Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Угаарын хий мэдрэгчийг айл, өрхүүдэд суурилуулж эхэлжээ


Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хөдөлгөөнт хяналт шалгалт дөрөвдүгээр сарын 01-ийг хүртэл үргэлжлэхээр болсон. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн түлш түгээх 386 цэгт хяналт шалгалтыг 10:00 цагаас 24:00 цаг хүртэл нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар хамтран хийж байна. Мөн туулах чадвар сайтай автомашинаар иргэдэд түлш хүргэх ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа. Эхний ээлжийн 20 мянган ширхэг угаарын хий мэдрэгч ирсэн. Төвийн зургаан дүүргийн өрх бүрт тараах ажил өнөөдрөөс эхэлж байна. Дүүрэг тус бүрийн хүн амын тооноос хамааран эхний ээлжид Хан-Уул 1285, Баянзүрх 5000, Чингэлтэй 3450, Баянгол 1422, Сонгинохайрхан 6933, Сүхбаатар дүүрэгт 1902 өрхөд угаар мэдрэгчийг тараахаар төлөвлөсөн. Угаарын хий мэдрэгчийг зааварчилгаа, зөвлөмжийн мөн хамт тараана” гээд өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 12 өрхийн 32 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан гэсэн мэдээллийг өглөө.  

Мөн дараагийн 60 мянган ширхэг угаарын хий мэдрэгч энэ долоо хоногт ирнэ. Ингээд тасралтгүй гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажил хийгдэж дуусна гэдгийг албаныхан энэ үеэр онцолж хэлэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек “Өчигдөр нийслэлийн ЗДТГ-т дүүргүүдийн Засаг дарга нарыг дуудаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хэрхэн тараах асуудлыг шийдэж, дүүргүүд рүү хүргүүлсэн. Өнөөдрөөс айлуудад тарааж эхэлнэ. Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал тухайн тасалгаанд угаарын хий мэдрэгдсэн гэдгийг илэрхийлнэ. Энэ тохиолдолд иргэд тасалгааныхаа агаар сэлгэлтийг сайжруулах шаардлагатай. Мөн түргэн тусламж руу залгах нь зүйтэй. Ногоон гэрэл нь 30 секунт тутамд анивчиж байна. Энэ нь тухайн угаарын хий мэдрэгчийг хэвийн ажиллаж байгааг илэрхийлэх юм. Шар гэрэл нь мэдрэгчид алдаа гарсныг илтгэнэ. Төхөөрөмжийг өрх бүрт гарын авлагын хамт тараана. Гарын авлага хоёр хувь байх бөгөөд тус бүрийн ард гарын үсэг, гэрийн хаяг, огноо, регистрийн дугаар гэх мэт мэдээллийг бичиж, нэг хувийг дүүрэг архивлан хадгална" хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
16 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.