Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу ашиглахыг анхаарууллаа


Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 2020 оны 1 дүгээр сарын 22 ны өдрийн байдлаар 42031 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 82.4 хувьтай байна. Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон зургаан өрхийн дуудлагад эмнэлгийн тулсамж үйлчилгээ зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар бүр Тавантолгой түлш ХХК-аас гарч байгаа бүтээгдэхүүнд шинжилгээтэй хяналтыг хийж ажиллаж байна.Шинжилгээгээр түлшний хүхэр,  илчлэг, бат бөх байдлыг шинжилхэд стандартын шаардлага хангаж байна гэсэн хариу гарсан. Түүхий нүүрс түлж байгаа зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд тогтмол хяналт тавьж байна.БЗД-т гурван аж ахуй нэгжийн үнс холигч ажиллахгүй байгаа зөрчил бүртгэгдсэн,  СБД-т мөн үнс холигч ажиллаагүй гэсэн хоёр  зөрчил илэрсэн.Харин СХД-д зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлж байсаныг тогтоож зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Мэдрэгч суурилуулсан айл өрхүүд галын авлагын дагуу ашиглах зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Өчигдөр
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.