-г цөөн үгээр илэрхийлэх нь их амаргүй юм байна.. кк.. ПТ-д би соронзонд татагддаг зүү шиг л татагддаг, автдаг, уусдаг, хөгжимд ховсдуулдаг – би өөрөө ПТ болсон мэт санагддаг.




Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.03 202.55.188.35

Wow Jamukha ah ymr goy heleewe uuru bas ih goy hun shuu

0 Хариулах


Зочин 2019.07.03 122.201.24.139

Анх 2008 оноос хойш тасралтгүй ПТ явж байна. Анхны задгай талбайд зохиогдсон, мөн миний хувьд анхных гэдгээрээ маш гоё мэдрэмжийг 2008 онд авч байсан. Дараа нь 2013 онд Моханик хамтлаг нар жаргаж байхтай зэрэгцэн Амарбаясгалант цомгийн дуунуудаа тоглоод бүрий болоход Моно хамтлаг гарч ирээд жинхэнэ биднийг жаргаасан даа. Тэр хөгжмийн дуугаралт, тайзанд туссан гэрэлтүүлэг, үе үе зөөлөн шиврэх бороо гээд л ёстой "эморлын" төгс зохицол байсан гэмээр. Дараа нь мэдээж 2014 он, бараг хүн бүхний сэтгэлд тод үлдсэн "бороотой ПТ". Эхний өдөр нь унтаагүй сэрүүнээрээ өглөө болгож билээ. Эцэст нь бидний хайртай ПТ маань жилээс жилд өргөжин дэвшиж хүрээгээ тэлж байгаад нь туйлын их баяртай байнөө. ПТ 2019-дөө бэлэн. "ПТ-ийн үнэнч фен"

0 Хариулах


Одко bnoo 2019.07.03 59.153.85.104

Amid yvsaniih durtai hairlaj sonsdog hamtlagaa gertee (playtime) avchiraad sonson shuudee. ertnees beldej baigaad jinken fanat zan gargaj duusan duustal ni 2 garaa lozongoo urugsuur baisan. ene medremjiin 2014 nd buyu borootoi playtime chid sanaj baigaa baih.

0 Хариулах