UBLife Logo
Эрүүл мэнд

"Өчигдрийн 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүртгэгдсэний 35 нь дотоодын халдвар"

"Өчигдрийн 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүртгэгдсэний 35 нь дотоодын халдвар"

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэлээ. Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.Тэрбээр "Арванэгдүгээр сарын 19-нд улсын хэмжээнд 3625 шинжилгээ хийхэд 3588 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Өчигдөр орой 17:00 цагт мэдээлэл хийснээс хойшхи шинжилгээний дүнг танилцуулъя.

Улаанбаатарт шинээр 15, Сэлэнгэ аймагт 10,  Дархан-Уул аймагт 5, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдлаа. Өчигдрийн 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүртгэгдсэний 2 нь зөөвөрлөгдсөн бол дотоодын халдвар 35-аар нэмэгдлээ. Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж байна" гэв.

Ингээд дотоодод халдвар авсан тохиолдол 120 боллоо. Үүнийг задалбал:-Улаанбаатар- 33-Сэлэнгэ- 51-Орхон- 13-Дархан-Уул- 16-Дорноговь- 2-Говьсүмбэр- 1

-УБТЗ-ын- 4 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.