Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Сэтгэлд тод үлдсэн болзоо


Гэгээн хайрын баярыг угтан хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн болзооны тухай дурсамжийг хүргэж байна.


1. Бүжгийн дугуйланд хамт явъя тэгэх үү гээд байсан шүү хаха

2. Анх болзоонд уригдчихаад байж байтал манай оюутны байрны өрөөний найзууд "Том газар хоолонд орвол хутга, сэрээ хэрэглэж таарна" гээд надад нэг удаагийн сэрээ, хутгаар хэрхэн хоолоо ам руугаа зөв хийх хичээл зааж өглөө. Аль гартаа юугаа барихаа сайн заалгаж авлаа даа. Тэгээд болзоот өдөр ирж, нөгөө хөвгүүнээ дагаад нэгэн зоогийн газарт ирсэн нь "Зочин бууз" байлаа. Цэсийг нь хараад аль л болох хутга хэрэглэхгүй хоол сонгодог юм уу гэсэн ч өрөөнийхнийхөө зөвлөгөөг санаад шарсан зайдас захиалчихлаа. Тэгтэл хутга дагалдаж ирдэг юм байна. Цагаа тулсан чинь хоолоо бараг идэж чадаагүй дээ. Тэгээд л нэг их удсангүй, таксинд суугаад оюутны байр руугаа давхиулж билээ. Хотод оюутан болж ирсний анхны намар байжээ.

3. Найзуудаараа уулзана гэчихээд очсон чинь найзуудынх нь нэг нь ч байгаагүй. Нээх awkward мөч бол байсаан. Анхнаасаа худлаа хэлчихсэн, явахын түүс болж билээ.

Бас нэг залуу хажууд ирээд ярьж байснаа нэг юм асуух гэснээ болингуутаа зүүн гартаа зүгээр л зүүсэн бөгж харснаа, "Ядам хуруундаа бөгжтэй болж..." гэж хэлээд босоод явсан байдаг юм :))

4. Арван жилдээ анхны хайртайгаа уулзахаар болоод гэрийнх нь ойролцоо очоод цэцэрлэгийн саравч дотор суулаа. Тэгтэл бороо ороод шорт, подволктой над шиг амьтан даараад жаахан тэсвэр алдсанаа ямар ч байсан хүлээхээр шийдэж, гүрийгээд салтаандаа гараа хавчуулчихсан модон сандал дээр хэвтэж байтал шөнийн хоёр цаг боловоо. За яахав үүр цайтал хүлээнэ дээ гээд дуу аялаад байж байтал гурван цаг болоод цэцэрлэгийн жижүүр ах “Юун архичин бэ” гэж хөөгөөд би хүүхдийн хоолойгоороо “Хүн хүлээж байна” гэдгээ хэлээд үхэх шахаад байж байтал нээрэнгээсээ үүр цайхад гарч ирдэг юм даа, хүүр чинь. Тэгээд нөгөөх маань “Эвий эвий би унтчихжээ” гэхээр нь үхэх гэж байгаа би зүгээрээ гээд, тэгээд даараад юм ярьж чаддаггүй. Нөгөөх маань бас нээх юм ярихгүй байж байснаа үнсэлцсэн чинь би гоё сайхан нь биш ямар дулаахан юм бэ уруул нь, харьж унтахсан гэж бодож билээ.

5. Нэг охинтой болзоонд яваад Тэнгист шинээр гарсан кино үзэж байтал хажуунаас “Хөөе хөөе” гээд сэмээрхэн дуудаад байхаар нь хажуу тийшээ хартал цүнхээ ухаж байснаа 5 ширхэг бууз уутанд боочихсон гаргаж ирснээ “Идчих идчих, гараа гаргаж хийсэн юм шүү. Май сүүтэй цай уу” гэснээ коланы саванд хийчихсэн. Ийм сэтгэлтэй охин ер нь Монголд байна уу?

6. Болзож байсан залуутайгаа яагаад ч билээ ЛГБТ-гийн талаар ярилаа. Аймаар уурласнаа “Чиний хүүхэд гей гээд ороод ирвэл яах уу?” гэж асуугаад. Ахиж хэзээ ч тэр залуутай эргэж холбогдоогүй, хамаг юмнаасаа блок хийсэн байдаг юм. Бодвол тэр залуугийн хүүхэд гей гэвэл хүүхдээ хаях байсан байхдаа гэссс.

7. 2007 онд амралтаараа ирчихээд “Асуулт форум”-ын нэг охинтой кино үзэхээр болоод гэрээс нь авахаар явахдаа ичээд аягүй сонин байсан юм. Очтол балай юм чинь нэг найзтайгаа байж эдр. Тэгээд гурвуулаа хэлхэлдээд Тэнгис ороод найз нь яагаад ч юм бид хоёрын голд суучихсан. Гараад пицца энэ тэр иднэ гэсэн чинь нөгөө болзоот охины маань гэрээс залгаад найзтай нь хоёулахнаа үлдэж, юм хум идсэнээ Зайсан гарчихаад гэрт нь хүргэж өгтөл “Та хоёрт амжилт хүсье. Гоё байгаарай” эдр. Анхнаасаа найзынхаа болзоог хийлгэж байсныг би мэдэлгүй шаал хөндлөнгийн хүнтэй болзчихсон байж эдр хаха. Дараа нь нөгөө найзтай нь хэсэг уулзаад зуслан хамт явсан юм даа.


   
8. Арван жилээ төгсөх жил ангийн залуу гадаад руу сурахаар яваад амралтаараа ирэхдээ надтай уулздаг байлаа. Надад сайн гэдгийг нь мэддэггүй байсан юм. Нэг зун гэрийнхээ гадаа уулзчихаад орох гэсэн чинь том биеэрээ хаалга дарж зогсчихоод “Амралтаараа чамтай уулзах гээд ирж байхад чи орох гэлээ” гээд тас тэврээд заавал үнсчихээд оруулна гээд арай гэж гэртээ орсон. Сүүлд сонсоход, найзууддаа талбай орлоо гээд манай гэрийн гадаа ирээд суучихдаг байсныг нь найзууд нь шоолсоор байгаад болиулсан юм билээ. Одоо болтол бантаад ярьдаггүй шд, бид 2.

9. Би багаасаа крем ихтэй бялуу харахаар догдлоод алдаг байхгүй юу. Их сургуульд байхад нэг охин таарах бүртээ кремтэй бялуу өгдөг байсан юм. Сүүлдээ тэр охиныг харахаар л баярлаад байдаг рефлекстэй болчихсон. Нэг өдөр бялуу идээд сууж байснаа “Tous Les Jour” цуг орохоор боллоо. Яг ч болзоо байгаагүй юм. Гэхдээ тэр өдрөөс хойш нөгөө охинд крашладаг болоод тэр өдрийн үргэлжлэл нь бидний хамтын санаачилгаар болзоо болсон байдаг. Одоо бодоход тэр охинтой л гэрлэх байсан юм. Ёооё нээх хөөрхөн.

10. За байз хэд дэх болзоон дээр ч билээ дээ, завтай бол кино үзье гэсэн чинь “Би ээжтэйгээ явж байна зүгээр үү” гэхээр нь зүгээрээ гээд театр орлоо. Нэг хүүхэлдэйн кино, нэг инээдмийн кино хоёр л байхаар нь инээдмийн кинонд дагуулж орчихоод киноны явцад “Миний хадам шулам” гэдэг кино үзээд байгаагаа ойлгож нтр.

11. “Green zone” ороод чимээгүй сууж байсан чинь нэг хүн хүрж ирээд “Сайн уу, танилцъя” гээд л баахан юм ярьж байснаа “Are you gay?” гэхээр нь аймаар цочсон. I was like WTF “Nooo” гэсэн чинь “Okay, чи надад таалагдаж байна шүү. Let’s date” гэшшш.

12. Оюутан байхад юм л даа. Байрны гадаа нэг залуу ирээд уулзахаар гарлаа. Яриад сууж байтал ах өөдөөс ирж байдаг шүү бүр. Ирснээ нөгөө залууд “Гал байна уу, хөгшөөн?” тамхи татдаггүй байсан болохоор өнөөх чинь “Байхгүй” л гэлээ. Ах надруу жогтой харснаа яваад өгсөн юм. Мэдээж тэр залуу манай ах гэж мэдээгүй л дээ. Уулзаж дуусаад гэрт ортол ах “Элбэгдоржтой (Ерөнхийлөгч асан маань шүү дээ) яасан адилхан юм бэ. Адуун дэл дээр хийсч явмаар залуу байна даа” гэж үү хаха. Яг үнэндээ тэр залуу Ховдынх байсан юм. Экс Еөөктэй хамаатан ч байсан юм уу, хэн мэдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
6
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Are you gay? гэш 2020.02.14 202.21.113.146

Мэддэг түүхүүд яваад байх ёом :))

0 Хариулах