Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Удаан хугацаанд үерхсэн хайр татам хосуудын л ойлгох 21 зүйл


1. Зөвхөн өөр өөр өрөөнд байгаа хэрнээ л хачин сонин өөрөг зургуудаа бие биедээ илгээнэ.

2. Хамтдаа орой сайхан кино үзэж өнгөрөөе гэж бодох ч юмаа идэж дуусаад, киногоо эхлүүлэхдээ л нэг нэгнээ налан нойрмоглож эхлэх болно.

3. Ундааны таг, шургуулга, угаалгын өрөөний хаалга гээд бүх зүйлийг онгорхой орхиход нь бухимдах ч эцэст нь та өөрөө бүгдийг нь янзлаад дуусдаг.

4. Түүндээ сайхан бэлэг авч өгөөд, үнэ өртөгийнх нь тухай худлаа ярина.

5. Бие биенийхээ найзыг маш сайн мэднэ. Бараг таны найзуудтай тусдаа групп чат үүсгэсэн байж ч мэднэ.

6. Хайртай хүнийхээ өмсдөг гоё хувцсыг нууцаар хулгайлж, хааяахан өмсөнө.

7. Анх нүүр будаг, хувцас гээд бүх зүйлдээ анхаардаг байсан бол одоо хамтдаа зүгээр л “гэрийн” дүр төрхтэйгээр уулзалдаж, нэг нэгнээ эрхлүүлнэ.

8. Хэт уран тансаг үг хэлээр ярилцахгүй. Харин ч хоорондоо найзууд шиг чөлөөтэй үгээр ярилцдаг. Бас бие биенээ ямар нэг байдлаар "чадах" тун ч дуртай.

9. Хамтдаа ууж, хамтдаа согтон, кино үзээд уйлахаас хэзээ ч цааргалахгүй.

10. Ямар нэг эвгүй явдал болоход дөнгөж үерхэж байгаа хосууд бол санаа зовж нүүр нь халуу шатаад ирнэ. Харин та хоёр чанга чангаар инээлдэж, ямар тэнэг байсан тухай ярилцаад л өнгөрнө.

11. Нэг нэгнийхээ харцнаас л юу хүсэж байгаагаа мэддэг болно.

12. Ямар нэг маргаан боллоо гэхэд эргээд найрамдах нь тун хялбар.

13. Онцгой чухал баяр болгоныг хамтдаа тэмдэглэсээр байгаад дасал болж, хамт байхгүй тавгүй оргино.

14. Өөрсдийн анх уулзсан өдөр, үерхсэн өдөр, жилийн ой гээд тэмдэглэлт өдрүүдийг тогтоож авах шаардлага тулгардаг. Гэхдээ одоо та хэзээ ч мартахгүй болсон байх.

15. Ямар нэг зүйлийг хамтдаа муулах, шүүмжлэх хамгийн сайхан байдаг.

(Ямар тэнэг кино байв аа. Би сая өнгөрүүлсэн хоёр цагаа буцааж авмаар байна.

-Харин тийм. Явж юм идье.)

16. Хайртын тань гэр бүлийн асуудал, санааг нь зовоосон явдлууд яг л таны асуудал мэт хүнд тусдаг.

17. Хамтдаа маш олон төлөвлөгөө гаргадаг. Аялал, сайн дурын ажил, галзуу санаанууд гээд л.

18. Олон нийтийн дунд байхдаа хоёулхнаа ойлгоцох үгээр ярьж, бас өөрсдийн инээдтэй тоглоомыг тоглодог. Жишээ нь энэ зураасыг хүмүүс аль хөлөөрөө түрүүлж давах вэ?

19. Хамгийн сайхан болзоо гэж гэртээ хамгийн тухатай хувцсаа өмсөөд пицца ч юм уу дуртай хоолоо идэж, кино үзээд хэвтэх.

20. Ямар ч муухай, заваан зүйл хийсэн бие биенээ хайрласаар л байдаг.

21. Ийм удаан хамт байж хүмүүс ер нь яагаад нэг нэгнээсээ уйддаггүй юм бол доо гэж гайхах үе ирнэ. Гэхдээ хайр гэдэг нэг нэгнээ байгаагаар нь хүлээн авч, хамтдаа хүссэн бүхнээ хийх. Уйдах ч зав гаралгүй нэг нэгнийгээ хайрлана гэдэг, тэгээд цаашид амьдралынхаа турш тийм байна гэдэг л хамгийн сайхан.

холбоотой мэдээ
1
Уржигдар
Фокус ярилцлага: Залуусын өөрчлөлтийн "хүслийн жагсаалт"
2
3 өдрийн өмнө
Dreamers' Day: "Биднээс алсарсан мөрөөдөл" кино ҮНЭГҮЙ гарна
3
3 өдрийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй "Номын баяр"-аас онцлох шинэ 18 ном
санал болгох
1
3 өдрийн өмнө
Фокус влог: 'Улс төр бол +18' дугаараас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
2
3 өдрийн өмнө
“Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-тэй болно
3
3 өдрийн өмнө
Барак Обамагийн дуртгал ном энэ онд уншигчдын хүртээл болно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
13
0
2
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.