Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Угаартсан хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?


Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор угаартах буюу нүүрсхүчлийн дутуу ислийн хийн хордлогын тохиолдол ихэсдэг. Угаартах гэдэг нь нүүрсхүчлийн дутуу ислийн хийнээс үүссэн хордлого бөгөөд хөнгөн, хүнд хэлбэрээр илэрдэг. Доорх шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй 103 дугаарын утсаар түргэн тусламж дуудаарай.

Хөнгөн хэлбэрээр угаартах үед:

  • Толгой эргэх, өвдөх
  • Дотор муухайрах
  • Бөөлжих, огиудас хүрэх
  • Чих шуугих
  • Нүднээс нулимс гоожих
  • Угаарын улмаас ханилгах, найтаах, амьсгал түргэсэх
  • Цээжээр өвдөх

Хүнд хэлбэрээр угаартах үед:

  • Унтаарах
  • Хүүхэн хараа өргөсөх
  • Таталт өгөх
  • Чих дүлийрэх
  • Хий юм сонсогдох
  • Өтгөн, шингэн мэдээгүй гарах
  • Амьсгалд өөрчлөлт орох
  • Биеэр цусархаг болон цэврүүт тууралтууд гарах

Түргэн тусламжийн эмч иртэл дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.

  • Угаартсан хүнийг яаралтай цэвэр агаарт гаргаж, хажуу тийш нь харуулж хэвтүүлэх
  • Цамцыг тайлж, цээжийг ил гаргах ба биеийн бусад хэсгийг хучиж, дулаан байлгах
  • Нүүр, цээжийг хүйтэн ус, цасаар норгох болон нойтон алчуураар үрж арчих
  • Хамрын салстыг хөвөн, цаас, шувууны өд зэргээр цочроож, аль болох найтаалгахыг оролдох
  • Угаартсан хүн хариу үйлдэл үзүүлж байвал нэрээр нь дуудаж, сэргээх зэргээр аль болох унтуулахгүй байлгах
  • Уух чадвартай байвал чихэртэй халуун цай, кофе, чацаргана, уулгах
  • Толгойд хүйтэн жин тавих
  • Хэрэв угаартсан хүн амьсгалахгүй байвал амьсгалын замыг чөлөөлж, цээж шахалтыг 30 удаа хийж, аврах амьсгалыг 2 удаа өгнө. 

Энэхүү үйлдлийг угаартсан хүнийг сэргэтэл болон эмч иртэл хийхийг /Амилуулах суурь тусламжийн зааврыг үзнэ үү/ Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
21 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.15 66.181.161.89

dan ugaartsan hunees gadna uhaan aldaj unasan amisgalahgui zurh zogsson zereg humuust anhnii tuslamj herhen uzuuleh talaar zuragtai medeelel oruulval

0 Хариулах